loading...
Японы “SSER” байгууллагаас явуулж буй “Rally Mongolia-2009” автомашин мотоциклийн холын зайн уралдаан тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Уралдааны тав дахь өдөр тамирчид Арвайхээрээс Арвайхээрийн чиглэлд 478 км-ийн замд явагдав. Энэ гараанд ОУХМ Д.Болдбаатар нийт замаа 5:02:56 цаг туулан тэргүүлжээ. Тэрбээр өмнөх өдрийн уралдаанд гуравдугаарт орох үзүүлэлтийг үзүүлсэн байна. Харин нийлбэр дүнгээрээ 24:56:00 цагаар хол тасархай тэргүүлж байгаа юм. Түүний ойрын өрсөлдөгч нь түүнээс 2 цаг 20 минутаар хоцорч явна. Харин автомашины ангилалд Ч.Анар-Б.Амартайван нарын “Мицүбиши” автомашин хамгийн богино хугацаанд замаа дуусган уралдааныг өнгөлж байна. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө С.Энхтөр чиглүүлэгчтэй Японы Икио Ханавагийн баг 15 минутын алдагдалтай нэхэж явна. Эдгээр багуудын хооронд сүүлийн өдрүүдэд ихээхэн сонирхолтой өрсөлдөөн өрнөх биз ээ. Тус холын зайн уралдаанд оролцож буй “Монкор” компанийн Л.Батболд-Ж.Болдбаатар нар Японы гурвал Т.Сугавара-К.Хамүра-Х.Сүигүра нарын ард медальт байрын төлөө ширүүн өрсөлдөж буй. Тэд мөн 15 минутын алдагдалтайгаар автомашины ангилалдаа дөрөвдүгээрт бичигдэж байгаа. Мөн манай өөр нэг мотоциклчин ОУХМ Л.Жаргалсайхан гуравдугаарт бичигдэж буй Японы Казүхита Фүкакүсагаас зургаан минутаар хоцорч явна.
Мотоциклчдын ангилал
Нийт цаг
1.Д.Болдбаатар КТМ 24:56:00
2.Хидехито Икеда BMW 27:17:01
3.Казүхита Фүкакүса Хонда 27:41:08
4.Л.Жаргалсайхан Хонда 27:47:27
5.Х.Батболд КТМ 30:07:14
Автомашины ангилал
1.Ч.Анар-Б.Амартайван Мицүбиши 26:09:31
2.И.Ханава-С.Энхтөр Тойота 26:24:38
3.Т.Сүгавара-К.Хамүра-Х.Сүгиүра Химо 27:43:21
4.Л.Батболд-Ж.Болдбаатар Тойота 27:58:42
5.Г.Продилла-А.Прадилла Сүзүки 33:48:42
6.О.Түмэнбаяр-Г.Төрмандах Сүбарү 35:07:30
loading...




mongolchuuddaa amjil husieee.
loading...
uraldaanii dun ni bicheechee yu bolson be? Mongol hun turuuleed sensation bolood baigaa gesen. dun g ni delgerengyi medeeleechee
loading...
aali hezeenii duuschihsan sh dee ene chini.
loading...
boldbaatar ahdaa bayar hurgii da.
loading...