Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Шилийн голын хөндийд монгол хүчтэнүүд хуран чууллаа

GD Star Rating
loading...

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол туургатны үндэсний бөхийн наадам Улаанбаатар хотноо болж, олон хүний таашаалд нийцсэн билээ. Тухайн үед Өвөр Монголчууд дараагийн наадмыг хүлээн авахаа мэдэгдэж байсан. Тэр ч ёсоороо Монгол туургатны үндэсний бөхийн хоёр дахь наадам наймдугаар сарын 4-7-нд Өвөр монголын Шилийн гол аймгийн Шилийн хотод зохиогдож байна. Энэ удаагийн наадамд Өвөр Монголын 64, Монголын 40, Тува, Буриад, Халимагийн тус бүр найм, нийт 128 бөх барилдах юм.
Манайхаас улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, заан М.Баяржавхлан, харцага Г.Элбэг, Т.Мөнгөнцоож, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, начин Ц.Цогтжаргал, И.Ёндонсамбуу, Г.Эрхэмбаяр, Л.Наранбаатар, Б.Одхүү, Ц.Сумъяабэйс, Т.Өсөх-Ирээдүй зэрэг улсын цолтнууд Өвөр Монголд хүрэлцэн ирээд байна. Мөн Ч.Санжаадамба, Ч.Баянмөнх, А.Отгонбаатар гээд л шижигнэсэн аймаг цэргийн арслангууд энэ наадамд зодоглоно. Харин Өвөр Монголын ихэнх аваргууд наадамд зодоглох бололтой. Наймдугаар сарын 5-нд Шилийн гол аймгийн наадам эхэлж, 256 бөх зодоглон, үндэстэн нэгтнүүддээ өөрсдийн бөхийнхөө гайхамшигийг мэдрүүлсэн. Харин өнөөдөр (VIII.6) бидний хүсэн хүлээж байсан Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болох бөгөөд 7-нд Шилийн голын наадмын үзүүр, түрүүний бөхчүүд тодрох юм байна. Мөн наадмын үеэр богино зай буюу 3600 метрээс 30 км хүртэлх нийт найман зайд хурдан морины уралдаан болох юм. Түүнчлэн  сур харваа, шатрын тэмцээн наадмын үеэр болж, үзэгчдийн нүдийг хужирлана.
Ингээд наадмын эргэн тойрны сонирхолтой мэдээллээс уншигчдадаа хүргэе.
ШИЛИЙН ХОТООС АВАХ ЗҮЙЛ ИХ
Шилийн гол аймаг нь 1,6 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 30 орчим хувийг монгол үндэстэн эзэлдэг аж. Харин аймгийн төв нь Шилийн хот юм. Манайхаар бол нэг аймгийн төв гэхэд энэ хот хөгжлөөрөө манай Улаанбаатараас дутах юм огт алга. Харин ч тохижилт, хот төлөвлөлт, цэвэр цэмцгэр байдлаараа биднийг дагуулахааргүй юм. Ер нь Шилийн гол аймаг бусад  газраа бодвол монгол ёс заншил, өв уламжлалаа илүү авч үлдсэн газар юм. Хүн ард нь  ч монголчуудад их элэгтэй. Биднийг очиход “Монгол ахан дүүс минь тавтай морил” гээд л баярлан угтаж авсан.
Энэ аймаг ашигт малтмалаараа нэн баялаг ба үүнийгээ ашиглан эдийн засгаа богино хугцаанд хөл дээр нь босгож чаджээ. Өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байгаа энэ хотоос бидэнд  авах зүйл их байна.

АР МОНГОЛЫН АВАРГУУД ӨВӨР МОНГОЛЫГ ХУЙЛРУУЛАВ

Энэ удаагийн наадамд Монголын талаас О.Балжин¬ням, Д.Сумъяа¬базар, мэргэжлийн сүмогийн  их аварга Асашёорюү зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн билээ. Монголын алдарт  аваргуудыг дэргэдээс нь харсандаа ихэд билгэшээж  буйгаа нутгийнхан өгүүлж байв.  Ялангуяа Аса  аварга энд хүрэлцэн ирсэн нь наадмын нэр хүндийг өндөрт өргөж өглөө. Түүнчлэн гавьяат тамирчин Б.Болд, Ардын багш Д.Сэрээтэр, улсын заан Д.Долгорсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар зэрэг манай томчууд улсаа төлөөлөн наадмын үйл ажиллагаанд оролцож байна.

МОНГОЛЧУУДЫГ ХЭН ХАЗАЙЛГАХ БОЛ?

Наадмын бөхийн барилдаан монгол үндэсний бөхийн дүрмээр явагдана. Тиймээс дээгүүр үзэх бөхчүүдийн тоонд манайхны нэр хамгийн түрүүнд орох нь тодорхой. Харин бусад орны бөхчүүдээс хэн хамгийн сайн барилдах бол? Өвөр монголчуудын хувьд Баярбаатар  аваргадаа ихээхэн найдлага тавьж байгаа нь илт байсан. Үнэндээ ингэхээс ч аргагүй юм. Учир нь энэ бөх саяхан болсон Ар Хорчин хошууны наадамд манай Х.Мөнхбаатар, Ц.Сумъяабэйс, Т.Өсөх-Ирээдүй, М.Баяржавхлан гэсэн хүчтэнүүдийг цувуулан орхиж түрүүлээд байгаа юм. 30 настай энэ аварга том, жижиг 300 гаруй наадамд түрүүлээд байгаа аж. Түүнээс гадна Батсүх, Оюунбат тэргүүтэй алдарт аваргууд нь нутгийнхаа дэвжээн дээр амжилт гаргах урам зориг дүүрэн байна.

ЭРДЭМТЭД ОЮУН УХААНАА УРАЛДУУЛНА

Наймдугаар сарын 4-ны мягмар гаригт наадмын үйл ажиллагааны нэг хэсэг болох эрдэм шинжилгээний  бага хурал боллоо. Хуралд Монгол, Өвөр Монгол, Буриад, Тувагийн эрдэмтэн мэргэд, бөх судлаачид өөрсдийн илтгэлээ тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр яригдсан гол сэдэв нь цаашдаа Монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг хэрхэн боловсронгуй болгох, нийт монгол туургатанд тохирсон бөхийн дүрэм батлахад чиглэж байв. Хурлын үеэр олон чухал санаа дэвшүүлснийг зохион байгуулагчид ажил хэрэг болгох тал дээр анхаарна гэв. Мөн дараа дараагийн эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтдийг илүү идэвхтэй оролцуулах үүднээс үнэтэй санаа дэвшүүлсэн сайн бүтээлийг шагнаж урамшуулж байхаар тогтлоо.
Хурлийн үеэр Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооны удирдлагууд Монгол үндэсний бөхийг Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-д элсүүлэх хүсэлт тавьсанаа уламжлаад ажил хэрэг бүтэжтэй яваа гэлээ. Хэрвээ энэ асуудал нааштай шийдэгдвэл ирээдүйд  монгол үндэсний бөхийн ДАШТ зохиогдох боломжтой юм.

Г.БАЯРСАЙХАН. Шилийн гол

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    goyo goyo mongol undestnuud ingej naadamlah ni zui yosnii hereg harin uund MYÁÕ yu hiigeed bgaan ni lav oilgogdohgui bna demjmeer btal muulaad bhiin?ugaasaa manai halhuud naadmiin turuug avah bhooo

    GD Star Rating
    loading...
  2. Ronaldo... says:

    en medeeeleliinhee talaar delgerengui gargaara gol manai ymar mongol bohchuud morid harwaachid turuuleh n we gdeg sn delgerengui bicheerei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: