Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Үүрээний ХААН

GD Star Rating
loading...


Өрсөлдөгчид нь түүнийг ямар мэх хийхийг нь сайн мэднэ. Хэдий тийм боловч яаж ч хичээгээд хамгаалж дөнгөдөггүй. Түүнтэй барилдаж байгаа жүдоч урд талд нь товшлуур бүжих мэт хөл жирэлзэхийг харж зогсоод нэг л мэдэхэд тааз ширтэн хэвтэх бөлгөө.
1980-аад оны дунд үед Японы жүдо бөхөд нэгэн шинэ од хүч түрэн гарч ирсэн нь хожим “Хэйсэйгийн үеийн Санширо” (Санширо хэмээх жүдочийн тухай киног бид сайн мэдэх билээ. Орос хэлний нөлөөгөөр Сансиро гэх нь бий) хэмээн алдаршсан Тошихико Кога юм. Тэрбээр 1967 оны арваннэгдүгээр сарын 21-нд Японы Хоншюү арлын өмнөд хэсэгт орших Сага мужийн 10 хүрэхгүй мянган хүн амтай Киташигэясү хэмээх жижиг хотод төржээ. Бага сургуульд дөнгөж ороод зургаан настайдаа ахыгаа даган жүдогийн клубт анх хөл тавьсан гэдэг.
Сурагч ахуй цагтаа нас, насны ангилалд бүх Японы аваргаар тодорч, багийн тэмцээнд ч насаар ах, жин илүү хөвгүүдийг хялбархан шидэж байсан нь түүний ирээдүйн их амжилтын эхлэл байлаа. 1986 онд Каногийн цом уламжлалт олон улсын тэмцээнд 19 насандаа түрүүлж, тухайн үед энэ тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аваргаар тодорч байв. Тэгэхдээ АНУ-ын алдарт бөх, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Майкл Свейнийг алтан медалийн төлөө барилдаанд буулган авчээ. Тэр жилийн залуучуудын дэлхийн аваргад түүнийг торгоох хүн мэдээж гараагүй.
Энэ үеэс Когагийн хаанчлал эхэлсэн гэж болно. Тэрбээр 1992 оныг хүртэл дотооддоо нэг ч ялагдаагүй ба хилийн чанадад хүч үзсэн тэмцээнүүдээс 1987 оны ДАШТ (хүрэл), “Сөүл-88” олимпийн наадам (III тойрогт ялагдан хасагд-сан), “Бээжин-90” Азийн наадамд (хүрэл) л алтан медалийн тавцанд зогсож чадаагүй байдаг. Энэ хооронд 1989, 1991 оны ДАШТ, 1988 оны оюутны ДАШТ, “Барселона-92” олимпийн наадамд Наран улсын далбааг хамгийн өндөрт мандуулжээ. Амжилтын оргил үе болох энэ жилүүдэд л тэрбээр дархан мэх сэойнагэ буюу үүрэх мэхээрээ алдаршсан юм. Барселоны олимпийн үеэр үүрэх мэхийн барьцанд хүрээд ердөө 0,4 секунд зарцуулан учраагаа цэвэр буулгасан хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Хичнээн хорьсон ч ханцуйны барьцанд хүрсэн л бол өрсөлдөгчийнхөө хөлийг гозолзуулан далаар нь цэвэр буулгах чадвараараа тэр дэлхий дахинд “Үүрээний хаан” хэмээн алдаршсан.

Барселонад болсон олимпийн дараа Кога жин өгссөнөөр нэг хэсэгтээ дэлхийн дэвжээнд харагдсангүй. 78 кг-д олимп, дэлхийн аварга, хожим халз тулааны төрөлд багагүй амжилт үзүүлсэн Хидехико Ёшида байр, сууриа тийм ч амар тавиад өгөхгүй гэдгээ харуулж, түүнийг хоёр жил даржээ. Харин “үүрээний хаан” Кога 1995 онд бүх Японы АШТ-д энэ жиндээ анх удаа түрүүлснээр нутагтаа болох ДАШТ-д зодоглох эрхийг олж авсан. Улмаар сурсан мэхээ дадмаг хийсээр гурав дахиа дэлхийн аварга болжээ. Аваргын төлөө барилдаанд Израилийн Шэй-Орен Смадьяг (Энэ бөх Барселоны олимпод Монгол Улсын гавъяат тамирчин, гавъяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг ялан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж, улмаар медалийн тавцанд гарч байв) цэвэр буулгасан юм. Дашрамд сонирхуулахад Кога гурав дахиа аварга болсон энэ ДАШТ-ий хоёрдугаар тойрогт тэр үеийн манай шилдэг жүдочдын нэг А.Буянжаргал агсныг ялсан юм. Тэд 1990 оны Бээжингийн Азийн наадамд 71 кг-ийн жинд хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсож байлаа.
ДАШТ-д түрүүлсэн нь дараа жил нь болох олимпод түүний оролцох үүдийг нээсэн гэж хэлж болно. Харамсалтай нь тэр Барселоны алтаа ихэрлүүлж чадаагүй. 1995 оны ДАШТ-ий хэсгийн аваргын төлөө таарч ялсан Францын Жамель Бурастай олимпийн аваргын төлөө барилдаанд шалгаран үлдэхэд дэвжээний шүүгч Когаг аварга болгох сонирхол их байгаа нь илт анзаарагдаж байв. Барилдаан эхлээд хоёр минут ч болоогүй байхад франц жүдочийг гурван удаа торгож, Кога вазари үнэлгээтэй болсон юм. Үүний дараахан Когад анхны торгууль нь ирсэн ба энэ нь барилдааны төгсгөл хүртэл өөрчлөгдөөгүй. Харин цаг дуусах мөчид илэрхий оноогоо хамгаалсан Кога 12 болон гурван секунд дутуу үед хоёр удаа торгуулан үнэлгээ тэнцээд, хантэйгаар ялагчийг тодруулахад шүүгчид бүгд франц жүдочид тугаа өргөсөн.
“Үүрээний хаан” үүнээс хойш төдийлэн идэвхтэй барилдаагүй ба 2000 онд Москвагийн “А” зэрэглэлийн ОУТ-д 81 кг-д хүч үзэн хүрэл медаль хүртээд албан ёсоор зодог тайлжээ. Улмаар Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдах болж, “Афин-2004” олимпийн наадамд оролцов. Энэхүү олимпод 63 кг-д түрүүлсэн Аюми Танимото түүний гардан бэлтгэсэн шавь нь аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Badar-uugan says:

    Beejingiin olimp-oor ene chini manai badar-uugand ylagdsan ypon mun bn

    GD Star Rating
    loading...
  2. zak says:

    box judo 2-iig holiod bgaarai…tom tenegtdeg bnshd……..

    GD Star Rating
    loading...
  3. FC Liverpool says:

    Хэ хэ сайхан хэлсэн байна. Ингэж холих гэж дээ

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Hehehe anduurchihsan bhaa manai hun

    GD Star Rating
    loading...
  5. SG-8 says:

    Judo sonirhdog hunii medeh l yostoi ner dee. Koga !!!

    GD Star Rating
    loading...
  6. Batu says:

    bichlegiig n uzj bsn aimaar amitan bnale ene chin. jijighen hernee

    GD Star Rating
    loading...
  7. sar says:

    badar-Uugan gej aihtar judoch bn aa. anduurna gej bn. gehdee ingej anduurah ch gej dee. Koga bol gaihamshig bi tuuniig bishirdeg yum. emegtei hunii nudeer harahad saihan zaluu.

    GD Star Rating
    loading...
  8. Baataraa says:

    Enen ch bas aimar gar shuu dee Toshihiko Koga gej nertei l hun shdee ter boks ene tertei holiod bgaa hun boliochee saihan anduurlaa daa hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: