Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг, Тоглогчид » ”Ибракадабра” Златан Ибрагимович

GD Star Rating
loading...

1600_x_1200Испаний Ла лиг яг одоогоор дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Флорентино Перезээр удирдуулсан Реал Мадрид дэлхийн хамгийн өндөр үнэтэй шилдэг тоглогчдыг өөрийн эгнээнд нэгтгэж байгаа бол тэдний заналт дайсан Каталоны нэр төр гэгддэг Барселончууд ч зүгээр суусангүй. Шведийн супер од Златан Ибрагимовочоор хүчээ нэгтгэжээ. Ноу Камп цэнгэлдэхэд 60.000 үзэгчийг цуглуулж, өөрийгөө танилцуyлсан Швед эр , ирэх улиралын Пепийн багийн гол хүч байх болно гэдэгт эргэлзэх хүн нэгээхэн ч үгүй бизээ. Ингээд Ибкадабра буюу Златан Ибрагимовичийн амьдрал, амжилтанд хүрсэн түүхтэй танилцацгаая. Энд түүний Шведийн Мальмо хотын гудманд бөмбөг өшиглөн гүйж явсан бяцхан жаалаас хэрхэн дэлхийн хамгийн шилдэг клубт ирсэн 27 жилийн амьдралын намтар багтсан болой.

Бага нас

Златаны хүүхэд нас Шведийн өмнөд хэсэгт байрладаг Мальмо хотод өнгөрчээ. Тэдний амьдардаг байсан Росенгерд  хэмээх дүүрэгт ихэнхдээ энд тэндэхийн цагаачид амьдардаг байсан бөгөөд Златаны гэр бүл ч энэ ангилалд багтдаг билээ. Аав Сефак нь анх Боснигоос цагаачлан Шведэд ирсэн бол ээж Юрка нь Хорват гаралтай нэгэн байсан гэдэг. Бага насныхаа тухай Златан ийн өгүүлж байна

”Манай дүүрэгт амьдардаг айлуудын бараг 90 орчим хувь нь цагаачдаас бүрддэг байлаа. Заримдаа надад тэнд амьдрах нь аймшигтай санагддаг байсан. Эргэн тойрон гэмт хэрэгтнүүд, хулгай дээрэм гээд л аймшигтай зүйлс маш их гардаг байсан болохоор тэр байх л даа”

”Манайх чинь их өнөр өтгөн айл шүү дээ. Би дээрээ гурван эгчтэй, бас хоёр дүүтэй. Манайхан өөрсдөдөө олдсон бүх юмаа л хувааж хэрэглэдэг байсан. Ер нь их эвсэг гэр бүл байсан шүү. Харин хэлний тал дээр л бага зэрэг асуудал тулгарна даа. (инээв) Найз нөхөд сургууль дээрээ Шведээр яриад, гэртээ болохоор Югославиор ярина. Нэг удаа багш маань надаас чиний ярьж байгаа аялага  чинь их сонин юм, чи яг ямар хэлээр яриад байна аа гэж асуухад нь,<<би өөрөө ч ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй юм>>  гэж билээ”

Бяцхан Златаныг 5 настай байхад нь  бэлэглэсэн хөлбөмбөгийн пүүз ирээдүйнх нь амьдралын замыг заасан гэдэг. Энэ бэлгийг авснаасаа хойш Ибрагимович ихэнхи цагийг гудманд бөмбөг өгшиглөн өнгөрүүлэх болжээ. Зүгээр ч нэг тоглох бус элдэв янзын техник үзүүлж, бусдыгаа алмайруулдаг байлаа.

ibrahimovic-kid-202x300”Манай дүүрэгт нэг жижигхэн хөлбөмбөгийн талбай байсан юм. Хичээл тарсны дараа  би найзуудтайгаа ихэнхи цагийг тэнд өнгөрөөдөг байлаа. Хэн нь бусдаасаа гоё техник үзүүлэх вэ гээд л бөмбөгөөр элдэв янзын үзүүлбэр үзүүлж өгнө шүү дээ. Өдөр болгон би шинэ хөдөлгөөн сурч , бусдаасаа илүү гарах гэж мэрийдэг байлаа. Гэхдээ ингэснээрээ хөлбөмбөг сайн тоглодог болно гэсэн үг биш гэдгийг би сүүлд ойлгосон”

Орон нутгийн Мальмо клубын хүүхдийн багт Златаны ур чадвар улам сайжирч байв. Үеийнхэн дундаа бөмбөг эзэмших  чадвар ,  талбайг мэдрэх чадвар зэргээрээ илт ялгарах болсон түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байсан гэдэг.  Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам түүнд цаашид хөлбөмбөгөөр хичээллэсээр  байх уу, эсвэл эрдэм номын мөр хөөх үү гэдэг асуудал тулгарч ирлээ. Гэр бүлийнхэн нь хүүгээ сургуульдаа үргэлжлүүлэн сурахыг зөвлөсөн ч,  Златан өөрийн амьдралаа альхэдийнэ сонгосон байжээ . Түүнийг ийм шийдвэр гаргахад багш дасгалжуулагчид нь чамгүй нөлөө үзүүлсэн гэдэг.

Мэргэжлийн карьер

1999 оны намар 18 настай Златан хэмээх нэгэн нуруулаг  хүү Мальмогийн үндсэн бүрэлдэхүүнд багтан анхны тоглолтдоо оролцжээ. Тэрхүү улиралдаа Ибра ердөө зургаахан тоглолтонд оролцсон ч ямар ч байсан анхныхаа гоолыг оруулж дөнгөсөн гэдэг. Гэвч дэлхий нийтэд өөрийгөө таниулахад ганц гоол хангалттай бус байх нь ойлгомжтой. Дээрээс нь баг нь лигийн сүүлийн байранд орж Супереттан буюу доод лиг рүү унаснаар нэг жилийг ”дэмий” өнгөрөөх хэрэгтэй болох нь тэр. Энэ үед залуу авьяастнуудыг таньж, од болгодгоороо алдартай Франц мэргэжилтэн Арсен Венгер, Ибрагимовичтой уулзаж багтаа орохыг урьсан ч,  татгалзсан хариу авсан байна. Хэрвээ тэр үед Мальмо клубын удирдлага зөвшөөрсөн бол Ибрагийн карьерын түүх огт өөрөөр  бичигдэх  байсан нь дамжиггүй. Доод лигт өнгөрүүлсэн нэг улиралдаа Златан чамгүй туршлага сууж, 20 гаран тоглолтонд оролцсон төдийгүй 12 гоол оруулаад амжжээ.  Түүний энэ амжилттай тоглолтын нөлөөгөөр үү, ямар ч байсан Мальмо ирэх улиралаас нь дээд лигтээ эргэн ирсэн бөгөөд харамсалтай нь хоёр жилийн өмнөх явдал давтагдаж Ибра дахиад л сэлгээнд сууx болжээ. Яг энэ хүнд үед нь  Аяксын спорт эрхэлсэн захирал Лео Бенхаккер түүнтэй  уулзаж санал тавьсаныг ч хэлэх үү, мань эр ч уухайн тас зөвшөөрч 2001 оны 3 сард алс холын Голланд орныг зорин нисжээ. 20 настай залуу довтлогчын төлөө 7.8 сая еврог цацсан нь тухайн үед дэндүү өндөр байна хэмээн зарим  мэргэжилтнүүд шүүмжилж байсан ч гурван жилийн дараа энэ мөнгө хоёр дахин өснө гэдгийг тэр үед хэн ч мэдээгүй бизээ.

“Бүх л залуусын адил Аякст дасан зохицоход анх түүнд хэцүү л байсан байх. Гэхдээ Златан ямар ч хүнд нөхцөлд шилдэг тоглолтыг үзүүлж чаддаг юм. Тийм ч учраас би түүнийг сонгож,   багтаа авчирсан юм шүү дээ” Лео Бенхаккер

ibrahimovicТухайн үед Аяксыг удирдаж байсан Ко Адриансе хэмээх эрхэм Ибрад төдийлэн итгэдэггүй байсан ч, Роналд Куман түүний халааг авсаны дарaа бүх зүйл ”ном журмандаа” орсон гэж хэлж болно. Анх ирсэн улиралдаа л Златан лигийн 24 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан бөгөөд үүн дээр цом болон европын тэмцээний тоглолтуудыг нь нэмэх юм бол 30 гараад явна. Чухам эндээс Ибрагийн Аякс дахь ялалт амжилтын буухиа эхэлсэн бөгөөд Кристиан Киву, Ван дер Ваарт, Мидо, Литманен зэрэг шилдэг тоглогчдын хамтаар европын шилдэгүүдийг айлгаж байлаа. Ибрагийн ”Жүд”-үүдтэй хамт өнгөрөөсөн үеийг дурсахад нэг гоолыг заавал дурдах ёстой болдог юм. 2004 оны 8 сарын 22-нд НАС Бреда багийн эсрэг хийсэн тэрхүү гоол нь хожим Eurosport  сувгийн оны шилдэгээр хүртэл тодроод амжсан гэж байгаа. Дурсан саная :

Айлын 16-н ойролцоо бөмбөг хүлээн авсан Ибра, өмнөө байгаа 5 хамгаалагчыг анзаараагүй мэт шууд дайран орлоо. Ямар нэгэн гоёмсог хууралт бус ердөө л энгийн хөдөлгөөнөөр өмнөө байгаа хамгаалагчдыг хөнгөхөн хуурах түүнийг яаж ийм тайван тоглож байгааг үзэгчид гайхан харна. Энэ хооронд Ибра альхэдийнэ  5 хамгаалагчыг хаалгачтай нь хуураад гоолын баяраа тэмдэглэн гүйх ажээ… түүн дээр багийнх нь андууд ирж баяр хүргэн байна …

Энэхүү тоглолтоос хэд хоногийн өмнө болсон Швед-Голландын тоглолтын үеэр Ибра багийн анд Ван дер Ваартыг бэртээж орхисон байлаа. Үүнээс болж Ирбаг өөрөө  Голландаас явах хаалгаа  нээсэн гэж зарим хүмүүс үздэг. 2004 оны 8 сарын 31-ны өдөр Златан 16 сая еврогоор Туриний Ювентус клубын эгнээнд шилжсэн юм.

Италид

Златаныг  “Хуучин ноёд”-ын бүрэлдэхүүнд багтан  хөлөө олоход нь Трезегегийн бэртэл гэмтэл нилээдгүй ”тус”  болсон юм. Түүнийг ирсэний дараахан Франц эр бэртэл авсан бөгөөд энэ нь Златанд гараанд гарах боломжыг олгосон ажээ. Туринд өнгөрүүлсэн эхний улиралдаа  Ибра  45 тоглолтонд 16 гоол оруулсан байдаг. Харамсалтай Аваргууудын лигийн 10 тоглолтонд ганц ч гоол оруулаагүй нь түүнийг чухал тоглолтын одгүй хэмээн “өргөмжлүүлэхэд” хүрсэн билээ. Улиралын дундуур Реал, Ибрагийн төлөө 70 сая фунт санал болгосон тухай мэдээ цацагдаж шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Хожим Швед эрийн агент Мино Райоло үүнийг тоглогчын үнийг хөөрөгдөх гэсэн ”рекламны пауз” байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

_41433068_football_416Хүмүүс намайг Ван Бастентэй их харьцуулдаг юм. Фабио Капелло үргэлж л  <<Чи түүний тоглолтоос маш их зүйлийг сурч авна. Тэр яг л чам шиг стильтэй арга барилтай байсан. 16-гийн дотор чи яг л Марко шиг мэдрэмж гаргадаг байх хэрэгтэй >> гээд л Ван Бастений баахан бичлэг орхиод явчихдаг байж билээ. Марко бол үнэхээр гайхалтай тоглогч. Үнэнийг хэлэхэд би яаж ч хичээсэн түүн шиг сэтгэж чадахгүй юм билээ…”

Шведийн 2005 оны шилдэгээр тодорсныхоо дараа дээрхи үнийг Ибрагийн төлөө ямар нэгэн баг цацахад гайхах явдалгүй  гэдгийг хөлбөмбөг сонирхогчид ойлгож эхэлсэн нь дамжиггүй. Гэвч ирэх улиралд нь өрнөсөн италийн хөлбөмбөгийг  хахуулийн асуудал Ибраг дахиад л багаа солиход хүргэсэн юм.

2005-06 оны улиралд Златан байрлалаа бага зэрэг өөрчилж гоол оруулахаасаа илүү дамжуулалт хаяж багийн тоглолтыгг түлхүү эргэмлэж байлаа. Гэхдээ 46 тоглолт 10 гоол гэдэг дэлхийн хэмжээний довтлогчын хувьд чамлалттай санагдах нь тодорхой.

Интерт

2006 оны дэлхийн аваргын дараа италийн хөлбөмбөгийн холбооноос хээл хахуулийн асуудалд орооцолдсон багуудыг албан ёсоор шийтгэсэн бөгөөд хамгийн хүнд нь Ювентус дээр буужээ. Хуучин ноёд өнгөрсөн улиралын Скудеттогоо хураалгаад зогсохгүй, Сери Б-д унаж, шинэ улиралыг -9 оноотойгоор эхлүүлэх болсон юм. Энэ гэнэтийн шийдвэр солилцоо наймааны томоохон шуургыг дэгдээж, Ювентусын олон тоглогчид багаа орхисны дотор манай гол баатар ч багтаж байлаа. ‘‘Нэр цэвэр”  үлдсэн цөөхөн багуудын нэг болох Интер Милан клуб түүнийг  24.8 сая еврогоор өөрийн болгосон  төдийгүй багийнх нь анд Патрик Виераг ч давхар урвуулаад амжжээ. Нерразуррид ирснээp Ибра өөрийн хүсэж мөрөөдөж байсан бүх зүйлээ авсан. Энэхүү гурван жилийн хугацаанд тэр нийт 116 тоглолтонд оролцохдоо 66 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Ялангуяа өнгөрсөн 2008-2009 оны улиралд “Швед эр” онцгой азтай байсан гэдгийг дурдах нь илүүц биз. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтойгоор тэргүүлж Капоканоньере  (Сери А-гийн мэргэн бууч ) болсон төдийгүй , Сери А-гийн түүхэнд бичигдэх хэд хэдэн гоёмсог гоол оруулж, Италийн Оскарын шагнал гардуулах ёслолоос  бараг бүх шагналыг нь тэр хамсан гэхэд болно.

Мөн 3 дахь жилээ дараалан Италийн аваргаа учир Ибрад энэ амьдралаасаа уйдах шалтгаан даан ч байсангүй.

“Хэрвээ ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход өөрийгөө зүхээд суух биш , тэрнээсээ суралцах хэрэгтэй гэж боддог.

Нэг багийн 11 тоглогч бүгдээрээ ижилхэн ур чадвартай байна гэж байхгүй шүү дээ, бүгд л өөр өөрийн үүрэгтэй.  Чи өөрийн үүргээ л сайн биелүүлж байх нь хамгийн гол нь. Тэрнээс ийш тийшээ савсаганах хэрэггүй л байхгүй юу.

PRO_122966_ZlatanIbrahimovicInter2“Италийн хамгаалагчид намайг тохойгоо ашиглаж сурахад хүргэсэн. Тэд намайг зогсоохын тулд ямар ч хамаагүй арга ашигладаг юм. Чи ямар ч сайн техниктэй байсан тэд өрсөөд л чамайг зогсоох аргаа хэдийнэ бодчихсон байдаг юм…”

Гэхдээ хүлээгээрэй, Интер дэх түүний карьерийг өөлж болох ганц шалтгааныг энд дурьдахаа мартаж. Златаны санааг үргэлж зовоодог тэр тэмцээн бол Аваргуудын лиг. Том тоглолтын одгүй гэж үргэлж гоочлуулдаг Ибрад багаа Аваргуудын лигийн шигшээд аваачих авьяс, ур чадвар хангалттай бий ч, аз ивээдэггүй юм уу эсвэл өөр шалтгаан байн уу ямар ч байсан Интерт өнгөрүүлсэн 3 жилийн хугацаандаа шөвгийн 16-гаас цааш хэтэрч байсангүй ээ.

Барсад

Энэ бүхний эцэст Ибрагийн Барсад ирсэн хүслийг ойлгож болох л юм. Тэр өөрийгөө амбицтай хүн гэж нэгэнтээ хэлж байсан нь ч шууд утгаараа Барсагийн хамт илүү их ялалт амжилтанд хүрэхээр тэмүүлж буйг нь өгүүлнэ. Эцэст нь түүний шилжилтийн нарийн ширийн зүйлсээс сонирхуулахад Барса түүний төлөө 46 сая фунт төлсөнөөс гадна Самуель Это’о болон Александр Хлебийг цуг явуулсан. Это’огийн  наймааны зах дээрхи үнэ нь 20 сая евро тул нийт 66 саяыг Интер халаасалсан гэсэн үг . Тэгээд Хлебийн Штутгартад орсоны нөхөн төлбөр 3 саяыг нэмэх юм бол 69 сая евро болж байна. (99 сая доллар)

Каталоны багт Ибра 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж, жилийн 12 сая еврогийн цалин авна. Ноу Кампад болсон түүний танилцуулах ёслол дээр 60.000 күлэ цугласан нь клубын хувьд дээд амжилт болсон байна.

Шигшээ багт

Златаны аав хүүгээ Босни улсын шигшээд тоглуулахыг хүсдэг байлаа. Энэ хэргээр 2000 онд Ибра Сараева хотод очиж Босни -Герцеговины шигшээн дасгалжуулагчтай уулзаж байсан удаатай. Тухайн үед дөнгөж 19 настай байсан түүнийг олимпийн шигшээд тоглуулж болох гэж санал тавьсан ч Златан хүлээж авсангүй. ”Зөвхөн үндсэн багт л би тоглоно” хэмээн хариулаад Шведдээ эргэн ирсэн гэдэг. Удсан ч үгүй Шведийн 21 хүртэлх насны багаас урилга ирж мань эр хүлээж авсанаар ”Гурван титмийнхний” эгнээнд  эргэлтэ буцалтгүй нэгдсэн юм.

zlatan_ibrahimovic_206884cҮндсэн шигшээн дебут тоглолтоо Ибра 2001 оны 1 сарын 31-нд Фарое Арлын шигшээн эсрэг хийж байсан бол анхны гоолоо тэр оныхоо 10 сард Азербайзаны хаалганд оруулж байсан байх юм.

2002 оны дэлхийн аваргад анхныхаа том тэмцээний утааг үнэрлэж буй Ибрагийн хувьд  ч тэр , Шведийн хувьд ч тэр амаргүй тэмцээн болсон юм. Англи, Аргентин, Нигер гэсэн багуудтай ”үхлийн” хэсэгт багтсан Шведчүүд Англи, Аргентинтэй тэнцэн хэсгээ тэргүүлсэн ч шөвгийн 16-д Сенегалын залууст нэмэлт цаг харамсалтай ялагдан хасагдсан юм. Үүнээс 2, 4 жилийн дараа болсон европ, дэлхийн аваргад ч Шведийн хөгжөөн дэмжигчид Златанд итгэхээсээ илүү, Хенрик Ларссоныг шигшээн амин сүнсээр нэрлэж, илүү их итгэл хүлээлгэж байв. Германы дэлхийн аваргын өмнөх урьдчилсан шатанд Златан жинхэнэ галзуурах шиг болж гоолыг ар араас нь хөврүүлж байсан ч,  ”Жинхэнэ” тэмцээнд дээр ганц ч гоол оруулж чадалгүй ”хуурай” буцсан нь бас л араасаа бөөн шүүмжлэлийг дагуулсан удаатай.

2008 оны Европын аваргын өмнө  Златаны карьерийг бага зэрэг харуулсан нэгэн явдал тохиолдсон юм. 2006 оны 9 сард Лихтенштэйний эсрэг тоглохоор шигшээдээ дуудагдаад байсан Ибрагимович, дасгалжуулагчынхаа зааврыг зөрчин шөнөөр оргон гарч согтууруулах ундаа хэрэглэсэн тул Лагербэкээс нилээдгүй чанга шийтгэл хүлээсэн удаатай. Түүнтэй хамт явсан Вилхельмсон, Мельберг хоёр ч бас шийтгүүлсэн. Гэхдээ Ибра өөрөө дасгалжуулагчын шийдвэрт дургуйцаж байгаагаа илэрхийлж ”ажил хаялт” зарласан тул бас шийтгүүлсэн гэхэд хэцүү юм. Ингээд хэд хэдэн чухал тоглолтыг өнжсөний эцэст 2007 оны 3 сараас Ибра ”ажил хаялтаа” зогсоож шигшээдээ ахин тоглох болжээ.  Австри, Швейцарын Европын аваргыг  Ибра хоёр гоол оруулсан амжилтаар үдсэн бөгөөд Грек, Испаний хаалганд 2 гоол оруулсан ч хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Одоогийн байдлаар Ибра, Шведийн шар өмсгөлийг өмсөн 56 тоглолтонд оролцож 21 гоол оруулаад байгаа ажээ. Энэ тоо цаашид улам олон болж өсөх нь дамжиггүй.

Хувийн амьдрал :

Ибрагимовичийн эхнэрийг Елена гэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Макисмильян нь 2006 онд, бага хүү Винсент нь өнгөрсөн жил төрсөн. Мөн тэдний гэр бүлд Трустор хэмээх мопс үүлдрийн нохой багтдаг. Бага байхдаа Златан таеквондогийн секцэнд явдаг байсан гэнэ. Тиймээс янз бүрийн үсрэлттэй цохилт хийхдээ сурамгай бололтой. Чөлөөт цагаара шинэ кино үзэж гэр бүлийнхэнтэйгээ аялах дуртай энэ залуугийн бас нэг хобби нь шивээс хийлгэх. Эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр, зэрэг 8, 9 шивээс түүний биенд байдаг аж.  Златан Швед, Югослав хэлнээс гадна Англи, Итали хэлээр ярьж чаддаг бөгөөд одоо Испани хэлийг идэвхийлэн сурч буй.

Zlatan+Ibrahimovic+Out+Shopping+Milan+9iPIfG0QJfIlБлиц анкет :

Нэр : Златан Ибрагимович

Төрсөн огноо : 1981.10.3

Төрсөн газар : Мальмо хот (Швед)

Өндөр : 192 см

Хоч : Ибракадабра

Тоглодог байрлал : Довтлогч

Одоог тоглож байгаа баг : Барселона

Дугаар : 9

Шагнал :

Клубын түвшинд

Аяксын хамт : Голландын лигийн аварга 2001-02, 2003-04

Голланды цом : 2001-02

Иохан Кройфын цом : 2002-03

Интерт :

Италийн аварга : 2006-07, 2007-08, 2008-09

Италийн супер цом : 2006, 2008

Хувийн амжилтууд

Сери А мэргэн бууч : 2008-2009

Сери А-гийн шилдэг гадаад тоглогч : 2005, 2008

Сери А-гийн оны  шилдэг тоглогч : 2008

Сери А-гийн оны  шилдэг гоол : 2008

Шведийн оны шилдэг тоглогч: 2005, 2007, 2008

Шведийн оны шилдэг тамирчин : 2007

УЕФА-н оны шилдэг багт багтсан : 2007

GD Star Rating
loading...
''Ибракадабра'' Златан Ибрагимович, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

26 Сэтгэгдэл

  1. noomoo says:

    Manaihan heden onoos footballtoi holbogdson be gewel sonin tuuh yrih l bhaldaa.
    Holboonii 50 jiliin oi en ter geed l yrij ehleh garuud Mori Ganboldoos ehleed bishgui l olon bgaa.Gehdee 1 l unen ym helehed manaihan 200 gariu ulsaas 175d l tsohij ywaa/ Hamgiin suuld awsan medeegeer shu barag 10 bair uragshilsan gej bgaa /.Ymar ymniihan 50n jil.Magadgui yrih tuuh amjilt 60 70n oniihond bgaa l bh.Manaihnaas chansaa dooguur ulsuudiin neriig sonswol Papua Afghan Timur Guam en ter geed yun Football mantai turiin ergelt dain baildaanii huld uregdsen ulsuudiin ner bhiin.Eswel uls gehed haishaa ym hagas kologn gej heleheer ulsuud bn.Holbooniihon ediin zasgiin himarlaas bolood manai footballiin hugjiliin hurd saarchlaa gej henegch ugui awah bhdaa.Getel bidnii shoolood heden shuudai munguur 1 talh awj iddeg genee Infliatsia gej uuniig l heldeg bh geed l am uralddag nuguu muu Zimbabwe 120d tsohij ywah ym.Footbaliin hugjil ediin zasgaasaa shuud hamaardaggui ajee.
    Za za en ch yahaw yr n bicheh ymniihaa orshil bolgood ulig bolson sedewiig dawtchilaa.
    Holboonii talaar amtai n bitii hel shuumjleed tuunii hereer careeraa usguud ywj bgaa garuud bgaag humuus anzaardag ch 1 ih baatriin dureer haraad tsaashaa ungiij harahgui bgaa ym shig sanagddag.Footbaliin hugjil zuwhun holboonoos shuud hamaaraad bn gewel bas ugui.Football bol hamgiin urtug undurtei sport gedegt hench margahgui bh.monye-nii sonirholtoi yrn ym buhniig “ Monye nudeer ” hardag oilgodog garuud barag l Ganbold Amarjargal Otgonbayr nar Fifa-giin ywuulsan mungiig idej bgaa meteer hardahaas uur yu hiisen ym be.Ylangui ya Sportiin setguulch gej uuriiguu tsolloson heden garuud.Tedniig uuln bi ih bolowsroltoi yrih bicheh zuileeree uuriiguu hundetgeh uhaantai humuus gej harj irsen.Fifa bol magadgui NUB-n daraa oroh delhiin hamgiin tom holboo gehed bagadahaar asar tom baiguullaga.Tedend hangalttai sain auditor, huulchid bgaa shuudee.Ted hezee ch Mori en tereer manai mundag setguulch nariin bicheed bgaa 100 100-n say dollar-g uguud tuuchih nuhuduud bish gej bi bodoh ym.Fifa-giin monye gej yu ym.bidnii hun turultnii hamgiin gaihamshigtai sport Football-s olj boloh buh money-g zohitsuuldag sanhuugiin baiguullaga.Himsgar Anglichuudiin zodoon tsohoin hiin baij , nariin Germanchuudiin humsaa toolon baij stadion orson biletnii money tosgonii Hitadiin 1 2 sariin tsalingaar awsan Jersey bumbugund tuluh money-naas tegeed Amarjargal gishuun nuguu muu Otgonbayr nar tuuh gejuu…Iim teneg ym yrij ywaa garuud bol hezeech Footballiin tuhai ter tusamaa Mongoliin Footbaliin tuhai sain saihan hiihen bitii hel bodohgui gedegt bi law ergelzehgui bn.Bi bol jiriin 1 Mongoliin Football sonirhogch zaluu…Tiimee bi busadtaigaa l adilhan Eh orniihoo Football-g medehgui Man-U Barca Scholes Puyol Priemier leugue gej daldagansan 1 gar l bn.Sayhan uwul gesen bhaa Mongoliin bas olon hun uzdeg Eagle TV-r olon hun uzdeg oroin tsagaar nuguu mundag Mongoliin footballd sanaa zowson /barag noir hoolnoos garj bgaan bhaa/ heden TV-n sportiin setguulch nar 2 3 tsagiin shuud newtruuleg hiisen bgaam.yu yrisan be?Ih l footballd sanaa zowson holboog shuumjilsen hudal tsetserhsen heden garuud shiree toirood suutsan ih l Show-dssan ym bhaa.Shireen “ Dugui” bsan gesen shuu ha ha ha…Ymar zorilgotoi ym…Tegej shuud Efir ashiglaj olon tumniig munhruulj hagaruulah ymar ashigtai ym.Football bol Naadmiin Morinoos iluu olon hun sonirhodog boltson geed helchuul…Ymar ur dagawar garsan bol…Law 10-n jiliin dund angiin huuhduud Muu holboogoo Mori guaig ih uzen ydsan bhdaa.ted l ta nariin yu helehiig toson suugaa shuudee.Ted Chelsea-g Champoins league-n awraga bolj bsan gewel itgeed l ywj bh ulsuud.Ta nar iim baidal uusgeh erhgui…Law setguulchid Mongoliin league-n 2008 onii shildeg toglochiig medehgui tsohij ywaa daa…Bolson boloogui gadaadiin suwguudaas medeegee arai ydan duhuuleel /barag bugd orchuulagchaas awj unshij bgaa doo/ unshsan bolchood tuuniigee footbaliin hugjliig am uraldan muulah erhtei gej bodoj ywdag ym bhdaa…Aa tiin 1 ineedtie ym yriildaa.Eagle C1 gesen 2 tv gadaadiin hurungu oruulaltai ym bn l daa…Tegeed Routers en terees medeegee awdag uhaantai…Medee unshhaasaa umn toti shig Dawtdag ugn “ Bid Alban ysoor medeegee awsan busad n hulgaich ” en ter gedeg ym bhaa…tegeed medeej unuuh 2 tv-n setguulch nar bol…Aaaaa laitai…busad setguulch naraa barag toodoguin bhaa…Ted uursdiinhuu karmaanaas gargaj hurgej bgaa ym shig ym boldog ym bhoo. Ymar uruwdultei bnaa…
    Yg yu heleh gesen ym be gewel…Ewtei baitsgaah yostoi ym shig…Dor dorniihoo l zuiliig hiiye l dee…Holboon neelttei ajilii Ter setguulch narn ydaj Angli helgui ymaa gehed Muu Mongoliiin league-ee surtalchilii / ter monye-n bitii sanaa zowoo buruutai tiim idsen bol Fifa bish ymaa gehed nuguu Burhan guia gesgeechin tiim ih hulgai hiisen bol gedesn hagaraad uheh blgui / Uswur ueiinhen maani Ter erguu setguulch nariin tarisan muuhai hel amiig bodoj noirgui honsonoos ugluu ert crossond guij bai. / ta nart naidaj itgej suugaa humuus mash olon bgaa shuu / Za tegeed neg ih Football meddeg ym shig tsarialsan Manai Mongoliin hudlaa hugjuun demjigchid gants udaa ch gesen Mongoliin League-e uzii…Lumbee ahtai zuragaa awahuulii…En ih Lampard Gerrard geed bgaa alia garuud law Undesniihee shigshee bagiin haalgachiin neriig medehgui husaj ywaa daa.Neg zuil helehed ta nar hezeech 100 100-n jil Footballoor amisgaltsan Shar tolgoitonguudiin hajuud bitii fan n bn en ter gej sharaa bolooroo…Zarim n barag l Chelsea-n togloltiig uzchwel uhsen ch yahaw gedeg gesen…Ymar himdan ami be.Naadmaar 1 shar nuhur neg nairaanii nachin 3 dawj chadalgui budertsen chin hajuud chin uilaad haramsaad baiwal chi yah we…Bi law en yostoi saihan jujigchin bndaa gene. aa eswel aaaa en undag nuhuriin duu ohintoin ymuu egchtein suusan bolood l hurgen ahaa haraad haramssan bh gej bodondoo.Terry-g finald haltirch unsan chin Mongold baidag hurgechuuln hool ideegui 7 honson gesen. Ih olon baagii gutarch arih uuj uulij unjsan ym bhaa… tuilshrah uwchnii garal uusel, virus teegch manaihan bhoo.en delhii deerh buh zuils manaihnii oroltsootoi gej manai 1 mundag erdemten medegdsen gedeg.Bid l Burhanii ur sad ym bhaa
    Za za zogsooyo Iimerhuu l bndaa

    GD Star Rating
    loading...
  2. liverpool_fc says:

    llriin sdak

    GD Star Rating
    loading...
  3. C'moon Chelsea says:

    Saihan l namtartai zaluu bna

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    Naad lazy ass ibra chini barselond ochood bugsuu xudulguj chadaxgui dee chadaxgui, ix ydaan xudulguuntei ass hole bailaa daa ter xyrdtai pass-tai gazar ochood xorchiitloo tyraad aldart Amerikiin Major soccer league-t ochij zodog tailax baixaa.hahaha

    GD Star Rating
    loading...
  5. blue son says:

    Haak on pida mini chamaig google-eer xaygiig chini olj abaad ,gytaliinxaa yliig doloolgono shuu,myy mangar batsanaa

    GD Star Rating
    loading...
  6. Нүгэлбат says:

    chaavas ene noomoo-n bichseniig humuus unshih bolov uu ? halit harah gesnee zalhuu hurchlee

    GD Star Rating
    loading...
  7. Haaak says:

    blue yaasan genee

    GD Star Rating
    loading...
  8. football says:

    Hul bumbug sonirhdog baij bolno, hubumbug toglodog baij bolno mergejliin hun gdg ondoi shu de, dotor n yu bolj bgag sain mdkui baij huviin dugnelt iin hatuu uguh n demii l bhda, haa saigui ideestei uugastai bohir bga n unen shde, duugaa suugaad zalhjin shde, helj yrij l bj humuus hurne shude. gj bodhiim.

    GD Star Rating
    loading...
  9. motombo says:

    ibra chini messi gees mani ondor tsalin awdag hereg vv mesii 9.5 sayiig awch baihad 12say dawartsan nohor bna daa

    GD Star Rating
    loading...
  10. Frost says:

    Noomoo barag raman bichsen bna shde. gehdee odoo raman unshdag hun tun tsuuhun gedgiig martchikhjee. ug ni shuleg bichsen bol unshikhgui yu. kkk

    GD Star Rating
    loading...
  11. motombo says:

    Ibra chini messi gees ondor tsalin awdag yumuu oilgohgvi yum messi 9.5 harin naad nohor chini 12 arail dawartsan yumaa

    GD Star Rating
    loading...
  12. Chimed says:

    geree bol geree 5 jiliin umnuus geree hiisen bj taaraa.Messi 5 jiliin umnu hen baisan bilee.

    GD Star Rating
    loading...
  13. Ganaa says:

    Ibragiyn tuuh sonin bnaa. Uneheer tom temtseeniy odgui hun avchih yumaa Barsa hehehe

    Za ene ch yahav Noomoo gedeg nuhur chin harin ongiroo garuu ugui yu, uuruu yamar bolchihood busdiyg ingej helj bichdeg bnaa.

    Yer n hul bumbugiyn holboond Delhiyn hul bumbugiyn holboo mungu ugdug n unen uu? unen, holboo tuuniyg zuv ashiglaad hul bumbugiyn sportiyn hugjliyg turgesgej bn uu? ugui chadahgui bn iym l bn sh te.

    Deerees n uuriyguu heterhiy ih duviylguh hereggui l bdag yum duu. Yadaj bhad medleg n manias neeh hetrehgui l yum shig bhiyn hehehe

    Yer n chamd Chelsea klub yamar gem hiychihsen bolood ingeed neg teneg zuirlel heleed yavaad bdag bnaa za end bichih ch yahav hamaa alga yamar chamaig end humuus harah bish tuunees bish zahiyn neg nohoind bitgiy ene nachniy nairaa maraitay zuirlelee yarichihaaray da jinhene eleg bolno shuu tenegt gej nuguu nohoi n hutsaad hehehe

    GD Star Rating
    loading...
  14. Ganaa says:

    Chimed-d

    Hugshuun oniy ehend Messygiyn tsalind uurchlult hiysen yumaa. Gehdee Messy munguniy hoinoos guideg negen bishee. Tuuniyg 5-6 jiliyn umnu Real avah geed ochoogui yum sh te. Denduu undriyg amlaj l bsan tuhay uyedee

    Harin Ibragiyn huvid Laportagiyn uuriynh n husel tul iym undruur hiygdsen bh

    GD Star Rating
    loading...
  15. motombo says:

    messi gehdee sayhan 7 hongiin omno iim tsalintai geree hiisen yum tegeel gaihaad messi chini barsagiin amin sudsan biz dee 9.5 say derees n yamar reklamand togolhoo oroo songoj toglood ashgiin 20 huwiin barca d ogoh yum gesen tegtel ene shiwed nohor jiliin 12 say tegeel durgvi hvreed bna

    GD Star Rating
    loading...
  16. DiDo says:

    hey andaaa ronaldo giin iim medeeleliig avii tgehuuu gehdee c.ronaldo bishw brazil iin domog shw pls

    GD Star Rating
    loading...
  17. Ganaa says:

    Motombo-d

    Tiyn shuu uul ni delhiyn hamgiyn undur tsalintay hoyor hulbumbugchin bsan sh te. Getel odoo haritsangui togtchihloo. Gehdee yahav dee Messy usuj yavaa. Tun udahgui ergeed hamgiyn undur tsalintay boloh bhaa. Gayhaltay tamirchin shuu manai Chelseagiynhniyg maani jaahan ontsgui helchihsen bolhoos bish heheh

    GD Star Rating
    loading...
  18. barca fan says:

    noomoogin helsend demjij sanal niileh ch ym bn eserguutseh ch ym bndaa hehe za tged ghde bol ter holboo ntr in ideed uugaad bgaana unen ym bishuu bi lav huvidaa onoogin mgliin holbombgiig ene Clubuud l avch yavjaga gj boddishd ulsaas inge tege geed mongo togrogo ogdgui bzde yadjil bhd bgaa heden talbaigaa torolchood tsagiin 1 hun 2000tog geed solioorood bh ym ingeed bhd odoo yaaj holbombog hogjih ym bee tgsend orvol ene huuhduud chin gadaa unegui bgaa shitendeer sagsanbombgoo l toglno bzdee. Holbombog iig mgld sn hogjuulii l gj bodjaga bol ter talbainuuda oligtoi ih bariaad tged une hols in yadaj baga bval taarsan ym.

    GD Star Rating
    loading...
  19. crusader says:

    Inter-t unguruulsen 3 jil bol amjilaar arvin bsan. Odoo tuunii oron zaig Eto hangalttai nuhuj chadnaa. Forza Inter !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  20. attilla says:

    IBra-d CL l dutaj bgaan bna daa

    GD Star Rating
    loading...
  21. davka says:

    bas world cup….. haramsaltai n awahgui l bolwuu… keke jaahan od az muutaimuda huurhii keke

    GD Star Rating
    loading...
  22. zlatan says:

    Zlatan lag shv

    GD Star Rating
    loading...
  23. koka says:

    harin teh ..tehdee joohon bie tooson l bolohos

    GD Star Rating
    loading...
  24. Trap says:

    IIM niitlel huleej bsiin amjilt dahiad :P ZIZu bicheerei ok

    GD Star Rating
    loading...
  25. chinbaatar says:

    odoo togloj bgaa tsuuhun tugs hulbumbugchidiin 1 shuuuuuuuuu uuruur helwel oron garan bish gesen ug

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: