Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Тэд анхдагчид

GD Star Rating
loading...

Наймдугаар сарын 6-9-нд Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн  өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монголын багийн түрүүч маргааш (VIII.4) Мажарыг зорих ба лхагва гаригт үлдсэн хэсэг нь эх орноосоо мордоно.
Тухайн жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчин тэр ондоо хилийн чанадад эх орноо төлөөлдөг бичигдээгүй хууль саяхныг болтол манайд үйлчилдэг байв. Энэ нь тив, дэлхийн АШТ-д барилдах бөх болон түүний бэлтгэл хангагчдын идэвхийг бууруулдаг сөрөг талтай. Харин МЖБХ энэ хэв маягийг эвдэж, олон сорилт тэмцээний үр дүнгээр томоохон тэмцээний багийг бүрдүүлдэг болсон. Өсвөр үеийн ДАШТ-д оролцох баг ч энэ замыг дамжлаа. Өсвөр үеийн УАШТ, түүнээс шалгарсан тамирчдын сорилт гэх мэт нэг бус тэмцээнийг зохион байгуулан “Будапешт-2009”-д өрсөлдөх жүдочдын нэрийг тодруулжээ.
Анхны гэх тодотголтой түүхэн энэ тэмцээнд хүч сорих монгол хүүхдүүдийн ихэнх нь анх удаа хилийн дээс алхаж буй гэнэ. Өнгөрсөн жил Якутад болсон Азийн хүүхдийн наадамд оролцсон нэг, хоёр жүдоч байгаа аж. Өсвөр үеийн шигшээ багийг Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга болон Сонгинохайрхан дүүргийн Ш.Хаштогтох, “Женко” клубийн Ш.Цэвэлмаа нар удирдан авч явна. Д.Баттулга гавъяат “ДАШТ-ий өмнөх үеийн бэлтгэлийг базаахад клубүүдийн багш, дасгалжуулагчдын үүрэг, оролцоо их байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Хүүхдүүдээ дасгалжуулж бэлтгэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцон их үр өгөөжтэй бэлтгэл боллоо” хэмээн өгүүлсэн.
Анхдугаар ДАШТ-д оролцох өсвөрийн жүдочдодоо медалийн ургац их, амжилт арвин эргэн ирэхийг хүсэн ерөөе.

ДАШТ-д оролцох жүдочид
Охид
40 кг Д.Дэлгэрдарь (Сонгинохайрхан)
44 кг Т.Гэрэлт-Од (Алдартан)
48 кг А.Батзул (Женко)
52 кг Г.Саранзаяа (Женко)
57 кг А.Саранзул (Сонгинохайрхан)
63 кг А.Оюунзул (Хэнтий)
-70 кг Б.Мөнгөнчимэг (Женко)
Хөвгүүд
50 кг Г.Мөнхбат (Спортын сургууль)
55 кг Ц.Даваабат (ОБЕГ-ын “Аврагч”)
60 кг Т.Төмөрсүх (Спортын сургууль)
66 кг О.Дөлгөөн (Тэмүүжин)
73 кг Л.Отгонбаатар (ОБЕГ-ын “Аврагч”)
81 кг Б.Серик (ОБЕГ-ын “Аврагч”)
-90 кг Б.Төрболд (ОБЕГ-ын “Аврагч”)
+90 кг Ө.Дүүрэнбаяр (Сонгинохайрхан)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. eegii says:

    otgonbaataraaa chi mongoliiin number 1 shvvvvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: