loading...
Олон Улсын Паралимпийн хороо (IPC)-ноос Монголын хоёр пара-цаначин “Ванкувер-2010”-д оролцох эрх авсныг албан ёсоор мэдэгдэж, батламжийг нь ирүүлжээ. Энэ талаар Монголын пара-цанын холбооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоогоос тодрууллаа.
-Манай хоёр цаначин Паралимпийн наадамд оролцох эрх авсан гэж дууллаа. Хэн гэдэг тамирчид ямар шалгуураар энэ болзлыг биелүүлсэн бол?
-Энхбаатарын Зориг, Нямаагийн Сүхбаатар гэсэн тамирчид Норвег, Финланд, Канадад болсон ДАШТ, Дэлхийн цомын тэмцээнүүдээс авсан оноогоор “Ванкувер-2010” Паралимпийн X өвлийн наадамд оролцох эрх авсныг IPC батламжиллаа. Э.Зориг гүйлтийн цанын LW6, Н.Сүхбаатар мөн гүйлтийн цанын LW8 ангилалд тус бүр спринт, 5 км, 10 км гэсэн гурван зайд уралдана.
-Энэ манай пара-цаначдын хоёр дахь паралимп болж байна уу?
-Тийм ээ. “Турин-2006”-д манай хоёр тамирчин цагаан хуудсаар орж байлаа. Тэгвэл энэ удаа амжилтаараа эрх авч байна. Энэ бол том дэвшил. Пара-цанын холбооны дөрвөн жилийн турш идэвхтэй ажилласны үр дүн. Н.Сүхбаа-тар бол “Турин-2006”-д хурд сорьсон хоёрын нэг.
2008 оны зургадугаар сард БТСГ-аас өвлийн спортын төрлүүдэд шигшээ баг барихад пара-цанаас хоёр тамирчин багтсан нь ийнхүү “Ванкувер-2010”-ын эрхийг авлаа. Манай шигшээ багийн дасгалжуулагчаар спортын мастер Намсрайн Сандагдорж гэдэг хүн ажиллаж байна. Өмнө нь улсын шигшээ багт тамирчин, дасгалжуулагч хийж байсан болохоор арвин туршлагатай.
-Хоёр цаначныхаа тухай товч танилцуулна уу?
-Н.Сүхбаатар нь Туриний паралимпад оролцсоныг дээр хэлсэн. Цанын спортоор хичээллээд долоон жил болж байна. 26 настай. Э.Зоригийн хувьд гурван жил л гулгаж байгаа. Цанын шигшээ багийн дасгалжуулагч Л.Дорж түүнийг 44 дүгээр сургуулийн гадаа хөлбөмбөг тоглож байхад нь олж хараад авчирсан юм. Энэ жил 48 дугаар сургуулийн 10 дугаар ангид орох сурагч, 18 настай хүү. Хэн хэн нь залуу, цаашид олон жил уралдах ирээдүйтэй тамирчид байгаа.
-Ер нь Монголын пара-цаначид хэзээнээс хилийн чанадад уралдаж эхэлсэн бэ?
-2001 онд Чанчуньд анхны тэмцээндээ оролцож байлаа. Тэнд бэлтгэл хийж байгаад олон улсын тэмцээнд оролцоход Я.Амаржаргал хүрэл медаль авсан түүхтэй. 36 орны 600 гаруй тамирчин оролцсон том тэмцээн болсон. Манай тамирчны төрөлд 11 цаначин уралдаж байв. Амаржаргалын хувьд таван жил бэлтгэл хийгээд анх удаа олон улсын тэмцээнд оролцохдоо тийнхүү хүрэл медаль зүүсэн.
“Ванкувер-2010” Өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг манай улсаас одоогоор нэг тамирчин аваад байгаа билээ. Энэ оны хавар “Турин-2006”-д хурд сорьж байсан Х.Хашчулуун хоёр дахь олимпдоо оролцох эрхээ өвөртөлсөн бол олимпийн дараахан болдог Паралимпад ийнхүү хоёр цаначин өрсөлдөх нь ээ.
loading...




Тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье,
Цанын оригналь гутал зарна.
loading...
sh_hi0624@yahoo.com Salomon оригналь цанын гутал зарна,
loading...