loading...
Япончуудын дунд явуулсан санал асуулгаар саяхан Эзэн хааны цомыг 11 дэхээ хүртсэн ёкозүна Хакүхо хамгийн олон дэмжигчтэй бөхөөр тодорчээ. Тэрбээр 26,7 хувийн санал авснаа хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн байна. 18,2 хувийн саналаар ёкозүна Асашёорюү удаалсан ба тэрбээр энэхүү санал асуулгад 2003, 2004, 2007 онд өнгөлж байв. 2005 онд ард түмний хайртай бөхөөр тодорсон Такамисакари энэ удаа 14,1 хувиар гуравлаж, озэки Харүмафүжи (12,5%), озэки Кайо (9,2%) нар “айрагдлаа”. ТОП-10-т Котоошюү (9,1%, 2006 онд энэ санал асуулгыг тэргүүлсэн), Чиётайкай (8,4%), Котомицүки (4%), Кисэносато (3,1%), Гоэйдо (1,9%) нар багтжээ.
Харин нийт мэргэжлийн спортын тамирчдын хүрээг хамруулсан судалгаагаар нэг ч сүмоч эхний аравт ороогүй байна. Ёкозүна 1,1 хувийн санал авч 13 дугаарт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт нь аж. MLB-ийн “Сиэтл Маринерс” багийн тоглогч Ичиро Сүзүки тав дахь жилдээ дараалан энэ судалгаанд өнгөлсөн ба ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь (30,6%) түүнд “хайр зарлажээ”. 17 настай гольфчин Рёо Ишикава 5,5 хувь буюу хамаагүй хол хоцрон дэд байрт бичигдсэн байна.
Бейсбол Японы хамгийн нэр хүндтэй, өргөн дэлгэр тархсан спортоор 1996 оноос хойш завсаргүй нэрлэгдсээр ирлээ. Энэ удаагийн судалгаанд оролцогчдын 50,8 хувь нь бейсболд дуртай хэмээсэн бол хөлбөмбөг 21,6 хувиар хоёрдугаарт (долоо дахь жилдээ дараалан), мэргэжлийн сүмо 19,4 хувиар гуравдугаарт орсон байна. Гольф (15,5), бокс (9,1), авто уралдаан (6,8), мэргэжлийн бөх (6,8) удаад нь бичигджээ.
Дашрамд сонирхуулахад мэргэжлийн сүмо Акэбоно, Таканохана, Ваканохана, Мусашимару нарын ид өрсөлдөөний үед буюу 1995 онд 50 хувиас илүү санал авч, тэргүүлж байв. Энэхүү судалгааг Японы статистикийн төв товчооноос жил бүр явуулдаг байна.
loading...




1st
loading...
2 nd
loading...
3 rd
loading...
4rd
loading...
5th
loading...
deer bgaa 5 sdaa sumtai bhaa medrel muutai te1uud
loading...
hey xdumuuseee 9 sariin sumo uzmeeer tokyo-d xaanaas bilet avdag yum be? xeleed uguuch!!!!!!
loading...