loading...
Наймдугаар сарын 4-9-нд Туркийн Анкара бөхийн төрлүүдийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас эмэгтэй долоо, эрэгтэй гурван бөх хүч үзсэн ба үүнээс эмэгтэйчүүдийн 51 кг-д барилдсан Даваасүхийн Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ.
СОНГОМОЛ БӨХ
49 орны 212 бөх хүч үзлээ.
55 кг (25 бөх): 1.Орхан Ахмадов (Азербайжан) 2.Мохаммад Хатами (Иран) 3.Каныбек Жолчубеков (Кыргызстан), Алексан Микаелян (Армен)
66 кг (33 бөх): 1.Саейд Абдевали (Иран) 2.Мигран Арутунян (ОХУ) 3.Франк Штаблер (Герман), Ховханнес Вардересян (Армен)
84 кг (28 бөх): 1.Голдастех Бабак Горбани (Иран) 2.Алан Хугаев (ОХУ) 3.Туомас Тарино (Финланд), Артур Алексанян (Армен)
120 кг (19 бөх): 1.Риза Кайалп (Турк) 2.Владимир Илиницкий (ОХУ) 3.Дарзи Башир Бабажанзадех (Иран), Таисто Лалли (Финланд)
Багийн дүн: 1.ОХУ (3 мөнгө, 3 хүрэл)-60 оноо 2.Иран (2-1-1)-49 3.Азербайжан (2-0-1)-40 4.Турк (1-1-0)-32 5.Армен (0-0-3)-30
ЭМЭГТЭЙ БӨХ
39 орны 159 бөх хүч үзлээ.
44 кг (20 бөх): 1.Виктория Антони (АНУ) 2.Чиаки Фүжикава (Япон) 3.Сумее Шезер (Турк), Анастасия Табаева (ОХУ) …11.Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)
Эхний даваанд хийлсэн Э.Нарангэрэл хоёрдугаар тойрогт Словакын Ленка Матейоваг 3:0, 1:1-ээр хожоод ОХУ-ын Анастасая Табаевад 0:1, 0:1-ээр дийлдлээ.
48 кг (20 бөх): 1.Фүюко Мимүра (Япон) 2.Любовь Сальникова (ОХУ) 3.Хазиха Хамза (Тунис), Мелани Лесафре (Франц) …13.Баярмагнайгийн Даваасүрэн (Монгол)
Б.Даваасүрэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын О Хюн-Ёнтой эн тэнцүү өрсөлдөөд 4:1, 0:1, 0:4-өөр ялагджээ.
51 кг (24 бөх): 1.Валерия Чепсаракова (ОХУ) 2.Зулфия Яхьярова (Казахстан) 3.Хадиа Трбелси (Тунис), Даваасүхийн Отгонцэцэг (Монгол)

Дархан-Уул аймгийн бөх Д.Отгонцэцэг Египетийн Самир Монаг 1:0, 3:1, АНУ-ын Тринити Плессинжерийг 0:4, 4:2, 6:0, Канадын Диана Фордыг 5:0, 5:5, 4:3-аар тус тус хожоод энэ тэмцээний аварга болсон Оросын В.Чепсараковад 1:4, 1:2-оор дийлдэв. Хүрэл медалийн төлөө Беларусийн Залина Сидаковатай хүч үзэж, 0:1, 1:1, 2:0-ээр буулган авсан байна.
55 кг (27 бөх): 1.Юлия Блахиня (Украин) 2.Анастасия Григорьева (Латви) 3.Рената Омилусик (Польш), Марва Амри (Тунис) …16.Батбаатарын Номин-Эрдэнэ (Монгол)
Б.Номин-Эрдэнэ Грекийн Мария Преволаракид 2:1, 0:3, 1:9-өөр хожигдон тэмцээнээ дуусгалаа.
59 кг (19 бөх): 1.Екатерина Мельникова (ОХУ) 2.Ирина Хусяк (Украин) 3.Тайбе Юсейн (Болгар), Юрика Ито (Япон) …9.Соронзонболдын Батцэцэг (Монгол)
С.Батцэцэг Хятадын Шү Чуньланийг 0:2, 3:1, 3:3-аар хожоод Швейцарийн Ф.Виттенвилерт 0:3, 0:6-аар ялагдав.
63 кг (18 бөх): 1.Ханна Юханссон (Швед) 2.Вероника Карлсон (АНУ) 3.Анастасия Братчикова (ОХУ), Аяка Сато (Япон) …9.Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол)
Ш.Түмэнцэцэг Италийн Марта Гиудитта Валентег 10:3, 2:3, 3:0-ээр хожоод Украины Ирина Нетребад 0:2, 1:2-оор дийлдлээ.
67 кг (14 бөх): 1.Алина Махына (Украин) 2.Юлия Альборова (ОХУ) 3.Навжот Каур (Энэтхэг), Сандра Макела (Швед)
Энэ жинд манай улсаас бөх барилдаагүй.
72 кг (20 бөх): 1.Наталья Воробьева (ОХУ) 2.Роксана Янкуловичи (Румын) 3.Эпп Маэ (Эстони), Эмма Веберг (Швед) …10.Батсайханы Наранчимэг (Монгол)
Б.Наранчимэг эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Надя Сотироваг 3:0, 2:0-ээр хожсон ч аварга болсон Оросын бөхөд эхний үед цэвэр даруулжээ. Дагах барилдаанд Эстонийн сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий нэг бус медальтай Эпп Маэд мөн цэвэр ялагдлаа.
Багийн дүн: 1.ОХУ (3 алт, 2 мөнгө, 2 хүрэл)-67 оноо 2.Украин (2-1-0)-50 3.Япон (1-1-2)-47 4.Швед (1-0-2)-26 5.АНУ (1-1-0)-25 …13.Монгол (0-0-1)-13
ЧӨЛӨӨТ БӨХ
48 орны 220 бөх хүч үзлээ.
50 кг (23 бөх): 1.Ахмет Пекер (Турк) 2.Рустам Ампар (ОХУ) 3.Нодиржон Сафаров (Узбекистан), Анатолий Буруян (Молдав) …13.Батболдын Номин (Монгол)
Нутгийн дэвжээндээ аварга болсон А.Пекертэй эхний тойрогт таарсан Б.Номин тэнцүү өрсөлдөөний эцэст гурван үед хожигдсон ба дагах барилдаанд Армены Матевос Сароянд 1:1, 0:7-оор дийлджээ.
60 кг (29 бөх): 1.Тимур Цабалов (ОХУ) 2.Ахахусейн Мустафаев (Азербайжан) 3.Жордан Оливер (АНУ), Жалил Лашани (Иран) 5.Батчулууны Батмагнай (Монгол)
Б.Батмагнай Италийн Винченцо Риззоттог 6:0, 6:0, Грекийн Нико Арузманидисийг 4:2, 7:0-оор илүүрхэн хожоод энэ тэмцээний дэд аварга Азербайжаны А.Мустафаевт 0:1, 1:0, 0:1-ээр ялагдлаа. Дагах барилдаанд Кыргызстаны Бакзат Домбаевыг 1:0, 3:1-ээр буулган аваад хүрэл медалийн төлөө АНУ-ын Ж.Оливерт 1:2, 0:5-аар дийлдэв.
74 кг (35 бөх): 1.Саейд Тавакол (Иран) 2.Магомед Зубаиров (ОХУ) 3.Эндрью Хоуи (АНУ), Андрей Нагорный (Украин)
96 кг (24 бөх): 1.Эрфан Амири (Иран) 2.Жамаладдин Магомедов (Азербайжан) 3.Владислав Баищев (ОХУ), Фатих Ясарли (Турк)
loading...




Туркийн Станбул шуу дээ. Астана бол Казакстаны нийслэл хот
loading...
Ankaraa gedeg xot bii shuu Turked!
loading...
batmagnai sn bn shuu endees soril temtseeh higeed shigshee bagiin tamirching hojij ywsan gesen uu oshoo sn hicheegeerei daraa jil bgaa shu dee
loading...