loading...
Одоогоос яг 60 жилийн өмнө буюу 1949 оны 8 сарын 3-нд НБА-г албан ёсоор үүссэн гэж үзэх хүн олон. Энэ үед сагсан бөмбөгт ноёлж байсан том хоёр холбоо нэгдэн бодит утгаараа өдгөөгий НБА бий болсон билээ.
Албан ёсоор бол 1946-1947 оны улиралд Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо нээгдснээр НБА-г эхэлсэн гэж үздэг. НБА-ийн хуанлиг ч энэ үеэс эхлэн тооцдог. Тийм ч учраас 1997 оны Бүх Оддын тоглолтын үеэр НБА-ийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ба энэ үеэс авч үзвэл энэ жил 63 жилийн ой болж байгаа юм. Гэхдээ гурван жилийн дараа нь энэхүү Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо (Basketball Association of America), хуучин үйл ажиллагаагаа явуулж байсан Үндэсний Сагсан бөмбөгийн Лиг (National Basketball League) хоёр холбоо нэгдэн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (National Basketball Association) буюу НБА гэдэг нэрийг авчээ.
Тухайн үед тамирчдын хувьд NBL буюу Үндэсний сагсан бөмбөгийн лиг нь шилдэг тамирчидтай үзүүштэй тоглолттой байсан байна. Миннеаполис Лейкерс багийн Жорж Майкан, Жим Поллард гээд л тухайн үеийн одууд тоглодог байлаа. Гэхдээ Молин, Толедо, Форт Уэйн гээд л жижиг хотуудад байдаг байлаа. Харин эсгэрээгээ Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо нь томоохон хотуудад, том орднуудад тоглолтоо хийдэг байсан юм. 1948-49 улирлын дараа хоёр лигийн удирдлагууд лигээ нэгтгэхээр шийджээ.
Шинээр нэгдсэн лигт 17 баг оролцож Лейкерс эхний хоёр жил дараалан аваргалсан аж. 50-51 оны улиралд 11 баг болтол нь цомхтгож, түүний дараа бүр 8 болжээ. Өдгөө харин 30 багтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Анх ингэж эхэлж байсан лиг гэрлийн хурдаар хөгжиж довтолгооны цагийг хийснээр тоглолт сонирхолтой болжэ, Билл Расселл, Бостоны ноёрхол, Уилт Чэмберлэний үе, интернэт, телевиз, шоу ертөнц, цагариган дээрээс довтлолтууд, Майкл Жордан, шивээснүүд, бүр сүүлийн үед Twitter гэх зэргээр гайхалтай үйл явдлууд өнгөрлөө. Ямар ч байсан 60 жилийн ардаа орхижээ. Энэхүү жаран жилийг 60 тоонд Sports Illustrated-ийн хамт олон багтаасан байна. Та бүхэндээ жаран жилийн 60 тоог үзүүлье.
- Карим Абдул-Жаббар нь одоогоор нийт тоглосон минут (57,446), оноо (38,387), алдаа (4,657), Хамгийн үнэ цэнтэй тоглогч MVP (зургаа), Бүх Оддын тоглолтонд оролцсон тоо (19), Милуоки Баксын оноо (14,211), самбараас авалт (7,161) ба Лейкерсийн блок шот (2,694) гэсэн үзүүлэлтээр нэгдүгээр байранд явдаг юм байна.
- Билл Расселл 1956 оны драфтаар номер 2-оор шалгарч байсан байна. Тухайн үед Бостоны босс Ред Ауэрбах Сент Луисаас солилцоогоор энэхүү эрхийг авч байжээ. Харин драфтын тэргүүн байраар Рочестер Роялс баг Сихуго Грин гэгчийг авч байсан байна. Тухайн үед бүгд ирээдүйн домог Билл Расселлийг авна хэмээн ярьж байсан боловч тэд Расселд нэг удаа өгөх 25000 ногооны шагналаас татгалзаж өөр сонголт хийжээ. Грин НБА-д 504 тоглолтонд 9,2 оноо авч байсан ба тэр тоглосон сүүлийн жилээ Бостонд Билл Расселтай хамт 10 тоглолтонд оролцжээ.
- Гурван онооны шугам, гурван онооны дүрэм 1979-80 оны улиралд мэндэлсэн байна. 1979 оны 10 сарын 12-нд Бостоны Крис Форд албан ёсны анхны холын зайн шидэлтийг Хьюстоны эсрэг хийж байжээ.
- 1978 оны 6 сарын 17-нд 4 баг ABA-аас НБА-д нэгдэн орж ирсэн байна. Энэ дөрвөн баг нь Сан Антонио, Денвер, Индиана, Нью Йорк (сүүлд Нью Жерси болж нэрээ сольсон) багууд ажээ.
- Дикембе Мутомбо НБА-г блок шотоор таван удаа тэргүүлсэн байна. Гэхдээ энэ бол албан ёсны дүн. Блок шот, бөмбөг таслалтыг 1973-74 оны улирлаас бүртгэж эхэлжээ. Өмнө нь Чэмберлэн, Расселл, Нэйт Турмонд нар олон л хийдэг байсан байж таараа.
- Рэд Ауэрбах 1978 оны драфтын 6 дахь сонголтоор Индиана Стейт сургуулийн Лэрри Бөрдийг авсаг байна. Гэхдээ Бөрд нэгдүгээр курсын оюутан байсан ба ийм оюутныг авахыг хориглодог байсан тул нэг жилийг хүлээж 79 онд НБА-д оржээ.
- Карл Мэлоун НБА-г торгуулийн шидэлт шидсэн тоогоороо 1988-1998 оны хооронд 7 удаа тэргүүлжээ. Чэмберлэн л түүнээс илүү (9) гэнэ.
- 2002-03 оны улиралд Детройт Пистонс найман удаа цаг сунгасан тоглолт хийж бүгдийг нь хожсон байна. Харин 79-80 улиралд Голден Стейт Уорриорз найман удаа цаг сунгаж бүгдэд нь хожигджээ. Хоёулаа нэ улиралд хамгийн олон ялалт, эсвэл хожигдолгүйгээр цаг сунгасан рекорд болсон байна.
- Жил Америкийн Сагсан бөмбөгийн холбоо буюу ABA нь НБА-ийн хажууд оршин тогтносон байна. Тэд улаан, цагаан, цэнхэртэй бөмбөг хэрэглэдэг, цагариган дээрээс довтлох тэмцээн зохиодог, тоглогчдын цалинг сонирхолтой хэлбэрээр зохицуулдаг байв. Жулиус Ирвин 28,7 оноог ABA-д дунджилдаг байжээ.
10. 95-96 оны улиралд Чикаго Буллз баг 10 удаа хожигджээ. Энэ нь НБА-ийн нэг улиралд 72 ялалт авсан гэсэн рекорд юм. Мөн тухайн үеийн Буллзын дасгалжуулагч Фил Жексон дасгалжуулагчийн хувиар 10 удаа НБА-ийн аварга болжээ.
11. Эрл Лойд, Чак Купер хоёул ийм дугаартай хувцас өмсдөг байжээ. Лойд нь 1950 оны 10 сарын 31-нд Вашингтон багийн бүрлдэхүүнд талбайд гарснаар НБА-ийн анхны хар арьстай тоглогч болсон юм. Купер анхны драфтлагдсан хар арьст тоглогч болжээ. Харин түүнтэй хамт Нат Клифтон анхны багийн мэдүүлэгт бичигдсэн хар арьст тоглогч болжээ.
12. Коби Брайант (2003 оны 1 сарын 7), Донейл Маршалл (2005 оны 3 сарын 13) нар нэг тоглолтонд 12 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгожээ.
13. 1983 онд Мозес Мэлоун өөрийн Филадельфи багаа 12 тоглолтонд л аварга болно гэсэн алдарт таамаглалаа хэлсэн байна. Гэвч Дорнод Конференцийн шигшээд Милуоки тэднийг нэг хожсоноор 13 тоглолтонд аварга болжээ.
14. Сан Антонио баг Денверийг 1984 оны 4 сарын 15-нд 157-154-өөр хожсон тоглолтын 2-р үед Жон Лукас 14 оновчтой дамжуулалт хийсэн нь нэг үед хамгийн олон оновчтой дамжуулалт хийсэн рекорд болдог аж.
15. 1969-84 оны хооронд 15 жилийн тург Лейкерс, Селтикс багууд НБА-ийн шигшээд таараагүй.
16. 2006 оны 12 сарын 17-нд Лос Анжелес хотноо Коби Брайант, Вашингтоны Аренас нарын хооронд онооны дуэл болжээ. Энэ тоглолт нэмэлт цагт 147-141-ээр Вашингтоны ялалтаар өндөрлөсөн ба Аренас өөрийн 60 онооны 16-г нь нэмэлт цагт авч байжээ.
17. Бостон Селтикийн НБА-ийн аварга болсон тоо. 1957 оноос 13 улирлын 11-т нь л тэд аварга болж байж.
18. 1961-63 оны хооронд Абэ Сапеарштейн гэгчийн байгуулсан ABL буюу Америкийн Сагсан Бөмбөгийн Лиг оршин тогтносон байна. Энэ лигт мэргэжлийн сагсан бөмбөгийн анхны хар арьст дасгалжуулагч Жон МакЛендон байдаг байжээ.
19. 1966-84 оны хооронд 19 жилийн тург хоёр конференцийн хамгийн муу багуудын хэн нь драфтын тэргүүн тоглогч авахыг зоос шидэн шийддэг байжээ. Зоос энэ хугацаанд 12 удаа сүлдээрээ бууж, 7 удаа тоогоороо буужээ.
20. Уолтер Дайкес, Верн Миккелсен нар ойролцоогоор нийт тоглосон тоглолтуудынхаа 20 хувьд нь хувийн алдааны нормоо хэтрүүлж талбайгаас хөөгдөж байсан байна.
21. Ийм тооны дугаарын Бостон Селтикс багийнхан дархалжээ. “18” дугаарыг Дэйв Ковэнс, Жим Лоскутофф нарт давхар дархалсан байна.
22. Удаа Мэжик Жонсон плей-оффт трипл-дабл хийжээ. Харин Оскар Роберстон карьертаа 181-ийг хийснээр рекордыг эзэмшдэг аж. Жонсон нийт 138-ийг хийжээ.
23. Basketball-reference.com –ийн бичснэээр 186 тоглогч “23” дугаартай хувцсыг өмсчээ. Гэхдээ энэхүү дугаарыг бүгд Майкл Жордангаар мэддэг.
24. Секундын шидэлтийг 1954-55 оны улиралд оруулж иржээ. Довтолгооны хугацаатай анхны тоглолт 1954 оны 10 сарын 30 нд Рочестер, Бостон багуудын хооронд болсон аж. Энэ цагийг хийснээр тоглолт тун сонирхолтой болжээ. Нэг тоглолтонд авдаг багийн дундаж оноо 79,5-аас 93,1 болтлоо өссөн байна.
25. 1988 оны НБА-ийн шигшээ цувралын 6 дахь тоглолтын 3-р үед Айзия Томас 25 оноог авч байжээ. Энэ үед түүний шагай бэртэлтэй байсан гэнэ. Гэвч Детройт дараагийн тоглолтонд хожигдсоноор аварга болж чадаагүй. Энэ тоглолтонд Лейкерсийн довтлогч Жэймс Уорти өөрийн карьерийн цорын ганц трипл-даблаа хийжээ (36 оноо, 16 самбар, 10 дамжуулалт).
26. 1979 оны плей-оффт 11 цувралын 6 нь сүүлчийн тоглолт дээр ялагч баг нь тодорсон ба шалгарсан 6 багийн эсрэг багаа хожсон онооны нийлбэр 26 байжээ.
27. Рик Бэрри (1967 онд), Жордан (2003) нар Бүх Оддын тоглолтонд хамгийн олон удаа шидэлт хийсэн тоглогчид юм.
28. Коби 43 оролдлогынхоо 28-ийг нь, 7 удаа холын зайнаас шидэж 2006 оны 1 сарын 22-нд Торонто багийн эсрэг 81 оноог авчээ. Энэ нь Чэмберлэн нэг тоглолтонд 100 оноо авснаас хойш 44 жилийн дараа болсон хоёр дахь амжилт юм.
29. 1965 онд Балтимор Буллетс 29-9 амжилтыг талбай дээрээ үзүүлж, 4-25 амжилтыг айлын талбайд үзүүлсэн. Тэд плей-оффт шалгарсан хэдий ч Сент Луис багийг ганц ч хожилгүйгээр хасагдсан байна.
30. Скотт Скайлз 1990 оны 12 сарын 30-нд нэг тоглолтонд ийм хэмжээний оновчтой дамжуулалт хийсэн байна.
31. Бүх үеийн хамгийн шилдэг №31. Режжи Миллер байх нь тодорхой. НБА-ийн бүх үеийн холын зайн шидэлтийн лидер. 6486 шидэж 2560 удаа хийсэн.
32. Чэмберлэн домогт тоглогч боловч торгуулийн шидэлтийн хувьд жинхэнэ асуудалтай тоглогч байсан. Гэхдээ тэр 1962 оны 3 сарын 2—нд өөрийн 100 оноо авсан тоглолтдоо 32 шидэж 28 хийжээ.
33. Лос Анжелес Лейкерс баг 1972 оны 1 сарын 7-нд Атланта Хаукс багт 134-90-ээр хожигдсоноор 33 дараалан ялсан цуврал нь өндөрлөжээ.
34. 34 удаа айлын талбай дээр багууд НБА-ийн аваргаа авч байжээ.
35. 2001-02 улиралд Майами Хит 35 тоглолт дараалан 100-аас бага оноо авсан байна. Энэ нь НБА-ийн хамгийн удаан хоёр оронтой оноо авсан рекорд гэнэ.
36. Нийт 3 тоглогч НБА-д хамгийн олон баг дамжсан байдаг аж. Энэ гурван тоглогчийн дамжсан багийн нийлбэр. Чак Браун (12 баг), Жим Жексон (12), Тони Массенбург (12).
37. Хамгийн бага оноотой тоглолт. 1950 оны 11 сарын 22-д Форт Уэйн, Миннеаполис багуудын тоглолт 19-18-аар дууссан байна.
38. Элжин Бэйлор 38,3 оноог 1961-62 оны улиралд дунджилж байжээ. Энэ нь Уилтаас гаднах НБА-ийн рекорд юм. Гэвч түүний энэ амжилтыг лигийн рекорд гэж үздэггүй. Тэр цэргийн алба хааж зөвхөн амралтын өдрөөр НБА-д тоглодог байжээ. Нийт 48 тоглолт тэр улиралд хийсэн байна.
39. Кавальерс багийн дасгалжуулагч Майк Браун плей-оффт анхаарлаа хандуулан улирлын сүүлчийн тоглолтдоо нөөц тоглогчдоо тоглуулж Филадельфид нэмэлт цагт хожигдсон. Ингэснээр тэд 2008-09 улиралд талбайдаа 39 ялалт 2 ялагджээ. Энэ нь өөр дөрвөн багийн хамт НБА-ийн 2 дахь үзүүлэлт юм. 1985-86 улиралд Бостон 40-1 амжилтыг үзүүлжээ.
40. Билл Расселл 1960 оны НБА-ийн шигшээ цувралын 2 дахь тоглолтонд 40 удаа самбараас авчээ. 2 жилийн дараа мөн энэ амжилтаа давтсан байна.
41. Дирк Новицки, Глен Райс, Уэс Анселд нар энэ дугаарын хувцсыг өмсдөг.
42. 1969 оны НБА-ийн финалд Жерри Уэстийн баг 7 дахь тоглолтонд хожигджээ. Гэхдээ тэр энэ тоглолтонд 42 оноо, 13 самбараас авалт, 12 оновчтой дамжуулалт хийж НБА-ийн финалын MVP болсон байна. Тэр түүхэн дэх цорын ганц ялагдсан багийн MVP аж.
43. Сакраменто баг 1991-91 улирлын төгсгөлд, 1992-93 оны улирлын эхэнд нийт 43 тоглолт дараалан айлын талбайд хожил авч чадаагүй.
44. 1962 оны 9 сард төрсөн Кевин Уиллис 2006-07 улиралд Даллас багийн бүрэлдэхүүнд 5 тоглолт хийснээр НБА-ийн түүхэн дэх хамгийн хөгшин тоглогч болсон юм.
45. Майкл Жордан эхний зодог тайлалтаасаа эргэн ирсний дараа ийм дугаартай тоглож байсан.
46. Өнгөрсөн улирлын Бүх оддын тоглолт Финиксд болох үеэр Оклахомагийн Кевин Дюрант Шинэковуудын тулаанд 46 оноо авснаар энэ тоглолтын MVP болж онооны рекордыг тогтоосон. Энэ нь 1962 оны Бүх Оддын тоглолтонд Чэмберлэний авсан онооноос 4-өөр илүү юм.
47. 1962 оны 8 сарын 5-нд төрсөн Патрик Юинг маргааш 47 хүрнэ.
48. 1955 оны Валентиний өдрөөр Форт Уэйн (28), Нью Йорк (20) багуудын тоглолт хамгийн бага самбараас бөмбөг авсан тоглолт болжээ.
49. Аляска нь АНУ-ын бүрэлдэхүүнд элссэн 49 дэх муж юм. Майамигийн хамгаалагч Марио Чалмерс ганцаараа Аляскад төрсөн НБА-ийн сагсан бөмбөгч гэнэ.
50. 1997 оны Бүх Оддын тоглолтын үеэр болсон Бүх үеийн хамгийн шилдэг 50 тоглогчийг зарлажээ.
51. Денверийн Кики Вандеве НБА-ийн түүхэн дэх хамгийн их оноотой тоглолтонд 51 оноог авчээ. 1983 оны 12 сарын 13-нд Детройт баг гурван ч нэмэлт цагийн дараа Денверийг 186-184-өөр хожсон байна. Энэ тоглолтонд Айзия Томас, Алекс Инглиш нар 47 оноо, Жон Лон 41 оноо, Келли Трипучка 35 оноог авсан аж.
52. Лэрри Бөрд дасгалжуулагчийн хувиар 52 тоглолтыг хийсэн байна. Тэр 32 ялж 20 ялагдсан ба 61,5 хувьтай аж. Энэ нь Ред Ауэрбах (58,9), Том Хайнсон (58,8), Кэй.Си.Жонс (58,7), Билл Раселл (55,7) нарынхаас их юм.
53. 1977-78 оны улирлын сүүлчийн өдөр Дэвид Томпсон эхний хагаст 53 оноо авч байжээ. Нийт 73 оноо авчээ. Энэ нь түүний улирлын дундаж оноог 27,15 болгож онооны улирлын лидер болгоод байв. Гэвч долоон цагийн дараа түүнтэй өрсөлдөж байсан Жорж Гервин 63 оноо авсан ба эхний хагас 53 оноо мөн авч улирлыг 27,22 гэсэн дундаж оноотой дуусгажээ. Жорж Гервин онооны лидер болсон байна.
54. 1998 оны НБА-ийн финлын 3 дахь тоглолтонд Ютай Жазз баг Чикагогийн эсрэг ердөө 54 оноо авчээ. Энэ нь НБА-ийн плей-оффын хамгийн бага үзүүлэлт юм.
55. Уилт Чэмберлэн нэг тоглолтонд 55 самбараас бөмбөг авсныгаа 100 оноо авснаасаа илүүд үздэг гэнэ. Магадгүй тэр өөрийн найз/дайсан Бостоны Билл Расселлыг эсрэг үүнийг хийсэн болохоороо тэгдэг байх.
56. Франциско Элсон, Брэндон Хантер нар ийм дугаартай хувцас өмсөж байжээ.
57. 1999 онд НБА-ийн аварга болсныхоо дараа Сан Антонио Спэрз баг драфтын 57-оор Ману Жинобилиг сонгож байжээ. Магадгүй түүхэн дэх хамгийн сайн сонголт байх.
58. 2008-09 улирлын эхэнд НБА-д коллежийн сагсан бөмбөгийн ACC конференцээс ийм тооны тоглогч тоглож байжээ.
59. 1972-73 оны улиралд Филадельфи баг 9-73 амжилтыг үзүүлж байхад тэр улиралд Бостон 68-14 амжилтыг үзүүлж байжээ. Энэ хоёрын хожлын зөрүү нь 59.
60. Өнөөдөр НБА 60 нас хүрч байна.
loading...




oon.goy medee bnaaa.60nasni oin bayriin mendiig hurgeyaaa.hehehehwehehe
loading...
Estoi goe medee baina! NBA bol gaihamshig,! Bayar hurgey NBA sonirhogchdoo!
loading...
sonin medeelel bn shd bayarlalaa.
loading...
sonirxoltoi blaa
loading...
saihan medeelel baina ter chamberlain gj ymar nuhur bnaa aan 100 onoo l gene 50sambaraas bumbug awalt l gene togloltiig n uzeh yumsan zam tawi tuiweene gdg nuhur yum bizde
loading...
Goe l medee bna daa
loading...
ugaasaa aimshigtai gar bsan yum bnlee bi tuhain uyiin sagsiig sain medehgui ch gants neg bichleg toglolt ene teriig nahrsan chin tuhain uyd chin zugeer l noylj bsan yum bnle aimar tom biytei urt gar ene tertei yr ndavka-iin heldegeer zam twi tuiveene l gej shaadag gar bsiin bnle.
loading...
¹ 42 Jerry West-iin tuhai unshdaa.Ene odoo yu be.Jinhene gaihamshig 42-13-12 yooy yooy
loading...
Buur bologui Final-iin 7 dahi toglolt shuu humuusee
loading...
naa chin hend hamaatai yum ergu ats ve
loading...
hey 10 onii delhiin avargaar olympid orson bagaaraa oroh yum bolov uu ? medsen uu ?
loading...
Nice championship
loading...
10 ond shiv shine zaluu bureldehuun ornoo!
loading...
t.i -aa 10ond shiv shine zaluu bureldhuun gej lb23 wade ene ter ornoo harj l baigaarai harin sayni zaluuchuudaas sain togloj bgaag n bas awah bh.
loading...
goy medee bna…Chamberlain bol deer yed l bsan bolkor bid sn meddeggui bolohoos NBA-n hamgiin aguu ni geed helchihed neeh buruudaad bhku ee…Yedee bol Bill Russell ursulddug bsan gesen kkkkkkk
loading...
saihan medee bna. 10onii delhiin avargaar zaluu bureldehuun oroltsoh ym shig bna lee. Rondo-g hurtel avah talaar yariltsaj bga ym bna lee. Roy, Granger, Durant gsn shine uyiinhnees avah surag duuldana lee
loading...
nice nice
loading...
2010 d
garaaand selgeend
C howard joe jonhson oden
PF bosh durant beasley
SF lb23 granger
PG wade roy mayo
SG cp3 deron rose
zada iim bhad ch alnadoo wade lb23 nter maani anh 2004 athena d orj bsan juldrainuud bish bolsoan odoo bol jinhene hal tserguud but nirgeed uguh baihao bumbugiig tedend uguud zam tawij ug zaluuchuud ch gsn shaggui sain nuhduud bugd awiyaslag toglogchid ed nariig dariin utaa unerluuleh heregtei
loading...
C j.jonhson chin sg shu de.durant harin sf sg 2t toglodiishd.ci eswel oor bichihde aldaatai bichsen yumuu.
loading...
oden beasly 2 arai bish ee
loading...
NBA bol ter chigeeree gaihamshig SURPRISE bdag. dawkagiinh arai bish yumaa.
garaand: C-Howard PF-KG SF-Lebron PG-Kobe SG-Wade
Selgeend: C-Bosh PF-Odom, Amare SF-Carmelo PG-mayo, allen SG-rose,roy bwal goe yumaa tgd bvgded n sagsan bumbugiin hicheel zaana.
loading...
garaand : C-Howard PF- Lebron (uul n SF) SF-Melo SG- Kobe PG- CP3
Selgeend: C- Duncan, PF- D.Granger SF- Durant F-C- Bosh SG-Wade PG- Deron SG- B.Roy SF- T.Prince
loading...
hehe neg n iluudchihej .Gehdee yahav nootsnii 3 toglogch bas bhad zugeer l dee
loading...