Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Үндэсний спорт » МҮСХ-ны 50 жилийн ойн наадам болно

GD Star Rating
loading...

Сур харвааМонголын үндэсний сурын холбоо байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн баярынхаа хүрээд үндэсний сурын холбооноос олон үйл ажиллагаа зохиож байгаагийн нэг нь  энэ сарын  6-наас 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотноо зохиогдох Багийн харваааны улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Спирт бал бурам компаниас ивээн тэтгэж байгаа уг арга хэмжээний үеэр 3 үеийн харваачдын уулзалт ярилцлага, харваачдын үзэсгэлэн, дурсамж тоглолт явагдаж ”Есүнхэй 335” бэсрэг наадам зохиогдох аж.

Сурын холбооны 60 жилийн ойн наадмыг Зүүнхараа хотод зохойн байгуулж байгаа нь учиртай. Тэртээ 1959 онд Сэлэнгэ аймгийн энэ хотод монголын сурын холбоо анх байгуулагдаж тулын чулуугаа тавьж байсан түүхтэй аж. Тиймээс ч холбооны зүгээс энэхүү түүхэн дурсгалт газар 50 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөсөн ажээ. Дөрвөн өдөр үргэлжлэх багийн харвааны хөтөлбөрөөс танилцуулахад 8 сарын 6-нд багийн аваргын нээлт болон хэсгийн тоглолтууд явагдах бол 7-нд багийн харвааны шигшээ, хүүхдийн харвааны тэмцээн явагдаж өндөрлөнө. Ингээд 8 сарын 8-нд цуваа болон хасаа, хана харвааны нээлтийн ажиллагаа явагдах ажээ. 8 сарын 9-нд дээрхи 3 үеийн харваачдын уулзалт, шгагнал гардуулах ёслол, урлагийн тоглолт Зүүнхараа хотод зохиогдоно. Ингээд арга хэмжээний сүүлийн өдөр буюу 10-нд Есүнхэй 335 бэсрэг наадам явагдаж өндөрлөх аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: