loading...
Унгарын төв клиникт 9 өдөр эмчлүүлсэн Феррари багийн нисгэгч Фелиппе Масса эх орондоо ирлээ. Формула 1-ийн энэ улирлын ээлжит уралдаан Унгарын гран пригийн байрлал тогтоох уралдаанд Браун Жи Пи багийн нисгэгч Рубенс Баррикелогийн машины амортизаторын төмөр салж ард нь явсан эх орон нэгт Массагийн дуулгыг оносоноор Бразил нисгэгч жолоодлогоо алдан замын хашлагыг хүчтэй мөргөн осолдсон юм. Улмаар толгойдоо хүнд гэмтэл авсан түүнийг эмнэлэгт хүргэсэн билээ. 9 хоногийн турш Унгарын шилдэг эмч нарын асаргаанд эмчлүүлсэн тэрээр Будапештийн Фейрхэги олон улсын нисэх буудлаас нисч Сенегалын Дакарт буудаллаад төрөлх гэр Бразилийн Сан Паулуд газарджээ. 28 настай нисгэгч өөрийн эхнэр Рафаэла болон хувийн эмч Дино Альтман нарын хамт гэртээ ирсэн байна. Энд тэрээр Сан Паулугийн төв эмнэлэгт дахин шинжилгээ өгч эмчлүүлэх гэнэ. Одоогийн байдлаар түүний зүүн нүд нь бага багаар эдгэж байгаа бөгөөд тархиндаа хийлгэсэн мэс засал нь ч амжилттай болсон аж.
News of the world -д өгсөн ярилцлагадаа Масса “Би амьд үлдсэндээ өөрийгөө азтай гэж бодож байна. Тухайн үед яг юу болсныг санахгүй байгаа. Ухаан ороод би эмнэлэгт байгаагаа мэдсэн. Тэгээд уралдааны тухай асууж Льюис түрүүлж Райконнен 2-т орсныг мэдээд сэтгэл амарсан. Одоо миний бие сайжирсаар л байна. Би эргэн уралдах болно” гэсэн утгатай ярилцлагыг өгчээ.
Энэ зуур Ф-1ийг тойрсон мэдээлэл тасрахгүй гарсаар л байна. 7 удаагийн аварга Михайль Шумахерыг эргэн ирэх болсон мэдээг нисгэгчид янз янзаар л хүлээн авч байгаа аж. Энэ жилийн уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Браун жи Пи багийн Женсон Баттон “ Юуны өмнө Фелиппегийн бие сайжирч байгаад баяртай байна. Тэр удахгүй бидэнтэй нэгдэх байх гэж найдаж байгаа. Харин Шумахерын хувьд эргэн ирж байгаа нь гэнэтийн шуугианыг тарьсаар л байна. Мэдээж тэр бол аварга. Уралдааны зам дээр түүнтэй уулзана гэдэг гайхалтай санагдаж байна” гэсэн байна. Баттон энэ жил болоод байгаа 10 уралдааны 6-д нь түрүүлээд байгаа юм. Тэрээр Валенсид болох уралдаанд ч түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
***
Сүүлд гарсан бас нэг мэдээг хүргэхэд Рено баг нисгэгч Нельсон Пике жуниорыг халжээ. Энэ жил болсон уралдаанд нэг ч оноо авч чадаагүй Пикег багаасаа явуулах шийдвэрийг Реногийн захирал Флавио Бриаторе гаргасан байна. Пике өөрийн веб сайт дээрээр “Рено Ф1 баг намайг энэ жил дахин уралдуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Хэрэг явдал миний эсрэг эргэлээ. Флавио Бриаторе намайг алснаас өөрцгүй” гэж тэр бичжээ. Одоо 24 настай Пике 2008 онд анхны улирлаа дажгүй эхлүүлж байсан ч энэ жил тун азгүй, муу уралдаж байгаа юм. Реногийн туршин нисгэгч Ромайн Грожан Пикег орлож 8-р сарын 23-нд Испанийн Валенсид болох уралдаанд оролцоно. Тус багийн 1-р нисгэгч Фернандо Алонзо Унгарын гранпригийн үеэр техникийн аюулгүзй байдал хангаагүйн улмаас торгуулж ирэх уралдааныг өнжихөөр болсон билээ.
loading...




pique-g halsan ni deer
bnga shahuu bariand ordgui
zamiiin dundaas gardag evguu gar bgaam
loading...
ireeduitei nisgegch sh dee dongoj l 2 doh jildeee……. za yahav zaluu bn daaa….
loading...
alsnaas oortsgui gej yunch aimar yum bichdiin dee
loading...
Alonso torguulisan ni xaramsaltai yum!
Gexdee Shumiig xarax bolson ni saixan b.na!
Massa barag daxij uraldaxgui biz dee!Eruul saruul bolood xurdan uraldaarai!
loading...
massa chi hurdan edgeed sain uraldaarai amjilt chiniih shuu. micheal bi chamaig demjij bn zaawal shagnaliin tawtsand zogsooroi. Ferrari urgelj chiniih
loading...