Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

Байрлал: Нүүр » Тоглогчид » Босфорын гайхамшиг

НЭРИЙН ХУУДАС
1987 оны нэгдүгээр сарын 30-нд Стамбулд төрсөн. 22 настай. Биеийн өндөр 174 см. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн довтлогчоор тоглодог. Хувийн дугаар 10. 2004 оноос “Галатасарай”-д хүчин зүтгэж буй. Туркийн шигшээ багт 32 тоглолт хийж, дөрвөн гоол оруулсан. 2006, 2008 оны Туркийн аварга, 2008 оны Туркийн Супер цомын эзэн.

“Евро-2008”-аар тодорсон тоглогчдын нэг Туркийн шигшээ болон “Галатасарай” багийн хагас хамгаалагч Арда Тураны тухай танилцуулъя.
Стамбулын Байрампаш дүүрэгт хүүхэд насаа өнгөрөөсөн Тураны анхны баг нь “Алтынтепсиспор” хэмээх даруухан баг байв. Тэнд гурван жил тоглоод Туркийн шилдэг багуудын нэг “Галатасарай”-гийн хүүхдийн багт элсэн орлоо. “Галатасарай”-гийн хар-шар хослолыг өмсөн 56 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулсан тул нэг¬дүгээр багт тоглох урилгыг өөрийн шүтээн Георги Хажигаас (тэр үед “Галатасарай”-г дасгал¬жуулж байсан) авав. Ийнхүү 2005 оны нэгдүгээр сард буюу 17 настайдаа анхны тоглолтоо Туркийн цомын тэмцээнд “Бурсас¬пор” багийн эсрэг хийжээ. Мэдээж тэр дороо үндсэн бүрэлдэхүүнд багтсангүй, нэг жил орчим сэлгээнд суужээ.
“Карпатын Марадона”-гийн халааг авсан Эрик Геретс Стамбулд анх ирэхдээ Тураныг өөрийн схемд хамгийн тохирох тоглогч хэмээн ярьж байв. 2006-07 Аваргуудын лигийн урьдчилсан шатанд тэд Чехийн “Млад Болеслав” багтай учраа таарч хоёр тоглолтын нийлбэрээр 6:3-аар хожиход Арда маш сайн тоглож үндсэн бүрэлдэхүүнд тогтмол гарах эрхээ авчээ. Ийн “жимбо”-чууд (“Галата¬сарай”-гийн хоч) Авар¬гуудын лигийн шигшээ тэмцээнд “Ливерпуль”, “Эйндховен”, “Бордо” багуудтай нэг хэсэгт оров. Энэ мөчөөс хойш Европын хөлбөмбөгчид хурд, бөмбөгний төлөө эцсээ хүртэл тэмцдэг чанар, аль ч хөлөөрөө оновчтой цохь¬дог ур чадвараараа онцгой турк залууг мэддэг болсон.
Улмаар 2007 оны хавраас үндэснийхээ шигшээ багт тоглох боллоо. 2008 оны тавду¬гаар сарын 25-нд Уругвайтай хийсэн нөхөр¬сөг тоглолтод тэрбээр анхны гоолоо оруулжээ.

Харин үүнээс сарын дараа эхэлсэн Европын АШТ-ээр Туран өөрийгөө дэлхий дахинд таниулсан юм. “Галатасарай”-д жи¬гүү¬рийн довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг тэр¬бээр шигшээдээ довтлох чиглэлийн хагас хамгаа-лагчаар тоглосон нь муугүй болов. Ялангуяа шийдвэрлэх тоглолтуудад Туран жинхэнэ лидер хүнд байвал зохих тоглолтыг үзүүлсэн юм. Криштиану Роналду тэргүүтэй португалчуудад эхний тоглолтдоо хожигд¬сон (0:2) түрэгүүд Швейцарь, Чехийг дараа¬лан хожсон. Тэгэхэд Туран талбайн эздийн хаалганд хожлын бөмбөгийг хийж, Чехэд 0:2-ээр хожигдож явахад тооны харьцааг ойртуулж багийнхныхаа урам зоригийг сэргээсэн билээ. Түүний гоолоос арваад минутын зайтай Нихат хоёр бөмбөг дараалан хийж, дараагийн шатанд шалгарсан.
Босфорынхны гайхам¬шиг үүгээр дууссангүй, ¼ шигшээд Хорватыг торгуулийн цохилтоор буулган авч шөвгийн дөрөвт үлдэв. Гэвч энэ тоглолтод Туран хоёр дахь шар хуудсаа авсан тул Германтай хийсэн хагас шигшээгийн тоглолтод оролцож чадсангүй. Фатих Теримийн багийн үндсэн бүрэл¬дэхүүний долоон тоглогч нь торгуулийн улмаас өнжсөн хүч тэнцвэргүй тулаанд германчууд 3:2-оор ялалт байгуулсан билээ.
“Евро-2008”-ын дараа Тураныг сонирхогч багуу¬дын тоо эрс өссөн. “Ливерпуль”, “Интер”, “ЦСКА”-гийн скаутууд 10 хүртэлх сая евро амлаж байсан ч “Галатасарай” шилдэг тоглогчийг нь хэтэрхий дутуу үнэлсэн явдал хэмээн үзэж тухай бүрт нь татгалзсан хариу өгч байжээ.

Р.МАНЛАЙ



Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. anhaa says:

    sn jaal bna

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  2. aganz says:

    Euro2008 aas hoish top bagt ochih bolov uu gej ih harsan daa, ene zun sain bagt zaragdaasai

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  3. arda says:

    hahahahaha ene huniig l bi 2dahi shuteenme bolgood bgaa yum shdee.medeej ehniih n t.henry maani daan ch mini demjdeg bagiin monhiin orsoldogchid toglodog n jhan tiim.za ene ch yahaw arda turan gej ene zaluu chehtei togloj bhad hojigdoj yvj bhadaa hojdog toglolt deer uneheer ooriigo hen gdegee haruulsan shu.yaay bas ewgui shu.oor yugaa ch bichih ve de.bayrlalaa gej!

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  4. golden son says:

    Ai daa medehgui euro 2000r selgeenees sain togloson gevch odoo targalaad joohon tiim boltson blee dee

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  5. fenerbahce says:

    hehe arda g turkuud ireeduin od gj yaridag yum bnale od boloh geseer btal bas ch gj nas n yavj bna shuu, arda bombog sain nuuj chaddag bas pass iin medremjtai. neeh hurdan bish. boginohon holtei sain erdeee hehe. rijkaard ireed zaluu arda g bagiiin ahlagch bolgoson bas negen surprise bolson. odoo galatasaray uefa songond sain yavj bgaa. arda ih olon passiig ogch bgaa. er n gaigui saijraad tom bagruu yavaasai

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  6. ultraslan says:

    Turkuudiin gargadag neg tom aldaa bol turkees garch tom ligtei angli, spain geh met baguudad toglodoggui yavdal. Uneheer sain sain toglogchid n uuriinhuu ligt career-ee duusgachihdag yumaa. Arda-g ug n GS-s gadaadruu yavbal iluu saihan ireedui huleej bn daa

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  7. miki roko says:

    end tend Turkuud toglood yabj b.dag sh dee!

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  8. ultraslan says:

    yag gadaadad tsuuhun bdag shuu, ug ni dotood ligte sain garuud zunduu bdag.

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2009 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.