Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бангкок-2009 » Эхний өдөр хос мөнгөн медаль хүртлээ

GD Star Rating
loading...
DSC05937Бангкок-2009 Азийн Тулааны Спортын анхдугаар наадмын эхний тэмцээн жүдо бөхөөр эхэлллээ. “Thai Youth Center”-д 23 орны тамирчид татами дээр өрсөлдөн эхлэв. Харин Ираны баг сүүлчийн мөчид татгалзсан хариу өгч сугалааны дэгийг бага зэрэг эвдэв.
Жүдогийн тэмцээнд нэг орноос дээд тал нь дөрвөн тамирчин оруулах хатуу дүрэмтэй байсан нь бусад хөгжиж буй орнуудад боломж олгох гэсэн бодлого байлаа. Хүчтэй жүдочид нь удахгүй Голландын Роттердамд эхлэх ДАШТ-д бэлдээд энд ирээгүй ч дараагийн залгамж халаа, өсөх ирээдүйтэй тамирчид энэ тачигнатлаа үзэлцэж байна.
Эхний өдөр манайхаас гурван тамирчин зодоглож, эхлээд 81 кг-ийн О.Ууганбаатар Сон Дэ-Намд хоёр вазаригаар ялагдан үзэгчдийн суудалд шилжсэн. Манай бөхийг ялсан хангүг эр цаашид ялсаар аваргын алтан медалийг хүртжээ.

60 кг-ийн жингийн манай ирээдүйн найдваруудын нэг Д.Төмөрхүлэг 1, 2-р тойрогт Энэтхэг, Вьетнам орны бөхчүүдийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны Канат Баймбетовыг цаг сунган алтан юко үнэлгээгээр хожин шигшээд шалгарав. Гэвч алтан медалийн төлөө Наран улсын жүдоч Дайсуке Асанод вазари үнэлгээгээр дийлдэн мөнгө дээр буув. Жүдо, самбын ахмад тамирчин улсын харцага Ч.Даваадоржийн хүү 2 жилд Бангкокийн дэвжээнээс хоёр ч том мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн намар тэр эндээс Монголын дэлхийн залуучуудын аваргын анхны мөнгөн медалийг авч байсан билээ.

DSC0594966 кг-ийн Д.Дөлгөөн мөн 1, 2, 3-р тойрогт Афганистан, Шри Ланка, Тайваний бөхчүүдийг угсруулан цэвэр ялаад алтан медалийн төлөө мөн л арлын Японы бөх Юки Хаяанод юко үнэлгээгээр өвдөг сөхрөн хоёр дахь мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн энэ өдөр рингэнд гарсан манай муайтай буюу тай-боксын 51 кг-ийн тамирчин Ц.Батболд Вьетнамын Ли Хү Фүкд, 63,5 кг-ийн О.Лхаасүрэн Узбекистаны Назаровт тус тус ялагдсан байна.
Бангкокоос ОТО
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. mike says:

    medal avsan tamirchdad bayar hurgie. saihan medee bna

    GD Star Rating
    loading...
  2. Ronaldo.. says:

    bayr hurgii ee taashid ulam ih hicheegeed amijilt uzuuleeerei …

    GD Star Rating
    loading...
  3. nisdeg_melkhii says:

    judo ch yahav ugaasaa manaih medal avahgui bol aldas bolno neg l ih muai-tai-r hicheelleed alaad bn gsn yu bolson be ochij ochij vietnamd shuu hahahha arai ch dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: