loading...
Үндэсний лигийн АШТ-ийг дөрвөн тоглолтын дараагаар тэргүүлж явсан “Сэлэнгэ пресс”-ийнхэн ээлжит тоглолтоо хүчирхэг “Улаанбаатар” дээд сургуультай хийлээ. Лигийн АШТ-ийг хоёр хожигдлоор эхэлсэн “Боргио кап”-ын аваргууд “Хоромхон”, “Хараацай”-г буулгаж аваад байсан билээ. Тэд өнгөрөгч пүрэв гаригт “Сэлэнгэ пресс”-ийг хожсоноор хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэх болов. Пүрэв гаригийн тоглолтод тэд багийн лидер Д.Лүмбэнгаравын эзгүйд (хоёр дахь шар хуудсаа авсан тул энэ удаагийн тоглолтыг өнжсөн) ялалт байгуулсан. Тоглолтын эхний гоолыг “Хараацай”-гийн бүрэлдэхүүнд олон жил тоглосон Ц.Энхтүвшин оруулж “Сэлэнгэ пресс”-чүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч шигшээ баг болон “Улаанбаатар” дээд сургуулийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Н.Цэдэнбал нэгдүгээр үеийн цаг дуусах мөчид хоёр ч хамгаалагчийг эвлэгхэн хуурч хаалгачийн их талын буланд гайхалтай нэгэн гоолыг оруулсан. Үүний дараа хоёрдугаар үед “Сэлэнгэ пресс”-ийн довтолгоо удаа дараа аюултай болж байсан ба гол довтлогч Г.Төгсбаяр нь хаалгачийн эсрэг хоёр ч удаа ганцаараа гарав. Гэвч түүний цохисон бөмбөг хөндлөвч онон азгүйтэв. Харин сөрөг довтолгооноор “Улаанбаатар” дээд сургуулийн хамгаалагч Б.Амартүвшин багтаа тэргүүлэлийг авчирсан. Улмаар 86 дахь минутад эхний гоолын эзэн Н.Цэдэнбалыг оронд талбайд гарсан А.Чинзориг торгуулийн талбайн гаднаас эцсийн цэгийг тавив. Өнөөдөр “Улаанбаатар” дээд сургуулийнхан “Боргио кап”-ын аваргын төлөө учраа таарч байсан “Хасын хүлгүүд”-тэй тоглох юм. “Хасын хүлгүүд” өнгөрөгч баасан гаригт лигийн гурван удаагийн аварга “Хангарьд”-ыг 4:0-ээр бут ниргэлээ. Тус багийн мэргэн бууч Д.Энхтайван хет-трик хийснээр мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Тэрбээр 2007 оны лигт 26 гоол оруулж мэргэн буучаар тодорч байлаа. Тухайн үедээ тэрбээр “UB United”-ийн эсрэг найман гоол оруулж өөрийн хувийн дээд амжилтаа тогтоож байсан. Энэ удаад тэрбээр эхний гоолоо хаалгачийн эсрэг ганцаараа гарч оруулсан бол удаах бөмбөгийг 11 метрийн торгуулийн цохилтоор хийсэн. Улмаар шүүгчийн мэдлийн цагт гурав дахь бөмбөгөө хийв. Түүнээс гадна энэ тоглолтын хоёр бөмбөгийг 55 дахь минутад Т.Ганзоригийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Мөнгөнсүх чулуу болгосон юм. Тус тоглолтын дараагийн өдөр тэнцэх ч эрхгүй болоод байсан “Хараацай”, “Мазаалай” багууд учраа таарлаа.
Тоглолт эхлээд ердөө долоон минутын дараа “Мазаалай”-гийн довтлогч Ц.Төмөр-Очир 11 м-ийн торгуулийн цохилтоор эхний бөмбөгийг оруулсан. Гэвч хариу бөмбөгийг “Хараацай”-гийн хамгаалагч Х.Энх-Од орууллаа. Ингэснээр нэгдүгээр үе 1:1-ээр тэнцээгээр өндөрлөв. Хоёрдугаар үед хоёр баг харилцан сөрөг довтолгоонд орж байв. Хатуу ширүүн өрсөлдөөн дунд явагдсан тус тоглолтын нэгдүгээр үед “Мазаалай”-гийн М.Энхбадрах улаан хуудсаар торгуулж талбайг чөлөөлсөн. Харин хоёрдугаар үед “Хараацай”-гийн хаалгач, өнөө жилээс шигшээ багт хүчин зүтгэж буй М.Батгүн өрсөлдөгчийнхөө эсрэг бүдүүлэг тоглолт үзүүлж улаан хуудсаар торгуулав. Энэ үйл явдлын өмнөхөн тус багийн гол довтлогч Б.Амарбаясгалан багтаа хожлын бөмбөг оруулсан. Гэвч тэрбээр тоглолтын үндсэн цаг дуусах мөчид хоёр дахь шар хуудсаараа торгуулснаар “Сэлэнгэ пресс”-тэй хийх шийдвэрлэх тоглолтод оролцох боломжгүй боллоо. Тэдний гол өрсөлдөгч “Хангарьд”-д одоо хоёр тоглолт дутуу байна. Тэд “Эрчим”, “Улаанбаатар” дээд сургууль гэсэн хүчтэй багуудтай тулна. Эдгээр багуудад хожигдвол “Хараацай”-д дараагийн шатанд шалгарах боломж гарч ирэх юм. Гэхдээ “Хараацай”-д “Сэлэнгэ пресс”-ээс оноо авах зайлшгүй шаардлага гарч ирнэ.
VIII.6
Сэлэнгэ пресс-Улаанбаатар ДС 1:3
Гоол: Ц.Энхтүвшин 27, Н.Цэдэнбал 45, Б.Амартүвшин 67, А.Чинзориг 86
VIII.7
Хасын хүлгүүд-Хангарьд 4:0
Гоол: Д.Энхтайван 20, 65 пен, 90, Б.Мөнгөнсүх 55
VIII.8
Хараацай-Мазаалай 2:1
Гоол:Ц.Төмөр-Очир 7пен-Х.Энх-Од 26, Ц.Амарбаясгалан 72
Тэмцээний Явц
Баг То Хо Тэ Хд Б/Х Оноо
1.Хасын хүлгүүд 5 3 2 - 15-6 11
2.Сэлэнгэ пресс 5 3 2 1 14-8 10
3.Хоромхон 5 3 1 1 14-8 10
4.Улаанбаатар ДС 5 3 0 2 11-10 9
5.Эрчим 5 2 1 2 10-12 7
6.Хангарьд 5 2 0 3 11-14 6
7.Хараацай 6 2 0 4 12-18 6
8.Мазаалай 6 0 1 5 5-16 1
Мэргэн бууЧид
Д.Энхтайван (Хасын хүлгүүд) 9 гоол
Г.Төгсбаяр (Сэлэнгэ пресс) 8
Б.Өнөнбаяр (Эрчим) 5
loading...




hasiin hulguud amjilt husey
loading...
UBU good luck!!!
loading...
XoPoMxoHd amjilt husiii!!!!!!!!!!!!!
all suulin 9 nd toglson selenge horomhon 2 iin toglolt yu bolsiin bol?? medeh hun bval helj ogooch
loading...
Mazaalaid amjilt husie
loading...
hangarid mine yaw aa
loading...
gadaadiin ligiin togloltiig bichdeg shigee ingeed bugdiig n bichih heregtei. jishee n togloson hoer bagiin garaanii 11-g deer n selgeegeer orj irseniig n tegwel bur l ih medeelel bolno gj bodoj bn
loading...
Today ( VIII.10 ) Hasiin hulguud Ulaanbaatar deed surguulitai togloj 1-1 tentslee.
70 heded Lumbee penalty-r 1-0 bolgoson. Barag 88 havitsaa Gombo-Ochir biluu neg selgeenii nohor tentsuuleb.
UBU-d Buman-Uchral selgeegeer orj ireed 90 deh minutad mash goyo bolomjiig ashiglaj chadsangui.
loading...
HANGARID URAGSHAA
loading...
Mongoloosoo neg bag demjij uzeh yumsan ali bag ni hamgiin dajgui ve?
loading...
Mr.Ganzo Mazaalaig demjeerei.
loading...
Hangarid mini ene jil yamar muu bainaa. Ter muu hoshin dasgaljuulagchiig ni solih heregtei. Bainga irj ochij togolsoor baigaad toglogch nar ni yadraad bgam bhda. Mongold Odoogor hangarid shig Gantsaara nogoon talbai ezemshideg bag bhgui bgaa. Ter muu dasguulagchiig ni l solih heregtei.
loading...
hezee erdeneted irj togloh yum be medej bga hun bnuu
loading...
mazaalai mine uragshaaaa manai surguuliiin bag bas mani naiz nar toglodog bag goy shoooooo
loading...
Mazaalai min uragshaa yavaldaa!!!
loading...
1. UBDS
2.Hasiin hulguud
3. Za yahaw ta nariin demjij bgaa neg ni hehe, UBU turuuliishd kkk;
loading...
FC Horomhon uragshaaa ta nar shuu turulerei, odoo erchimtei gesen hojooroi
loading...
Xoromxon chadnaa,ta nar shuu amjilt xusie,xasiin xulguudiig nodningiinx shig multlax xeregtei.Xojnoo ta nar shuu
loading...
Ene jil Selenge press Champion boloh bolsoon udaan huleelee shu GO GO
loading...
manai mgl-n hamgiin lag bag ni erchim shdee. ligt 6 turuulsen oor bag bgaamuu? erchim iluu iluu!!! uragshaa!!!
loading...
Xасийн хүлгүүд GooD LucK !!!
loading...