Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Усан спорт » Сэм авгын усчид тэргүүллээ

GD Star Rating
loading...


Олон улсын усан спорт төрлүүдийн холбоо(FINA)-ны XIII ДАШТ долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 2-нд Италийн нийслэл Ром хотноо боллоо. Энэ удаагийн тэмцээнд 185 орны 2556 тамирчин 65 цогц медалийн төлөө өрсөлдсөн нь рекорд амжилт болжээ. 30 улс ямар нэг хэмжээгээр медаль авсан бөгөөд дэлхийн дээд амжилтыг 44 удаа шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал зөвхөн сэлэлтийн төрөлд л дээрх рекордуудыг тогтоожээ.
Уламжлал ёсоор АНУ багийн дүнгээр хошуучилсан ч байр суурь нь сүрхий ганхаж буйг энэ ДАШТ нотоллоо. Спортын бүх төрөлд амжилт нь гэрлийн хурдаар өгсөж буй БНХАУ тэдэнтэй медаль, алтынхаа тоогоор тэнцсэн бөгөөд америкчууд мөнгөн медалийн давуугаар тэргүүлсэн юм. Нанхиадууд сэлэлтээс дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн нь 2-3 жилийн дараа Шанхайн ДАШТ, Лондоны олимпийн “бассейн”-д гол өрсөлдөгч байх болно гэдгийг баталж байна. Харин оросууд сүүлийн өдөр л Ю.Ефимовагийнхаа (50м-ийн өврөөр даллах сэлэлт) ачаар усанд сэлэлтийн цорын ганц алтан медалиа авчээ.

УСАНД СЭЛЭЛТ
ЭРЭГТЭЙ
50 м-ийн чөлөөт: 1.Сиело Филью(Бразил) 21,08 2.Буске(Франц) 21,21 3.Леве(Франц) 21,25
100 м-ийн далайн гахай: 1.Фелпс(АНУ) 49,82 WR 2.Кавич(Серб) 49,95 3.Муньос(Испани) 50,41
1500 м-ийн чөлөөт: 1.Меллули(Тунис) 14.37,28 2.Кохрэйн(Канад) 14.41,38 3.Сунь Ян(БНХАУ) 14.46,84
50 м-ийн араар даллах: 1.Тэнкок(Их Британи) 24,04 WR 2.Кога(Япон) 24,24 3.Зандберг(ӨАБНУ) 24,34
400 м-ийн холимог: 1.Лохте(АНУ) 4.07,01 WR 2.Клэри(АНУ) 4.07,31 3.Чех(Унгар) 4.07,37
4х100 м-ийн холимог буухиа: 1.АНУ 3.27,28 WR 2.Герман 3.28,58 3.Австрали 3.28,64

ЭМЭГТЭЙ
800 м-ийн чөлөөт: 1.Фриис(Дани) 8.15,92 2.Жексон(Их Британи) 8.16,66 3.Филиппи(Итали) 8.17,21
50 м-ийн далайн гахай: 1.Гюрер(Австрали) 25,48 2.Жоу Яфэй(БНХАУ) 25,57 3.Снилдаль(Норвеги) 25,58
200 м-ийн араар даллах: 1.Ковентри(Зимбабве) 2.04,81 WR 2.Зуева(ОХУ) 2.04,94 3.Бейсел(АНУ) 2.06,39
4х100 м-ийн холимог буухиа: 1.БНХАУ 3.52,19 WR 2.Австрали 3.52,58 3.Герман 3.55,79
50 м-ийн өврөөр даллах: 1.Ефимова(ОХУ) 30,09 WR 2.Сони(АНУ) 30,11 3.Кацулис(Австрали) 30,16
50 м-ийн чөлөөт: 1.Штеффен(Герман) 23,73 WR 2.Альсхаммар(Швед) 23,88. 3.Кэмпбелл(Австрали) 23,99
400 м-ийн холимог: 1.Хосжу(Унгар) 4.30,31 2.Ковентри (Зимбабве) 4.32,12 3.Райс(Австрали) 4.32,29

БАГИЙН ДҮН (ТОП-10)
Улс                  Алт    Мөнгө  Хүрэл    Нийт
1.АНУ               11       11         7          29
2.БНХАУ           11        7         11         29
3.ОХУ               8          8          4          20
4.Герман          7          4          1         12
5.Австрали      4          5         10        19
6.Их Британи   4          3          2          9
7.Итали            4          1          5         10
8.Серб              3          1          -          4
9.Унгар             2         1          3          6
10.Бразил         2          1          1         4

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. T.I. says:

    Ene hujaanuud odoo buur buh sportoor aldag bolohnee..!

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    harin tiime

    GD Star Rating
    loading...
  3. uuka says:

    muusain hujaa nar chadaad baihad yagaad manai mongolchuud chadahgvi gej pizda jaahan ch gesen demjdeg boloosoi

    GD Star Rating
    loading...
  4. uuka says:

    muusain hujaa nar chadaad baihad yagaad manai mongolchuud chadahgvi gej pizda jaahan ch gesen demjdeg boloosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: