loading...
Долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-нд Энэтхэгийн Пуне хотноо болсон чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн АШТ-ээс Монголын тамирчид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэн багийн дүнгээр дөрөвдүгээрт оржээ. Хөвгүүдийн 50 кг-д “Ирээдүй” цогцолборын Э.Бэхбаяр, 54 кг-д Спортын дунд сургуулийн Т.Түвшинтулга нар дэд аварга болж, Р.Билгүүн (58 кг, Дорноговь), Г.Идэрхүү (69 кг, Олимп), Б.Номиндалай (76 кг, Аварга), Т.Уранзаяа (охид. 43 кг, Спортын дунд сургууль), Ц.Цэнджав (46 кг, Налайх), Ц.Бямбазаяа (49 кг, “Алдар”), Л.Хонгорзул (52 кг, 73-р сур.), З.Болортунгалаг (65 кг, “Замчин”) медалийн тавцанд гишгэлээ.
loading...



