Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Тоглогчид, ҮСБХ » “ОКЛАХАМА”-гийн нүүр царай

GD Star Rating
loading...


АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 1988 оны есдүгээр сарын 29-нд нэгэн хүү мэндэлсэн нь хожмын NBA-гийн од Кевин Уэйн Дюрант байлаа. Тэрбээр бага наснаасаа л ширэн бөмбөгтэй нөхөрлөж олонд авьяасаа  танилцуулсаар байв. 2006 онд  “Mc Donald`s All-American Game” буюу Америкийн дунд сургуулиудын Бүх оддын тоглолтод ур чадвараараа шалгаран оролцож үнэ цэнэтэй тоглогч (MVP)  болж анхаарлын төвд оржээ. Улмаар 2007 онд Техасын  коллежийн багт орсноор түүний NBA-д хөл тавих боломж нь нээгдсэн юм.  NCAA-гийн 2007 оны улиралд Кевин арван тусгай шагналын эзэн болсон бөгөөд аваргаас бусад бүхий л цол гуншинг хүртжээ. Үүний дараа өөрийгөө драфтад нэр дэвшүүлсэн нь NBA-гийн менежерүүдийн сонирхлыг гойд татаж байв. 206 см өндөртэй Дюрант Техасын багийн лидер байснаас гадна олон байрлалд тоглож чаддаг авьяасыг нь мэргэжилтнүүд шагшиж байв. Гэвч “Портлэнд” драфтын тэргүүнээр түүнийг бус “Флорида”-г NCAA-гийн аваргад хүргэсэн Грег Оденг сонгосон юм.
Төвийн байрлалд хүч дутмаг учраас улирлын тоглолтод тааруу амжилт үзүүлсэн “Портлэнд”-чүүд Оденг өөрийн болгосон ч өнөөх нь шинэ улирлын өмнөхөн өвдгөндөө бэртэл авч бүтэн жил тоглох боломжгүй болсон юм. Энэ үед лидер тоглогч Рэй Алленаа “Бостон”-д, Рашард Льюисээ “Орландод”-д өгсөн “Сиэтл” Кевинд ихээхэн итгэл хүлээлгэж драфтын ¹2-оор сонгон авсан. Түүний туслагчаар тухайн жилийн драфтын ¹5 Жефф Гринийг дасгалжуулагч Пи.Жей. Карлесимо сонгон тоглуулсан ч ердөө 20 хожил авч 62 хожигдол амссан юм. “Сиэтл”-ийн холбон тоглогчид Люк Риноур, Ирл Уатсон нар гэмтэл бэртлийн улмаас өнгөтэй тоглолт үзүүлсэнгүй. Мөн Дюрант эхний улиралдаа 80 тоглолтод оролцохдоо дунджаар 34,6 минутыг өнгөрүүлж 43,0 хувийн оновчтой довтолсон нь залуу тоглогчдын хувьд өндөр үзүүлэлт юм. Мөн  нэг тоглолтод дунджаар 20,3 оноо, 4,4 самбар, 2,4 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Үүнээс өмнө нь тэрбээр NCAA-д нэг тоглолтод дунджаар 35,9 минутыг өнгөрүүлэхдээ 25,8 оноо, 11,1 самбар, 1,3 оновчтой дамжуулалт, 1,9 блок, 1,9 бөмбөг таслалт гүйцэтгэж байв.  Энэ амжилтаараа Дюрант шинэ тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн төдийгүй шилдэг шинэ тоглогчийн шагналыг гардсан юм.
2008-2009 оны  улиралд Дюрант хэдүйнэ NBA-гийн шилдэг мэргэн буучдын нэг болсон. Бага зэргийн гэмтлийн улмаас найман тоглолт өнжсөн ч довтолгооны хувь 47,6 хүртэл нэмэгдсэн юм. Нэг тоглолтод дунджаар 25,3 оноо, 6,5 самбар, 2,8 оновчтой дамжуулалт өгчээ. Гэвч багт туршлагатай тоглогч байхгүй учраас улирлын тоглолтод 23-хан ялав. Энэ жилийн драфтаар түүний баг онооны тоглогч Жеймс Харденг драфтын ¹3-аар сонгож аваад байна. Мөн өнгөрсөн жил түүний баг Сиэтлээс буурь сэлгэн Оклахама руу шилжсэн  ба драфтын ¹5-аар холбон тоглогч Расселл Уэстбрүкийг авсан. Тиймээс ирэх улиралд сүүлийн гурван жилийн драфтын гол эзэд нэг багт тоглохоор боллоо.
Ингэснээр лигийн шилдэг мэргэн бууч залуу холбогч Уэстбрүк, шинэ залуу Харден нар ирэх улиралд ямар ч амжилтад хүрч мэдэхээр боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. T.I. says:

    K.D jinhene Superstar bolno! terend bol itgeltei baigaa.. Westbrook ch gsn americiin shigshed sain togloj bainale!

    GD Star Rating
    loading...
  2. Batka says:

    Westbrook sain sain. Gehdee 1.2 jildee Oklahama arai amjihgui bolow uu

    GD Star Rating
    loading...
  3. T.I. says:

    Ter ch tiim shuu! harin 2 jiliin daraa bol Play off-t oroh bha! K.D ulam l saijirsaar baina bitii l bertel gemteltei orootsoldosoido!

    GD Star Rating
    loading...
  4. arda says:

    yrn odoo ene oklahoma portland ene 2 udahgui tsohiur hagalna shu.gehde ta nar ingej boddoguu portland herwee oden bish durant-iig awsan bol gej twgl uneheer aimar shaah bsan da gehdee durant portlandad bsan bol roy ene ter geed onoo awdag hun ih bga bolohoor todiilen odoogiinh shigee bj chadahgui bsan bolowuu.gehdee ene zaluu aimar shaanaa ugaasaa shildeg hamgaalagchid ene zaluug bugdeere gar urttai haahad hetsuu ih uyn hatan toglogch geed bsan odoo jil ireh tusam l hetsuu bolno do.bertel gemtel oroohgui bol super star bol boloh n damjigguie.

    GD Star Rating
    loading...
  5. fly says:

    durant bol yneher sain toglogch holbood gyigeed uuruu orno tuvd toglono 3s shidne laitai yarih yum bish.yostoi l bitii bertcheesei.boldog bol NYK ochoosoi tend ochvol play offd toglonodo

    GD Star Rating
    loading...
  6. miki roko says:

    206 sm undur gexed bux bairlald toglodog unexeer sain zaluu shuu!
    Portland ug ni No 1 eer abax b.san yum daa!Ted nariig songoltoo buruu xiisen gej boddog!
    Tsaashdaa NBA giin super star bolno gedegt itgedeg shuu!

    GD Star Rating
    loading...
  7. T.I. says:

    Hamgin gol ni ter ued Greg Oden harin ch neg bas mangas baisan shude! Centertee bol NCAA-d alj baisanda! Greg Oden bol gaigui hamgaalchaad bgan harin dovtolgoond l muu bnada! Greg Oden dovtolgoogoo saijruulbal Shaq-n hemjeend unelegdej chadahaar l aviyastai tom bietei! Tertee tegui Portlandad hamgaalaltand sain Center bgam chn Greg offence deere l saijirah heregtei bnada za yamartaich bertelgui ehnii jil ni.! ene jil UTAH , RAPTORS , Grizzlies , WIZARDS nar omnoh jileesee iluu toglonoo gej itgej baigaa shu!

    GD Star Rating
    loading...
  8. crusader says:

    Westbrook ch aimaar dunk hiideg yum bnalee. Uliral dunduur yamar aimaar dunk-uud hiisniig sanaj bna. Ter Ginoblig undurlun sambaraas avch nemj hiideg bol yostoi galzuu.

    GD Star Rating
    loading...
  9. anaraa says:

    Kevin Durant asar ih ireedvitei toglogch tvvniig anh NBA-d orhod tvvntei zeregtsej orsoldoh Rookei toglogch bgagv. tun udahgv KG-n halaag awah bhaa jaahan mahlaad byr suugaad hvchnii dasgal hiigeed irwelch yoy tosoolj bna shvv

    GD Star Rating
    loading...
  10. The Mamba says:

    yamarch bsn 2-3 jilde bologui e

    GD Star Rating
    loading...
  11. Tumur says:

    Durant, Roy 2 bol NBA-giin super od boloh ni todorhoi zaluus.

    GD Star Rating
    loading...
  12. T.I. says:

    Bi Roy-g barag boloh shinjende hurtsen gej boddog shuu! Durant ene jil yaaj toglohnuu harii! Leader chanar suugaad ireheere jinhene mangas bolnodo!
    Roy -n 0.7 doli-d Rockets-g sohruulsen shidelt uneheer gaihaltai baisan shu! Superstarin-l hiideg shidelt baisan!

    GD Star Rating
    loading...
  13. sb says:

    chadahguiee zulzaganuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: