loading...
1929 , Дон Ларсен (Америк) , бейсбол, дамжуулагч – 1956 оны бейсболын Дэлхийн цуврал тэмцээнд гайхалтай тоглолтыг үзүүлэн Нью Йорк Янкис багийг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн 1958 онд уг тэмцээнд түрүүлсэн. 1956 оны Дэлхийн цувралын ‘Үнэ цэнэтэй тоглогч’
1932 , Абебе Бикила (Этиоп) , марафон гүйлт – Олимпийн 2 удаагийн аварга (Ром 1960 , Токио 1964)
1933 , Эдди Фармани (ӨАБНУ) , хөлбөмбөг – хөлбөмбөгч, дасгалжуулагч. Интер Милан , Чарльтон , Женоа зэрэг багуудад хүчин зүтгэж байсан.
1942 , Карлос Монзин (Аргентин) , бокс – Дэлхийн боксын дунд жингийн аварга цолыг долоон жил эзэмшиж байсан. Танхай балмад зан, үргэлж хэрэг төвөгт ороолцолддогоороо, хэвлэл мэдээлэл болон папарацци нарын бай болдог байснаараа алдартай.
1948 , Грег Чаппел (Австрали) , крикет, Австралийн крикетийн шигшээ багийн ахлагч асан, мөн шигшээ багийн дасгалжуулагч байсан.
1957 , Александр Дитятин (ЗСБНХУ) , гимнастик , 1980 оны Москвагийн олимпоос 3 алт , 4 мөнгө , 1 хүрэл медаль хүртэж байсан. Зөвлөлт холбоот улсын Спортын гавьяат мастер , гимнастикийн спортын ДАШТ-н 7 удаагийн аварга , Европын аваргын 2 түрүүтэй.
1961 , Еле́на Давы́дова (ЗСБНХУ) , уран сайхны гимнастик , Олимпийн 2 удаагийн аварга (Москва 1980) , гимнастикийн ДАШТ -н 1 алт , 1 мөнгө , 2 хүрэл медальтай.
1975 , Эдгар Рентериа (Колумб) , бейсбол – Бейсболын дэлхийн цувралд тоглосон анхны Колумб тамирчин , 1997 оны Дэлхийн цувралын аварга , одоо Детройт тайгерс багт хүчин зүтгэж байгаа.
1976 , Димитриос Элеферопоүлас (Грек) , хөлбөмбөг , хаалгач – Өдгөө Италийн Сери А -н Сиена клубын хаалгыг манаж байгаа, Грекийн шигшээ багт 1999-2001 оны хооронд 12 тоглолтонд оролцсон.
1982 , Яна Клочкова (Украин) , усанд сэлэлт – Олимпийн 4 алтан медальтай (Сидней 2000, Афин 2004) , 2004 онд Украин улсын баатар цолоор шагнагдсан. Усан сэлэлтийн ДАШТ -н 9 -н түрүүтэй.
1981, Бадарчийн Дашням, Асасэкирюү (Монгол), сумо. Мэргэжлийн сумогийн сэкиваке цолт.
1982 , Василес Спанулис (Грек) , сагсан бөмбөг – Нутгийнхаа Панатинайкос багт хүчин зүтгэж байгаа , 2002, 2007 онуудын “Хамгийн Үнэ цэнэтэй” тоглогч. Грекийн 1 -р лигийн аварга.
1987 , Сидней Кросби (Канад) , хоккей – Үндэсний Хоккейн Лигийн Питтсбург Пингвинс багийн ахлагч. “Дараачийн нэгэн” хэмээх хочоороо алдаршсан. 2005 оны драфтаар Питтсбургт ирсэн. Үндэсний хоккейн лигийн шилдэг тоглогчдийн нэг.
loading...



