Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Реал Мадрид » Кака: Роналдогоос зөвлөгөө авсан

GD Star Rating
loading...


Дэлхийд Кака нэрээрээ алдаршсан Бразилийн хөлбөмбөгчин Рикардо Изексон дос Сантос Лейте өнгөрөгч зун Мадридын Реал багтай зургаан жилийн гэрээ байгуулсан билээ. Тэрбээр зуны  амралтаасаа ирэнгүүтээ дараах ярилцлагыг өгчээ.

-“Реал”-ын тоглогч болоод ямар сэтгэгдэл төрж байна?
-Сэтгэл өндөр байна. Багийн удирдлага, хөгжөөн дэмжигчид намайг тун сайн хүлээж авсан. Үнэндээ бодож байснаас маань өндөр төвшинд угтсан шүү.
-Шинэ багийнхантайгаа анх уулзахад юу бодогдож байв?
-Би тэдэнтэй хоёр долоо хоногийн өмнө буюу “Аль-Иттихад” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын өмнө уулзчихсан байсан. Намайг цэнгэлдэхэд ирэхэд хүн бүр амжилт хүсч байлаа. Би зарим тоглогчидтой танил байсан учир харилцахад амар байлаа. Тухайлбал, Роналду, Марсело, Рауль нарыг сайн мэднэ.
-Тэгвэл анхны бэлтгэлийнхээ талаар яриач?
-Бэлтгэл ямар болдог тийм л болсон. Би эхлээд Роналду, Марсело, Рауль дээр очиж жаахан хууч хөөрч зогссон.  Дараа нь Альбиоль, Касильястай ярилцсан. Мартагдахааргүй өдөр байсан.
-Хэзээ нэгэн цагт Роналду, Бензема болон бусад ододтой нэг багт тоглоно хэмээн төсөөлж байсан уу?
-Энэ тухай бодож байсан. Өөр супер ододтой ч гэсэн тоглох юмсан гэж мөрөөдөж байлаа. Тиймээс “Реал”-тай гэрээ байгуулж байхдаа дотроо үнэхээр баяртай байж билээ. Энэ баг бол миний хамгийн хайртай баг. Мөрөөдлийн багт, энэ цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчидтэй хамт тоглоно гэдэг хүн бүрт тохиохгүй аз юм.
-“Реал” Зиданы “5” дугаарыг авахыг санал болгоход та татгалзсан. Юуны учир тэр вэ
-Татгалзсан явдал маань Зидантай холбоогүй. Бразил, Аргентиний лигт ийм дугаартай хүмүүс хамгаалагчид байдаг тул би “8”-ыг сонгосон. Би “Сан-Паулу”-д байхдаа ийм дугаарыг эзэмшиж байсан.
-Зидан чухам “Реал”-д тоглож байхдаа л домогт хөлбөмбөгчин болсон. Хэрэв та түүн шиг биеэ зөв авч явж чадвал агуу тоглогчийн статустай болно гэдгийг ойлгож байгаа юу?
-Зизу бол “Реал” баг болоод Франц орны домогт хөлбөмбөгчин. Тэр замналаараа түүхийг бүтээсэн тул тэр өөрийн гэсэн лигт оршиж байсан юм. Харин би одоогоор тийм лиггүй байна. “Реал”-д ирснээр тийм лигийг бүтээж чадна гэж бодож байна. Агуу болохын тухайд бол талбайд гаргах амжилтаас маань бүх зүйл шалтгаална. Хэрэв “Реал” хожоод л байвал энэ нь Кака зөв тийшээ явж байна л гэсэн үг. Тиймээс багтайгаа бүх тэмцээнд түрүүлмээр байна.
-Та анхны албан ёсны тоглолтоо хэзээ хийх вэ
-Маргааш Торонтод тоглоно хэмээн найдаж байна. Яг энэ тоглолтоос эхлэн “Реал”-д тоглож эхэлнэ хэмээн миний хуваарьт заачихсан байгаа юм.
-“Реал” дахь анхны улиралдаа ямар амжилт гаргахыг хүсч байна
-Түрүү байруудад шалгармаар байна. Тэдгээрээс хамгийн чухал нь Аваргуудын лиг. Энэ жилийн Аваргуудын лигийн шувтаргын тоглолт манай “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болох учир бид тэр тоглолтод оролцохыг маш их хүсч байгаа. Мөн “Ла лига”-д аваргалахыг хүсч байна.
-Таны нутаг нэгт Роналдо 2001 онд “Реал”-д сүр дуулиантайгаар ирж байсан. Энэ талаар түүнээс асуусан уу
-Тийм ээ, түүнтэй уулзаж энэ талаар ярилцсан. Мөн “Реал”-д хүчин зүтгэж байсан үе үеийн одод болох Роберто Карлос, Робиньо, Бекхэм нартай ч ярилцсан.
-Тэд танд юу гэж зөвлөсөн бэ
-Бүгд “Реал”-ыг магтаж байна лээ. Энэ клуб юутай ч адилгүй гэдгийг сануулж байсан. Ялангуяа Роналдогийн хэлсэн үг надад тун дотно санагдсан. Яагаад гэвэл намайг жаахан бацаан 2002 оны ДАШТ-д оролцож байхад тэр ивээлдээ авч бүх талаар тусалж байсан юм. Тиймээс “Реал”-д очих эсэхээ түүнтэй ярилцаж байж шийдсэн. Би түүнийг эцэг шигээ хүндэтгэдэг.
-Та түүнийг “Сантьяго Бернабеу”-д тоглох анхны тоглолтдоо урих уу
-Тэр одоо гэмтлээ эмчилж байгаа. Тиймээс Испанид ирэх боломжтой гэсэн үг. Би түүнийг урина.
-Хэрэв та хөлбөмбөгчин болоогүй бол өдийд юу хийж байх байсан бол
-Аав шигээ барилгын инженер хийгээд л явж байх байсан биз.

Ж.БАЯРЖАРГАЛ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. bilgee says:

    Daruuxan zaluushvv

    GD Star Rating
    loading...
  2. YNWA says:

    sain hulbumbugchin gedgii n medeh yum bna setguulchided yu ch gej yarij bolno amidral deer yamar ch yum bilee hen medlee.

    GD Star Rating
    loading...
  3. fly says:

    Realiig amjilt gargahad hamgiin chuhal nuluuluh tamirchin gej bodoj itgej bga shy.Setgelere Reald sain zytgeh bha.Ene jiliin byh tsomiig avaasai

    GD Star Rating
    loading...
  4. Anhaa says:

    Kaka bol realiin amjiltand noloolnoo ronaldo bol shal xudlaa xarj l baigaarai cristian yavandaa bvdvvn shig l bno

    GD Star Rating
    loading...
  5. T.I. says:

    Kaka Ronaldo ali ali ni l noloolnoshde! Gehdee Kaka iluu uuregtei baih boluu! zia ern harj l baiya!

    GD Star Rating
    loading...
  6. Jiigee says:

    ene ulirald C.Ronaldo ailiin haalgiig gooloor bumbugduh n oilgomjtoi.Gehdee ene zaluu bagiin amjiltiin tulhuur n bolno shvv

    GD Star Rating
    loading...
  7. tuvshin_41 says:

    go real go go ronaldo go kaka gog go

    GD Star Rating
    loading...
  8. arda says:

    bagt buh lhun oor ooriin uurgee guitsetgene shu de enhun uund mon bagtana.goy toglogch shu neeree daruuhan yu hiihee meddeg iluu dutuu hudulguun bhgui.yg l hiih ystoigo meddeg zaluu.reald irsend n bayrtai bna.mmm

    GD Star Rating
    loading...
  9. Neo says:

    Ene malnuud huniig sain muu gehees oor um u ch medehgui. Oorsdoo bombog oshigloj uzseniihee daraa hen uurgee hamgiin sain bieluuldeg ve gedeg deer sanalaa huraaj bai. duraaraa baahan holbombog tailbarlasan humuus baih um. Jaahan meddeg hed ni zovhon oorsdiinhoo bagiig l magtdag medrel garuud baih um.

    GD Star Rating
    loading...
  10. Tuba says:

    Kaka chi shuu.

    GD Star Rating
    loading...
  11. chelsea fan says:

    Super Kaka. Ter Manu talbai deer buzarladag toglolt nudend haragdsaar l…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: