Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » НБА-ийн сониноос

GD Star Rating
loading...

1249408092НБА-ийн ирэх улирлын хуваарь гарчээ

НБА ирэх улирлын хуваариа зарлалаа. Тэд энэ жил дахин зул сарын баярын өдрөөр Шак, Кобигийн тулааныг тааруулжээ.

Аваргаа хамгаалж буй Коби Брайант ЛеБро+Шак гэсэн хослолыг 12 сарын 25 нд хүлээн авна. Энэ нь Шак, Кобигийн хослол салснаас хойш 5 жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа хоорондоо зул сараар таарч буй явдал юм.

10 сарын 27-нд лигийн эхний өдөр Шакил болон ЛеБрон нар Бостон Селтикстэй тоглохоор болжээ. Нээлтийн өдөр 4 тоглолт болох юм байна. Лейкерс харин энэ жилийн драфтын тэргүүн тоглогч Блэйк Гриффин тэргүүтэй хотын нөгөө багтайгаа тоглохоор болжээ.

10 сарын 28-нд НБА-ийн дэд аварга Орландочууд Филадельфитэй нээлтийн тоглолтоо хийх юм байна.

Энэ жилийн НБА-ийн финалын хос Мартин Лютер Кингийн өдөр буюу 1 сарын 18-нд Лос Анжелес хотноо тоглохоор болжээ. Харин 3 сарын 7-нд Орландо хотноо тоглоно гэнэ.

Зул сараар мөн Орландо Бостонг талбай дээрээ хүлээн авч тоглох юм байна.

Рой гэрээгээ сунгалаа

Портлэнд Трейл Блэзерс багийн хамгаалагч Брэндон Рой багийн тавьсан 5 жилийн 78-82 сая ногооны гэрээг зөвшөөрсөн хэмээн Yahoo! Sports мэдээлж байна.

Портлэнд багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж зарлах юм байна.

Жэйсон Уилльямс Нью Йоркод

Өнгөрсөн жил зодог тайлсан ч энэ жил талбайдаа эргэн гарахаар болоод буй Жэйсон Уилльямс Нью Йорк Никс багтай бэлтгэл хийгээд эхэлжээ. Хэдийгээр Нью Йорк түүнийг багтаа элсүүлснээ зарласан ч гэрээ хийгдээгүй байгаа гэнэ. Маргааш Нью Йорк Никс гэрээний санал хүргүүлэх бололтой.

Уилльямс өнгөрсөн 9-р сард зодог тайлахаасаа өмнө 10 улирлыг өнгөрөөгөөд байсан бх Лос Анжелес Клипперс багт зун элсээд 2 сар  болсны дараа зодог тайлсан юм. Тэр зодог тайлсан шалтгаанаа эхнэр нь жирэмслэлтийн үедээ асуудалтай байснаар тайлбарлаж байсан.

Жэйсон Уилльямс хамгийн бага нөхцлөөр Никсийн гишүүн болох биз ээ. Никсд холбогч хэрэгтэй байгаа юм. Тэд Далласаас Жэйсон Киддийг авах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ба одоогоор Рамон Сешнс, Жамаал Тинсли нарыг авах талаар бодож буй ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. PJ says:

    zaza

    GD Star Rating
    loading...
  2. T.I. says:

    Jason Williams ergen irlee… uuln baga mongoor Miamida erged irsen bol goe baih baila!

    GD Star Rating
    loading...
  3. davka says:

    ROY ROY ROY superstar bolje gj bas l ewgui nuhurduu ter HOU esreg hiideg shidelteeree awsan onoogooroo l uuriiguu buren medruulleede POR zaluu bureldehuunte goy bagdaa hol ch yawah baih uul n 2010oniihonoos negii n awna gd bsan awtsan bol ch shuudl awarga gd dairdag bureldehuun baihguiyu

    GD Star Rating
    loading...
  4. arda says:

    kobe vs l.james goy tulan bolno do.turu jil ch uneheer lakers bagin togloltiinho hucheer clevlandiig 2 saihan hussan shu bostong ch bas.hahaha

    GD Star Rating
    loading...
  5. motombo says:

    dallas man hamgalan toglogch awahgvi yum baihdaa damjuuldag n ordogog n shiddegene bvgdel bna daanch hamgaaldagan samabar door vzedgenel asuudaltai bna daa gehdee ireh jil yawnaa uragshaa dallas mini

    GD Star Rating
    loading...
  6. noomoo says:

    Tsagaan Chocolate ergen irsen n hamgiin saihan medee bn…

    GD Star Rating
    loading...
  7. Answer says:

    Jason williamsiig dahin harna gesen goy bn shuu…

    GD Star Rating
    loading...
  8. uuganaa says:

    muu J.Williams maani irgen irsend bayartai l bna. odoo Veteran toglogch gej hen bdgiig yzyyleh heregtei

    GD Star Rating
    loading...
  9. The Mamba says:

    ok

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: