Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МҮОХ, Онцлох » МЭДЭГДЭЛ

GD Star Rating
loading...

Монголын Үндэсний Олимпийн Хороо нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг ( WADA )-ийн дүрэм, Монгол Улсын Баяр Наадмын Тухай Хуулийн дагуу 2009 оны Улсын Наадамд оролцсон үндэсний бөх, сурын харваачдаас допингийн шинжилгээг зохих журмын дагуу авч, WADA-гийн албан ёсны итгэмжлэл бүхий Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн ( KIST )-ийн Допингийн хяналтийн төвд илгээсэн юм.

Тус байгууллага Монголоос илгээсэн сорьцыг тоо ёсоор нь бүрэн хүлээн авснаа нотолсон бөгөөд захирал Жин Чан Бэ шинжилгээ дарааллын дагуу ном ёсоор хийгдэн, үр дүн нь тодорхой болсон үед Монголын Үндэсний Олимпийн Хороонд 7 хоногийн дараа хариу ирүүлэх тухайгаа бидэнд 2009 оны 8-р сарын 6-нд утсаар мэдэгдсэн.

Бодит байдал ийм атал зарим хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн дунд ямар ч ул үндэсгүй худал мэдээлэл тараан , улаан цайм нэр дурдан гүтгэж, спорт сонирхогчдыг төөрөгдүүлэх нь туйлын зохисгүй, ёс зүйгуй үйлдэл гэж үзэж байна. Түүнээс гадна шинжилгээнд илгээсэн тамирчдын сорьц нь маш нууцлал бүхий кодтой бөгөөд чухам хэний шинжилгээг хийж буйгаа тэндхийн ажилтнуудад ч мэдэгддэггүй хатуу нууц тогтолцоотой гэдгийг анхааруулж байна.

WADA-гийн дүрэм, Баяр Наадмын тухай хуулийн дагуу МҮОХ-ны Эмнэлгийн Комисс итгэмжлэгдсэн лабораторийн албан хариуг үндэслэн, эцсийн дүгнэлтээ гаргасны дараа олон нийтэд албан ёсоор мэдэгдэх болно.

Шинжилгээний дүн албан ёсоор тодорхой болоогүй байхад худал цуурхал тараан, тамирчны нэр хүндэд бүдүүлгээр халдаж буй нэр бүхий хэвлэл мэдээллийн байгуулагуудад энэ зохисгүй үйл ажиллагаагаа даруй таслан зогсоохыг хатуу шаардаж байна.

Допингийн эсрэг тэмцэлд дэлхий нийтээрээ нэгдэж, түүний дотор Монгол улсын Засгийн Газар Копенгагены Тунхаглалд гарын үсэг зурсан энэ чухал үед, аливаа спортын тэмцээн уралдааныг цэвэр шударга, допингоос ангид байлгах үүргээ МҮОХ, Монголын Допингийн Эсрэг Төв цаашид ч тууштай биелүүлэх болно.

Монголын Үндэсний Олимпийн Хороо

Монголын Допингийн Эсрэг Төв

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    manai zarim hevleluud bolimoor yumaa arai denduu yum?udaa daraalaln tegj gutgeed bval unen huls huchee ursgasan tamirchdad saihan sanagdahgui l bh

    GD Star Rating
    loading...
  2. mutu says:

    hutsaa chi olnii yg ortoi

    GD Star Rating
    loading...
  3. miki roko says:

    Doping xereglesen tamirching xatuu shiitgej baiya!Manai urid ni dofing xereglesen buxchuudiig zugeer l unguruusun shuu dee!Tegexeer olon tumen xardaj b.gaa bailgui dee!

    GD Star Rating
    loading...
  4. t says:

    Ardiin erh sonin, Badmaa gedeg huuhen ene buh tsuurhaliin ehiig tavisan. Haraad bhad nutgiinh ni (Selenge) bohchuudiig hayasan humuusiig golduu nerlesen bna lee.
    B.Soronzonbold 4-t Selenge aimgiin arslan Ch.Bayanmunh-g, Ts.Sodnomdorj ulsiin nachin T.Osoh-Ireeduig davsan bilee. Harin shodoonii baritsand durtai Osohoo avarga, shine hartsaga Bat-Orshih nar Badmaa huuhend yamar gem hiisen bolood gutgesen yum bol ?

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    olon ulsiin sergeshiin esreg tuviin(WADA-world-anti-doping-association)- tuvuus ene buh shinjilgeeg hariug ni gargaad uchriig ni olno biz gehdee mutu bol t1 nohoi bn doo yu ch medehgui

    GD Star Rating
    loading...
  6. mutu says:

    olnii yg ortoi bdag yumaa t1 bahaa badamaa egchee murduj bgaad ilryyleerei bi nohoi bol chi ochij ochij 1 muu melhiintser kikiki

    GD Star Rating
    loading...
  7. itgehgui says:

    MUOH ugaasaa ym buhniig dandaa nuuts hiideg baij neg ih surjin medegdel gargajee. jiliin jild doping hereglesen bohchuud garj l baidag. harin tedniig nuun daldlah, medegdehgui ongoroh ajiliig oorsdoo hiideg baij iim medegdel gargahaasaa ichmeer.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.