Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Миннесотаг хэн удирдах вэ?

GD Star Rating
loading...

minnesota_timberwolvesМиннесота Тимбервулвьз багийн ерөнхийлөгч Дэвид Кан шинэ дасгалжуулагч хайсаар байна. Хуучин дасгалжуулагч Кевин МакХэйлийг халсанаас хойш тус баг тохирох дасгалжуулагчаа одоо болтол олж чадсангүй. Багийн эзэн Глен Тэйлор Ассошэйтэд пресс агентлагт өгсөн ярилцлагадаа бид энэ зун Майк Миллер, Рэнди Фоэ, Марк Мадсен, Крэйг Смит, Себастиан Телфэйр нарын ахмад туршлагатай сайн тоглогчдоо явуулсан. Эдгээр тоглогчдын оронд төдийлөн сайн тоглогч авч чадаагүй л яваа. Дээр нь багийг удирдах ерөнхий дасгалжуулагчгүй 7 долоо хоног болсон нь NBA-д дээд амжилт болж байна. Багийн дасгалжуулагч Кевин МакХэйлийн хувьд өнгөрөгч 6-р сард хувийн шалтгааны улмаас ажлаа орхиж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнийг орлох дасгалжуулагчийг хайсаар 3 боломжийн хүнийг Тимбервулвьз баг сонгоод байгаа гэнэ. Үүнд ESPN сувгийн шинжээч, аналист Марк Жэксон, ЛА Лейкерс багийн туслах Курт Рамбис, Хьюстон Рокетс багийн туслах Элстон Тюрнер нар багтаж байна. Өнгөрсөн долоо хоногт тус багийн ерөнхийлөгч Дэвид Кан Испанид очиж драфтаар авсан Рики Рубиог эгнээндээ нэгтгэх асуудлыг түргэвчилсэн юм. 18 настай холбон тоглогчийг Испанийн Ховентут багаас 6,6 сая ам доллараар худалдан авах гэрээг тэд ярилцсан байна. Мөн Рики Рубиогийн цалинд 500.000 ам долларыг санал болгожээ. Үүний дараа Канн Америкт ирж шинэ дасгалжуулагчийн эрэлд мордсон бөгөөд энэ долоо хоногтоо багтаж гэрээ байгуулах юм байна.

Мөн NBA-ийн зүгээс ирэх улирлын хуваарь зохиоход хамтарч ажиллахгүй удсан 3 багт торгууль ногдуулахаар болжээ. Кливленд Кавальерс, Хьюстон Рокетс болон Миннесота Тимбервулвьз багууд торгуулж байгаа бөгөөд албаныхан энэ тухай Ассошэйтэд пресс агентлагт мэдээлсэн байна. НБА 2009-2010 оны улирлын тоглотын хуваарийг маргааш гэхэд гаргаж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Харин ямар торгуулийг дээрх багууд оногдуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. anhaa says:

    sain bna

    GD Star Rating
    loading...
  2. Sensation says:

    aan.

    GD Star Rating
    loading...
  3. Tumur says:

    aan mon mon…

    GD Star Rating
    loading...
  4. T.I. says:

    Daraa jil Rubio-g yaj toglohiig l harii minii bodloor NBa-d sain ideeshij chadah baihaa… Hangalttai togloh nas ch baina!

    GD Star Rating
    loading...
  5. arda says:

    jhna biyiin huch tal deere anhaaraad jingee nemeed goy biytei bolchihwol deer tegehgui bol sonin sulidaa taldaa yum bnlee deron cp3 ene ter hajuud n pg yum mortloo yu yum be heheheh.gehdee sain bombog ezemsheed haychihdag goy toglolttoi yum bnle.(r.rubio)

    GD Star Rating
    loading...
  6. BaTuNaW says:

    Aan ntr gej yugaa demiireed bgaam be iim yum bichej tsag awsnaas duugui bgaach.Bayralalaa geech helj chdahgui albatai yum shig medeelliig ni unshchaad aan ntr zda ve

    GD Star Rating
    loading...
  7. anaraa says:

    Ruboi yahawdee ehendee NBA-d dasahgv bha. 1,2 jiliin daraa uur bolj magadgv gedhee Houstonii papalucas shig bolohwiidee ain. Minnesota ulam mairch bn aa

    GD Star Rating
    loading...
  8. davka says:

    ee medku ter rubio ch yah boldo denduu bichken yum bnleshde zahiin PG hurj ireed murguhud sawaad unachihaar nuhur shuu tehdee dasaad 3 4jiliin daraagaas ch ballaj medeh l yum yun steve nash bolj ch magadgui l yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: