loading...
Испаний шилдэг теннисчин Рафаель Надаль өвдөгний бэртлийн улмаас хоёр сар талбайд гарч чадаагүй билээ. Тэгвэл нилээдгүй хугацааг спортоос ангид өнгөрүүлсэн дэлхийн номер нэг теннисчин маань тун удахгүй эргэн ирэх гэж байна. Надалийн ах Томи саяхан өгсөн ярилцлагадаа ”Рафа удахгүй эхлэх Монреаль мастерс тэмцээнд оролцоно. Түүний бэртэл ерөнхийдөө эдгэрсэн. Гэхдээ мэдээж бүрэн формондоо орох болоогүй байгаа. Америкийн нээлттэй тэмцээнээс хэд хэдэн тэмцээнд оролцож формондоо бага багаар орох төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Надаль өнгөрсөн 5 сард Ролан Гаррост оролцож байх үеэрээ бэртэл авсан бөгөөд үүнээсээ болж Их дуулгын хамгийн нэр хүнтэй тэмцээн болох Уимблдоныг анх удаагаа өнжсөн юм. Дашрамд дурьдахад Канадын Монреаль хотноо явагдах гэж буй дээрхи тэмцээнд Надаль аваргаа хамгаалахаар оролцож байгаа юм.
loading...




gehdee l FED bol nomer1 shuu!!!
loading...
fed sain lda suuliin ued ene nuhurt ylagdal geechiig amsaad bgaan numbert rafa orj bgaa gartsaashgu
loading...
Fed, Raf hoyoriyn tulaan saihan bdag shuu
loading...
Chi shuu Raffaa!
loading...