loading...

Хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтууд өнгөрөгч мягмар гаригт явагдлаа. Энэ өдрийн эхний тоглолт лигийн зургаан удаагийн аварга “Эрчим” клуб “Хараацай”-гийн хооронд болов. Дөрвөн тоглолтын дараагаар ердөө дөрөвхөн оноотойгоор зургаад бичигдэж явсан “Эрчим”-ийнхэн энэ удаад өрсөлдөгчөө 5:2-оор илүүрхэв. Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад “Эрчим”-ийн баруун жигүүрийн хагас хамгаалагч Б.Өнөнбаяр тоглолтын салхийг хагалсан бол ердөө гурван минутын дараа “Хараацай”-гийн Б.Ууганбаяр 11 м-ийн торгуулийн цохилтоор тэнцээний бөмбөгийг хийсэн. Эхний гоолын эзэн Б.Өнөнбаяр 41 дэх минутад багтаа дахин давамгайлал авчирсан ч өнөөх Б.Ууганбаяр хоёр минутын дараа хариуг нь барьсан юм. Үүний дараа нэгдүгээр үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн “Эрчим”-ийн зүүн жигүүр Э.Чинбаатар тоог 3:2 болгосноор эхний хагас өндөрлөв. Хоёрдугаар үед оноо дутуу явсан “Хараацай” довтолгоонд идэвхитэй тоглож байсан ч хамгаалагч Б.Дашдорж нь хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг чөлөөлсөн. Мөн “Хараацай”-гийн хоёрдугаар хаалгач У.Баасандорж улаан хуудсаар торгуулснаар талбай дээр есүүлээ үлдэв. Үүнийг “Эрчим”-ийнхэн овжин ашиглаж 73, 77 дахь минутад тооны зөрүүг холдууллаа. Дээрх гоолуудыг Б.Өнөнбаяр оруулснаар өнөө жилийн хоёр дахь “покер”-ийн эзэн болов. Тус тоглолтын дараагаар “Хоромхон” клуб хожигдох эрхгүй “Мазаалай”-тай тоглосон. “Хоромхон”-ы гол тоглогч Г.Даваа-Очир уг тоглолтод оролцоогүй хэдий ч баг нь Б.Ган-Очир, А.Батболд нарын гоолын ачаар хожил авснаар “Сэлэнгэ пресс”-тэй ижил арван оноотой лигийн АШТ-ийг тэргүүлж эхэллээ. “Сэлэнгэ пресс”-ийн хувьд “Хоромхон”-оос нэг тоглолт дутуу байгаа ба өнөөдөр “Улаанбаатар” дээд сургуулийн эсрэг тоглох юм. Харин “Мазаалай”-д тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх онолын боломж бий. Одоо тэд “Хараацай”, “Эрчим” клубүүдйг зайлшгүй хожиж байж, дараагийн шатанд үлдэх боломж хайх юм. Тэдний энэ боломж нь “Улаанбаатар” дээд сургууль, “Хангарьд” хоёрыг гурав дараалан хожигдсон тохиолдолд биеллээ олох боломжтой.
VIII.4
Эрчим-Хараацай 5:2
Гоол: Б.Өнөнбаяр 33, 41, 73, 77 Э.Чинбаатар 45-Б.Ууганбаяр 36, 43
Хоромхон-Мазаалай 2:0
Гоол: Б.Ган-Очир 12, А.Батболд 39
Тэмцээний Явц
Баг То Хо Тэ Хд Б/Х Оноо
1.Сэлэнгэ пресс 4 3 1 0 13-5 10
2.Хоромхон 5 3 1 1 14-8 10
3.Хасын хүлгүүд 4 2 2 0 11-6 8
4.Эрчим 5 2 1 2 10-12 7
5.Хангарьд 4 2 0 2 11-10 6
6.Улаанбаатар ДС 4 2 0 2 8-9 6
7.Хараацай 5 1 0 4 10-17 3
8.Мазаалай 5 0 1 4 4-14 1
Тоглолтын хуваарь
VIII.6 18:00 Сэлэнгэ пресс-Улаанбаатар ДС
VIII.7 18:00 Хасын хүлгүүд-Хангарьд
VIII.8 18:00 Хараацай-Мазаалай
VIII.9 18:00 Хоромхон-Сэлэнгэ пресс
VIII.10 18:00 Улаанбаатар ДС-Хасын хүлгүүд
VIII.11 18:00 Эрчим-Хангарьд
VIII.13 15:00 Мазаалай-Эрчим
17:15 Сэлэнгэ пресс-Хараацай
VIII.15 15:.00 Хасын хүлгүүд-Хоромхон
17:15 Хангарьд-Улаанбаатар ДС
Нэгдүгээр тойргийн дараагаар сүүл мушгисан хоёр баг хасагдана. Харин үлдсэн зургаан баг эзэлсэн байрын дагуу хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн багууд медалийн төлөө өрсөлдөнө. Үлдсэн хоёр баг тавдугаар байрын төлөө тоглох аж.
VIII.18 15:00 A2-A3
17:15 B2-B3
VIII.20 15:00 A3-A1
17:15 B3-B1
VIII.22 15:00 A1-A2
17:15 B1-B2
VIII.26 15:00 A1-B2
17:15 A2-B1
VIII.28 17:00 V-VI байрын төлөөх тоглолт
VIII.29 11:00 хүрэл медалийн тоглолт
13:00 Аваргын төлөөх тоглолт
А.Түмэнбаяр
loading...




za za ed nar ch yahav uur yu bna
loading...
anhaa yu genee oor yu gj yugs ug ve mgliin footballiig tooj uzku gjagamu
XopomxoH uragshaaa!!!!!!!! Odoo selenge press UB d hojigdchuul ch goe doo daraaana Selenge XopomxoH 2 toglood XopomxoH hojichoosoi
loading...
ih saihan toglolt bolson
loading...
ubds yumu erchim 2in ali neg n multarchaasai kk selenge press horomhon 2 uragshaa
loading...
erchim l multraasai ………… mergen buuchdiig hen terguulj bgaa yum daraagiinhaa medeend oruulaarai
loading...
Mongoliin Hulbumbugiin medeelel oruulj bgaad bayarllaa. Hoishid bainga oruulj bgaarai. Hangarid-g demjij bga. “anhaa ” nowsh mini chi Mongoliin hulbumbug uzehgui bol zail l gej heleye.
loading...
Ankhaa gej ter setgegdel bichsen gar chi zailaarai. Mazaalai-d amjilt husie. Demjij baigaa shuu.
loading...
UBDS-aa amjilt husii!!! Selenge Press-tei uneheer sxan toglolt hiisenshuu
loading...
huue baagii selende ub 2 yasin heleed og plz ub yalsan bgasai
loading...
Medeej UBU turuulne shdee kk margaash hojih estoi shoooo !!!! . Yamar bag gedgiig “Bogio cup” deer harsan bzdee
loading...
erchiim hamgiin lag ni bolhooor bugd erchimiig multraasai gj boddog bizdee? haha daanch tegsenguidee. erchim bol yamar ch bagtai haritsuulahaargui lag!!!!
loading...