Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг, МССХ » ”Хөлбөмбөг” Монголын анхны хөлбөмбөгийн сонин

GD Star Rating
loading...

Сүүлийн жилүүдэд манай оронд хөлбөмбөгийн спортыг сонирхож, хичээллэх залуус маш олноор нэмэгдэж байгаа билээ. Бүх дэлхийг даяарчилж чадсан манай гаригийн номер 1 спортыг залуус зөвхөн үзэж сонирхоод суух биш, эх орондоо хөгжүүлж, дэлхийн түвшинд авааачихаар  сэтгэл гаргаж байгаа нь сайшаалтай. Гэвч өнөөх л хүнд суртал, авилгал хээл хахууль зэрэг бидний бараг дасал болсон элдэв асуудлуудаас бол Монголын хөлбөмбөгийн спортын цаашдын хөгжил, дэвших зам хаагдаж байгаа нь харамсалтай.  Наад зах нь л гэхэд тоотой хэд байдаг хөлбөмбөгийн талбайнууд дээр нь эрх мэдэл, мөнгө төгрөгөөр далайлгасан нэгнүүд нь байшин барилга, граж бариад дуусгаж байна. Мөн дэлхийн спaндартад нийцсэн ганцхан ногоон талбай байдаг ч тэнд нь хүүхэд залуус чөлөөт цагаараа тоглох, хичээллэх ямар ч боломж байдаггүй. Энэ мэтчилэн дурьдаад байвал Монголын хөлбөмбөгийн спортод тулгарч буй асуудлууд өч төчнөөн байна. Гэвч эдгээрийг үл хайхран эх орондоо хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж, сонирхогчдын хүрээг улам нэмэгдүүлэх,  цаашдаа дэлхийд биш юм аа, гэхэд ядаж Азидаа данстай хөлбөмбөгчидтэй болох юмсан гэсэн хүсэлтэй залуус нэгдэн ”Хөлбөмбөг” хэмээх нэгэн шинэ сониныг саяхнаас гаргаж эхэлжээ. Зөвхөн хөлбөмбөгөөр дагнасан мэдээлэлтэй энэхүү сониныг Сэлэнгэ пресс компаниас ивээн тэтгэн гаргаж байгаа бөгөөд гадаадын лиг, тамирчдын орчуулгын материал гэхээсээ илүү Монголынхоо хөлбөмбөгийн мэдээллээс түлхүү хүргэж, цаашид бид юу хийх вэ, яаж ажиллавал эх оронд маань энэ спорт өндөр түвшинд хөгжих вэ гэсэн асуудлыг уншигчдад дэвшүүлж байгаа юм. Мөн дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд болж буй онцлох үйл явлуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, монголын сэтгүүлчдийн дүгнэлт, тайлбарыг  оруулахыг зорин ажиллажээ.
Сонины эхний дугаар саяхан 7 сард хэвлэгдсэн бөгөөд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээн ерөнхий дасгалжуулагч И.Отгонбаярын ярилцлага, өнгөрсөн 4 сард болсон Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Challenge кап тэмцээний тухай болон Аваргуудын лиг, Бундеслигийн өнгөрсөн улиралын тухай дүн шинжилгээ зэрэг сонирхолтой материалууд энэ дугаарт багтсан байна.

GD Star Rating
loading...
''Хөлбөмбөг'' Монголын анхны хөлбөмбөгийн сонин , 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    ovodoo
    iimerduu sonin garaad heden sar bolood l haagdchihdag yum

    bitgii tegeesei
    tsaashid bnga medeelelee bidend hurgej bgaarai gj husey daa

    GD Star Rating
    loading...
  2. MAN UTD says:

    AMJILT SHUU AMJILT

    GD Star Rating
    loading...
  3. Ganaa says:

    Uuh alivaa ajliyn ehlel gedeg tuhayn ajliyn ten hagasaa gej Aj aja amjilt

    GD Star Rating
    loading...
  4. bagii says:

    mgl-n footballchid uuriin gesen sonintoi bolson ni saishaaltai. herev bid muusain ch bolov mgl-n footballaa bichij,unshij,sanal bodloo es uralduulvaas uur hen uuniig hiih bilee. Saad berhsheel ch mundahgui biz.Buu shantar,amjilt husie.

    GD Star Rating
    loading...
  5. The Mamba says:

    zahialgin une ntr g ni bicheed uguuch

    GD Star Rating
    loading...
  6. Sensation says:

    humuus avaasai

    GD Star Rating
    loading...
  7. murun says:

    манай шигшээ баг хожно амжилт уухай уухай уууууууууууууууууууууууууууххххххххххххххххххаааааааааааааааааааааайййййййййййййййййййййййййййййййййй

    GD Star Rating
    loading...
  8. буянхишиг says:

    манай шигшээ баг хожно амжилт уухай уухай бид 2014 оны word cup -д орно гэдэгт итгэлтэй байн уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай уухай бидны зорлого 2014 оны word cup -д орох

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: