loading...
Бид спортын тамирчдыг яг л төмөр хүн шиг хэзээ ч өвдөж зовдоггүй гэж боддог. Гэтэл бидний дунд хамгийн их алдартай тамирчид хүртэл янз бүрийн өвчин шаналалтай байдаг байна. Ингээд бид дэлхийд танигдсан одууд ямар өвчнөөр шаналж байгааг хүргэж байна.
Эхний тамирчин маань Формула Нэг уралдааны нисгэгч асан Дэвид Култхард. Тэрээр булемия буюу тархины цаадах төвийн гэмтэлтэй холбоотой өвчнөөр шаналж явдаг байна. 38 настай тэрээр залуу байхдаа картингийн уралдаанд анх оролцож байсан. Тухайн үед түүний жин бусад тамирчдаас хамаагүй их байжээ. Хэдийгээр авто спортод хөнгөн жинтэй байх тусам амжилт гаргахад амар байдаг ч Култхард цадахгүй байх мөн байнга өлсөж байдаг өвчнөөр шаналж байдаг юм. Зарим тамирчид хүртэл загвар өмсөгчийнх шиг жингээ яаж хасах вэ гэж шаналж байдаг байна шүү дээ.
2. Кейси Стоунер 23 настай. Мото ЖП-гийн дэлхийн аварга
Каталонийн Гран При тэмцээний үеэр шагналт 3-р байранд орсон Кейси Стоунер арай ядан хөлөн дээрээ тогтож байжээ. Тухайн үед хэвлэл мэдээллээр түүний ямар өвчтэй болохыг тогтоох гэж шуугиж байсан ч энэ өвчин тийм ч хэцүү өвчин биш байж Кейси Стоунер цус багадалттай. Дунд зэргийн цус багадалттай болохоор үүнийг эмч нар өвчин гэж ч үздэггүй байна. Цус багадалт нь хурдан ядрааж туйлдуулдаг сул талтай. Ийм өвчин нисгэгчийн хувьд бол шаналал. Гэхдээ одоохондоо түүний өвчин Кейсид тийм ч муу үр дагавар гаргаагүй л байна.
3. Майкл Фелпс 24 настай. Усанд сэлэлтийн олимп, дэлхийн аварга
Майкл Фелпс бага байхаасаа сэтгэлийн хямралтай гэсэн өвчнөөр шаналж байжээ. Ийм төрлийн өвчтэй хүүхэд ямар ч зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чаддагүйн улмаас ээж аав нарт тун хүнд байдаг. Сургуульдаа байнга муу сурдаг байсан болохоор ээж аав нь түүнийг усанд сэлэлтийн секцэнд оруулсан байна. Энэ спорт өвчнийг мартахад тусалж чадлаа. Усанд сэлэхэд ямар нэгэн анхаарал төвлөрөөд байх шаардлага бараг гарахгүйн сайхан хэрэг. Ихэнхдээ энэ өвчин хүүхэд нас дуусахад дагаад алга болдог бол Майкл Фельпс одоо ч гэсэн энэ өвчнөөр шаналж байна.
4. Оле Эйнар Бьорндален. 35 настай. Биатлоны олимпийн 5 удаагийн аварга
Биатлоны түүхэнд нэрээ гаргаж мөнхлүүлсэн Бьорндален астма буюу багтраа өвчтэй. Хэдийгээ багтраа өвчтэй хүн гүйж харайх илүү хөдөлгөөн хийх хориотой байдаг ч Норвегийн агуу тамирчин түүхэндээ 5 удаа олимпийн аварга болж байсан одтой тамирчин. Үүнээс нь болоод түүнийг сэтгүүлч нар багтраа байхгүй гэж байгаа боловч Бьорндален өөрөө энэ тал дээр ямар нэгэн хариулт хэлдэггүйгээс болоод галан дээр тос нэмээд байгаа юм.
5. Лэнс Армстронг. 37 настай. Тур де Франс уралдааны 7 удаагийн аварга
1996 онд түүнийг эмч нар үзээд хорт хавдар бүх биеэр нь тархаж байгааг оншилсон байна. Тухайн үед Лэнс химитерапи болон хагалгаа хийлгэж амь насандаа аюултай зүйл хийлгэж байсан байна. Эмч нар түүний нэг төмсөгийг нь авч амт насыг нь аварч байжээ. Үүний дараа Ленс тэнхрэхийн тулд 2 жилийг үдсэн. Тэгээд л их спортдоо эргэн ирж 7 удаа Тур де Франсын аварга болсон түүхтэй. Ийм амжилтанд ямар ч дугуйчин хүрч байгаагүй бөгөөд тэрээр 1999-2005 оны хооронд үнэхээр агуу байсан юм. Түүнчлэн Лэнс Армстронг хорт хавдартай тэмцэх сангийн тэргүүнээр ажилладаг.
6. Моххамед Али. 67 настай Мэргэжлийн боксын дэлхийн аварга
Дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг бол яах аргагүй Моххамед Али юм. Тэрээр мэдрэлийн эмгэг буюу Паркинсоны өвчнөөр шаналж байна. Түүний гар хөл нь чичирч, толгой нь савалдаг байна. Энэ өвчин хүндрэхээрээ нүүрний хувирлыг өөрчилдөг байна. Алиг 40 нас шүргэж байхад нь эмч нар түүнийг мэдрэлийн эмгэгтэй гэж оношилжээ. Ерөнхийдөө энэ өвчин нас ахисан хүмүүсд илэрдэг ч Али 40 настайдаа энэ өвчнөөр шаналах болсон байна. Эмчийн шинжилгээний хариуг гарсны дараа Мохамед Али мэргэжлийн ринген дээр 2 удаа тулалдсан ч 2ланд нь ялагдал хүлээсэн байгаа. Ингэснээр тэрээр их спортын карьераа дуусгаж байсан түүхтэй.
7. Мэжик Ирвин Жонсон. 50 настай. НБА-гийн 5 удаагийн болон Олимпийн аварга
Мэргэжлийн сагсан бөмбөгийн карьерынхаа сүүл хэсэгт алдарт тамирчин маань дэлхий дахиныг сандаргасан мэдэгдэл хийсэн билээ. 1991 онд тэрээр өөрийгөө ДОХ өвчнөөр халдварласан гэдгээ хэлсэн байна. Түүнээс найз нөхөд, гэр бүлийнхэн, хөгжөөн дэмжигчид нь зуатаж зайгаа барих байх гэж эмээж байсан ч эсрэгээрээ харин ч Мэжикийг хүмүүс тойрон хүрээлэх болсон юм. Ингээд нэг жилийн дараа тэрээр АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг удирдаж Барселоны зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Харин одоо Мэжик Жонсон ДОХ өвчинтэй тэмцэх ажилд гар бие оролцож байна.
8. Лионель Месси 22 настай. Аваргуудын лигийн 2 удаагийн аварга
Мессиг 11 настай байхад нь эмч нар түүнийг дахин хэзээ ч өсөхгүй гэж хэлж байжээ. Тухайн үед түүний ээв аавд эмчилгээний мөнгө ч байсангүй. Тэр тусмаа түүнй тоглож байсан Ривер Плейт багт нь хүртэл мөнгө байсангүй. Ингээд Испанийн Барселон баг Мессиг эгнээндээ харахыг хүсэж түүний эмчилгээний зарлдыг төлөхөөр болсон байна. Үүнээс хойш Месси Барсагийн төлөө хүчээ өргөсөөр ирлээ. Барсагийн үндсэн тоглогч болсноос хойш Месси багийн мэргэн бууч болохоос гадна аваргуудын лигийн цомыг 2 удаа өргөж, Испанийн Ла Лигийн аваргаар 3 удаа тодорч байжээ. Хөгжөөн дэмжигчид нь түүнийг жижиг Марадона хэмээн өхөөрддөг. Өсөлтийн гормоны дутагдалтай байсан Мессигийн өндөр ердөө 169 см.
loading...




Kekeke. Messi tagjgar.
loading...
keke ter tagjgar chin l awarguudiin ligiin fonald nugu aldart manu 2tsamhagiin hamgaalaltiin dunduur l murguud goal oruultsan hundee…keke lans bol buur gaihamshig 7udaa tehdee buur ter hund uwchnii daraa shu uneheer aguu tamirchin estoi nugu zayagiin heldgeer chamaig shutej amidarya chi uneheer delhiin od n yuma gj…
loading...
bugd llruud shd messig bi 1 bogsdonoo gichig alnaa sdakig
loading...
magic johnsong bas DOH dusaad edgesen delhiin gants hun gedeg yum bna lee
setgel sanaagaaraa edgersen gsn
loading...
armstrong geed ene nuhriig odoo l oilgoloo uruusun tumsuggui bolhoor saad boloh ym 1 eerch bagassan bolhoor hurdan jiideg ym bn ldaa
loading...
messi 1.69 MGl-d ene uzuulelt dundaj hehe
loading...
MESSi g erduu 69 genuuu teneg nohoi mine 169 chn dundaj l undur bz de tengteed bgaarai bichih yumaa olj yadhiinmaa……….150cm ene ter baisan bol yaay gesen
loading...
Ymar aguu xvmvvs ve? te.Bvr baxarxax setgel turj bna shvv;).
Mongolchuudaa sportoor xicheelley zaluusaa!!!
loading...
Yasan aguu gaihamshigtai humuus be? Messi maani osohgui geheer ni tgl bi hurdan bha yostoi gd hurdan bolson bh ntr :p
loading...
169 tei Messi chin Manu-iin 2 undur tsamhagiin dunduur murgusun shuu dee. Vidic, Ferdinand 2 shivshig
loading...
Kaka bas baga baihdaa bassein-aas unaad suuunga bolson tgd mash hund mes zasald orood setgel sanaagaaraa davj garsan. Ter oroi bolgon Jesus-d zalbirdag baisan bolhoor hagalgaa amjilltai bolson gj heldeg.
loading...