Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Д.Болдбаатар уралдааныг тэргүүлж байна

GD Star Rating
loading...

sIMGP5752Японы “SSER” байгууллагаас манай оронд жил бүр зохион байгуулдаг олон өдрийн холын зайн ралли уралдаан энэ сарын 3-нд  Улаанбаатар хотоос эхэллээ. Нийт найман өдөр үргэлжлэх тус уралдаанд тамирчид 3318 км зам туулснаар барианд орох аж. Уралдаан Улаанбаатар-Эрдэнэсант-Цогт-Овоо-Цогт-Овоо-Арвайхээр-Арвайхээр-Хархорин-Хустай-Улаанбаатар чиглэлд явагдах юм. Тус уралдаанд сүүлийн жилүүдэд тогтмол монголчууд давамгайлж байгаа билээ. Энэ удаад мотоциклийн төрөлд манай улсаас ОУХМ Д.Болдбаатар, Л.Жаргалсайхан, Н.Лхамаа болон залуу тамирчин  Х.Батболд, Э.Амгалан, Н.Саруул, Б.Батмөнх нарын тамирчид оролцож байна. Харин автомашины төрөлд С.Лхагвасүрэн-Б.Сүх-Очир, Ш.Гансүх-Р.Батзул, Ч.Анар-Б.Амартайван, Д.Лхагвасүрэн-Б.Амаржаргал, Л.Батболд-Ж.Болдбаатар, О.Түмэнбаяр-Г.Төгсмандах, Ш.Гомбодорж-Д.Дамдиндорж нарын баг оролцож байна. Мөн манай улсын тамирчин “Таван цагариг” сонины Бээжин дэх тусгай сурвалжлагч ОУХМ С.Энхтөр Японы Икио Ханаватай нэг баг болон оролцож байгаа ба чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна.
Уралдааны эхний өдөр тамирчид Улаанбаатараас Эрдэнэсантын чиглэлд 538 км замд уралдав. Энэ гараанд ОУХМ Д.Болдбаатар нийт замаа хамгийн богино хугацаанд буюу 5:23:59 цаг туулжээ. Удаах цагийн амжилтыг С.Лхагвасүрэн-Б.Сүх-Очир нарын автомашины баг үзүүлж, 5:43:19 цагт хурдалсан байна. Харамсалтай нь эхний өдрийн уралдаанд манай залуу мотоциклчин Н.Саруул барианд орсонгүй. Хоёр дахь уралдаанд Д.Болдбаатар мөн мотоциклчдоо манлайлсан бол автомашины тамирчдыг “Ланд круйзер” хөлөглөсөн Л.Батболд-Ж.Болдбаатар нарын баг хошуучилжээ. Тэд тэргүүлэгч Д.Болдбаатараас 50 секундын дутуутай барианд орсон аж.  Дашрамд сонирхуулахад тус хоёр тамирчин 2007 онд “Хөх хот-Улаанбаатар” раллид аваргалж байв. Эхний хоёр өдрийн дараах байдлаар тэмцээнийг тэргүүлсэн ОУХМ Д.Болдбаатар хоёрдугаарт буй Японы мотоциклчин, тус тэмцээний мөнгө, хүрэл медальт Хидохито Икедагаас 24 минутын өмнө явна. Хоёр дахь өдрийн уралдааны дараагаар манай Н.Лхамаа, Ш.Гансүх-Р.Батзул, Ш.Гомбодорж-Д.Дамдиндорж нар уралдааныг орхисон байна. 1995 онд “Rally Raid Mongolia” нэрийн дор эхэлсэн тус ралли “FA coat Rally Mongolia 2009” нэрийн дор зохиогдож байгаа ба энэ сарын 10-нд нийслэлийн ойролцоо барианд орох юм.

А.Түмэнбаяр

Pos. No. NAME Mark Model Class Pos. Group Pos. G-TOTAL G-Pena G-Scratch
1 1 BOLDBAATAR Damdinkhorloo KTM 530EXC M 01 G1-3 01 12:54:48 0:00:00 12:54:48
2 109 LKHAGVASUREN Sedragchaa / SUKH-OCHIR Byambanorov MITSUBISHI CHALLENGER A 01 CAT-2 01 13:44:09 0:00:00 13:44:09
3 7 FUKAKUSA Kazuhito HONDA CRF450X M 02 G2-2 01 13:48:57 0:00:00 13:48:57
4 111 ANAR Chinbaatar / AMARTAIWAN Bazarwaani MITSUBISHI EVO A 02 CAT-2 02 14:02:53 0:00:00 14:02:53
5 6 IKEDA Hidehito BMW G650CrossChallenge M 03 G1-3 02 14:21:56 0:00:00 14:21:56
6 102 HANAWA Ikuo / SAMBUU Enkhtur TOYOTA LAND CRUISER 100 A 03 CAT-1 01 14:26:44 0:00:00 14:26:44
7 112 LKHAGVASUREN Dorjsuren / LKHAGVANYAM Dorjsuren MITSUBISHI EVO A 04 CAT-2 03 14:32:34 0:00:00 14:32:34
8 2 LKHAGVADORJ Jargalsaikhan HONDA XR400 M 04 G1-2 01 15:01:19 0:00:00 15:01:19
9 106 BATBOLD Lkhagvasuren / BOLDBAATAR Jantsan TOYOTA LAND CRUISER A 05 CAT-2 04 15:03:51 0:00:00 15:03:51
10 104 SUGAWARA Teruhito / HAMURA Katsumi / SUGIURA Hiroyuki HINO RANGER FT A 06 CAT-3 01 15:04:07 0:00:00 15:04:07
11 12 TAKANE Shuji KTM 530EXC M 05 G1-3 03 15:34:38 0:00:00 15:34:38
12 19 SHIMADA Kazuyuki KTM 525EXC-R M 06 G1-3 04 16:15:00 0:00:00 16:15:00
13 4 BATBOLD Khadbaasan KTM 450EXC M 07 G2-2 02 16:22:57 0:00:00 16:22:57
14 9 OZAKI Shinichiro YAMAHA WR250F M 08 G1-1 01 16:37:28 0:00:00 16:37:28
15 11 OMORI Eichi SUZUKI DRZ400S M 09 G1-2 02 16:56:53 0:00:00 16:56:53
16 22 AMENOMORI Hidehiko KTM 530EXC M 10 G1-3 05 17:03:37 0:00:00 17:03:37
17 23 NAKAI Norio KTM 525EXC-R M 11 G1-3 06 17:16:37 0:00:00 17:16:37
18 105 GUSTAVO Pradilla / ANDRES Pradilla SUZUKI ESCUDO A 07 CAT-1 02 17:58:34 0:00:00 17:58:34
19 25 KOBAYASHI Kuniyuki HONDA XR400R M 12 G2-2 03 18:04:23 0:00:00 18:04:23
20 115 OCHIRQUREV Tumenbayar / GOCHOO Turmandah SUBARU FORESTER A 08 CAT-2 05 18:49:01 0:00:00 18:49:01
21 16 SUGAWA Hiroyuki KTM 640LC4 ADV-R M 13 G1-3 07 20:11:49 0:00:00 20:11:49
22 17 MURAKAMI Tomohiko KTM 400EXC-R M 14 G1-2 03 19:40:10 1:00:00 20:40:10
23 18 KITO Nobuhiko BMW HP2 M 15 G1-3 08 20:48:10 0:00:00 20:48:10
24 8 IWASAKI Kunio YAMAHA XT500 M 16 G2-3 01 20:54:52 0:00:00 20:54:52
25 101 ONOUE Shigeru / MATSUDA Eiji SUZUKI JIMNY A 09 CAT-1 03 17:29:40 3:30:00 20:59:40
26 24 KUMAGAI Naotaka HONDA XR400R M 17 G1-2 04 21:02:56 0:00:00 21:02:56
27 14 FUKUZONO Koichi BMW HP2 M 18 G1-3 09 21:03:28 0:00:00 21:03:28
28 20 FUJIKAWA Koji Husqvarna TE250 M 19 G1-1 02 21:09:42 0:00:00 21:09:42
29 21 MARUYAMA Chiho HONDA CRF250X M 20 G1-1 03 21:43:22 0:00:00 21:43:22
30 100 SUGAWARA Yoshimasa / SUZUKI Seiichi SUZUKI JIMNY A 10 CAT-1 04 23:04:52 0:00:00 23:04:52
31 10 KAWAMURA Koichi KAWASAKI KSR110 M 21 G2-1 01 24:56:43 0:00:00 24:56:43
32 15 FUKUZAWA Jun KTM 640ADV M 22 G1-3 10 27:40:57 0:00:00 27:40:57
33 26 SARUUL KTM 640ADV M 23 G1-3 11 30:24:10 0:30:00 30:54:10
34 103 TAKEOKA Kei / WAKABAYASHI Yoko SUBARU FORESTER A 11 CAT-1 05 32:44:13 9:30:00 42:14:13
3 NAMCHIN LKHAMAA KTM 690Rally RETIRE
13 YAMAKITA Taro KTM 530EXC-R RETIRE
27 BATMUNKH BAATAR KTM 640-LC4 RETIRE
107 GANSUKH Sharkhuu / BATZUL Ranjir TOYOTA LAND CRUISER RETIRE
110 GOMBODORJ Sharkhuu /DAMDIDORJ Demberel UAZ469 RETIRE
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Mototsikl abtomashin 2-n dun tusdaa b.dag uu yum uu!
    Anx udaa l xamt bichij b.gaag xarj b.na!Sonin l yum!
    Yabaandaa motortoi l bol bugd xamt uraldaad 1 abragatai bolood zugeer yum bish uu!Aaan!

    GD Star Rating
    loading...
  2. rally raid says:

    ene hvvhed ehleed medelgee deeshlvvlhene zuv baihaa yuch medehgvi baij yarij ughiimaa modon tolgoi chine ergvv hurag ishegnii davsag vee chi ain

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: