loading...
Канадын Монреал хотноо үргэлжилж байгаа Рожерс Мастерс тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа Их Британий номер нэг теннисчин Энди Мюррэй, энэ шатанд Францын Жереми Чердитэй оноолт таарсан бөгөөд 6 : 4 , 6 : 2-оор ялж дараагийн шатанд шалгарчээ. Тоглолтын үеэр Чердэд хэд хэдэн сайхан боломж олдсон ч ашиглаж чадалгүй байсаар ялагдах замаа зассан аж. Гуравдугаар шатанд Энди Хуан Карлос Ферреро, Гиль Монфиль хоёрын аль нэгэнтэй тулна. Бусад тоглолтуудын тухайд Николай Давыденко, Пол Анри Матьеиуг 7 : 6 7 : 6-гаар, Новак Жокович, Канадын Петр Поланскиг 6 : 4, 7 :6-гаар, Рожер Федерер мөн канадын Фредерик Неимеирийг 7 : 6, 6 :4-өөр тус тус буулган авчээ.
Өнөөдөр тэмцээний хоёрдугаар шатны Фернандо Гонзалез, Томми Хаас, Энди Роддик, Игорь Андреев, Михайль Южны, Жон Иснер нарын тоглолтууд явагдах аж.
Бельгийн шилдэг теннисчин Ким Клистерc их спортдоо эргэн ирж буй талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл 26 настай бүсгүй маань эргэн ирсэн анхны тоглолтоо Цинцинатти опен тэмцээний эхний тойрогт италийн Мариан Бартолигийн эсрэг хийж, 6-4 6-3-аар буулган авчээ. Дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Бартоли тоглолтын дараа Клистерийн тоглолт хүчтэй хэвээр байгааг өгүүлж энэ эрчээрээ хичээвэл тун удахгүй дахин топ 10-т багтахад ойрхон байна гэжээ. Харин Клистерс энэхүү ялалтынхаа талаар ”Би энэ тоглолтоос ямар нэгэн зүйл хүлээгээгүй байсан. Зүгээр л талбайд гарч теннис тоглохыг л хүссэн. Ялалт байгуулсандаа баяртай байна. Цаашид бэлтгэлээ сайн базааж, топ формондоо орохыг хичээнэ” гэжээ.
Цинцинатти опен тэмцээний хоёрдугаар шатанд Клистерc, Швэйцарийн Патти Шнайдертэй өрсөлдөхөөр оноолт таарсан бөгөөд хэрвээ ялж чадвал ОХУ-н Светлана Кузнецоватай хүч үзэх боломжтой юм. Одоогийн байдлаар Динара Сафина, Венус Уйльямс, Светлана Кузнецова гэсэн теннисчид гуравдугаар шатны эрхээ өвөртлөөд байна.
loading...



