loading...
Дэлхийн аваргын урьдчилсан шатанд хамгийн амжилттай яваа Голланд-Английн тулаан сонирхолтой өрсөлдөөнтэй явагдлаа. Хамгийн сүүлд энэ хоёр баг 2006 онд тулж байсан бөгөөд Руни, Ван дер Ваарт нарын гоолоор эвийн гэрээ байгуулж байсан аж. Тоглолтын эхний гоолыг 10 дахь минутад Ливерпулийн Дирк Кюйт оруулсан бөгөөд түүний гоолоос 28 минутын дараа Ван де Ваарт тоог дахин холдуулснаар Гурван Арслангууд хүнд байдалд орсон юм. Хоёрдугаар хагасын эхэнд Фабио Капелло, төдийлөн сайн тоглохгүй байсан Хэскэйг суулгаж Жермайн Дофоег гаргасан нь оносон шийдвэр байлаа. Тоттенхэмийн довтлогч маань орж ирсэн дариудаа тооны харьцааг ойртуулж дөнгөсөн юм. Удсан ч үгүй 77 дахь минут үргэлжилж байх үед дахин нэг гоол оруулж багаа ялагдлаас аварчээ.
Голланд 2 : 2 Англи (10′ Кюйт, 38′ Ван дер Ваарт), (49′ 77′ Дефое)
Голланд : Стекеленбург, Хейтинга, Ойер , Матейсен, Брафхэйд, Де Ёонг, Шаарс (82′ Мендеш да Силва), ван Перси (46′ Бабел ), ван дер Ваарт (46′ Шнайдер), Арьен Роббен (55′ Афеллэй), Дирк Кюйт (10′ Хунтелар)
Англи : Роберт Грин, Э.Коул (84′ Бриж) , Терри, Фердинанд, Жонсон, Яанг (68′ Милнер), Лампард , Барри (46′ Кэррик), Бекхэм (46′ Райт Филипс), Руни (58′ Карлтон Коул), Хескэй (46′ Дефое)
Орос 2 : 3 Аргентин
Гоол : Семшов, 17 (1:0). Агуэро, 45 (1:1). Лисандро Лопез, 46 (1:2). Датоло, 59 (1:3). Павлюченко, 79 (2:3).
ОХУ: 1. Акинфеев, 2. Анюков, 3. Колодин (5. В. Березуцкий, 76), 4. Игнашевич, 13. Янбаев, 8. Семшов (14. Погребняк, 82), 7. Денисов, 11. Семак (19. Дзагоев, 58), 17. Зырянов, 10. Аршавин (к), 16. Кержаков (9. Павлюченко, 46).
АРГЕНТИН: 1. Андухар, 2. Отаменди, 4. Бурдиссо (15. Ката Диас, 46), 6. Хайнц, 8. Занетти (3. Папа, 46), 11. Макси Родригес (22. Датоло, 58), 14. Машерано (к), 20. Болатти (5. Батталья, 67), 23. Жонас Гутьеррес, 9. Милито (19. Лисандро Лопез, 46), 16. Агуэро (7. Лавеззи, 63).
Диего Марадонагаар удирдуулсан Аргентиний шигшээ Оросод зочлон хүндхэн тулаан хийлээ. Талбай дээрээ тоглож байгааг ч хэлэх үү, Хиддинкийн шавь нар тоглолтын эхнээс л ширүүн дайрч эхэлсэн бөгөөд үүний үр дүн 17 дахь минутад гарч Семшов эхний гоолыг оруулсан аж. Гэхдээ тэдний баяр хөөр ердөө 20 минут л үргэлжилсэн. Эхний үеийн цаг дуусах мөчид Марадонагийн хүргэн Серхио Агуеро гайхалтай гоол оруулснаар тооны харьцаа тэнцсэн аж. Үүнээс хойш Аргентинчуудын давамгайллл эхэлж Лисандро Лопез, Датоло нар дараалан хоёр гоол оруулснаар ялагчын хувь заяа ерөнхийдөө тодорхой болсон юм. Бүх зүйл тодорхой болсон 79 дэх минутад Павлюченко тооны харьцааг 3 : 2 болгож дөнгөсөн ч дахин гоол орсонгүй, энэ хэвээрээ өндөрлөлөө. Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Италичууд бүх шилдэгүүдээ Швэйцарийн эсрэг илгээсэн ч, гоол оруулж чадалгүй 0: 0-ээр тэнцжээ. Харин Бразил Луйс Фабианогийн ганц гоолоор Эстонийг сөхрүүлсэн байна. Бяцхан Македончууд Европын аварга Испаничуудын эсрэг гайхалтай тулалдаж багагүй сандаргасан ч 3 : 2-оор ялагдсан аж. Македоноос Горан Пандев 2 гоол оруулжээ. Хойд Америкийн КОНКАКАФ бүсийн хэд хэдэн тоглолтууд мөн явагдлаа. Бүсийн тэргүүн баг Мексикчүүд талбайдаа Америкийг хүлээн авч 2 : 1-ээр буулган авчээ. Эзэн багаас Кастро 19 дэх минутад, 83 дахь минутад Саба нар гоолдсон бол Америкаас Чарли Дэвис нэр төрийн гоолыг багтаа авчирчээ.
Өмнөд Солонгос 1 : 0 Парагвай
Сингапур 1 : 1 Хятад
Чех 3 : 1 Бельги
Өмнөд Африк 1 : 3 Серби
Алжир 1 : 0 Уругвай
Унгар 0 : 1 Румын
Швед 1 : 0 Финлянд
Украйн 0 : 3 Турк
Албани 6 : 1 Кипр
Дани 1 : 2 Чили
Лихтенштэйн 0 : 3 Португал
Австри 0 : 2 Камерун
Ирланд 0 : 3 Австрали
Конго 1 : 2 Сенегал
Монтенегро 2 : 1 Уэльс
Хойд Ирланд 1 : 1 Израйль
Исланд 1 : 1 Словак
Польш 2 : 0 Грек
loading...




neeeereeeeeeeeeeee icheeeecheee
loading...
za yahav dee zavgui l bga yum bailgui dee
loading...
Hi. Tanai sait haagdaj bgaa gesen unen yum uu.Yamarch medeelel oruulehgui bgaa ni tiim yum bn l daa
loading...
yg goy shine uliral ehleed goy bolj bhad haagdahgui blgui de.ene c1t tailbarlaj bga nohduud neg l hondii yumaa ene manu-birm 2iin togloltiig neg 2batsaan tailbarlaj bna shan sandarch bna da gehdee yahaw dongoj ehlej bgaa huuhduud tsashdaa gaigui blgui de.gehdee tailbarlaj bgaa n hudlaa setgel hudlul gargaad ambitstai tailbarlah geed hicheegeed bhiin.hahah ochigdor enhbayr bool shan shaaj bnle de.hehehe ene neere medee higeechee adminaa
loading...
C1 TELVIZIIHEND TANAI EPL HOTLOJ BGAA HUMUUS UNEHER TAALAGDAHGUI BNA UNEHEER T1 BN ZAYA YAATSIIM BE 1 HUNEER TUUSHTAI HOTLUULEECHDEE PLS TANAI HAMT OLOND BAYRLAJ BGAAA EPL GARGAJ BUID CHIN
loading...
ENKHBAYAR HAMAAGUU DEER BN ENE 2 BATSAAN UNENDEE BISHEE 1 HOTLOGCHTEI BWAL YAASIIM BEEEEEEE ENKHBAYRIIG ALI ESUUL GANTSAARANGAAR N HUTLUULH HEREGTEI ZAYA BWAL MASH SAIN BN
loading...
SPORT TSONHIIHOON UZEGCHID BUGD TIIM BODOLTOI BGAA GEJ DAMJUULAH ZUITEII BN YDAJ BAHD C1 SPORT HOLBOO BARIHCH ZUILGUI
loading...
tm shuu hackaa demjij bna. neg n buur joohon batsaaan bhaa 15-16 erguu erguu ym yriad nuguu doh zov shuu ntr geed duff shaasan. odoo liverpool-tottenhamm 2 iig ene 2 tailbarlbal buur alnaa togloltiig tgesneed gadaadaar sonsson deer shas.
loading...
hooe ene arai dendnee. adminuud n bumbiin bayart yawsan yum bolow uu. medee nemeechee.
loading...
Hooye garuudaa medee nemeechee premier league ehelchlee, 12th IAAF World Championship in Athletics – Berlin 2009 ehleed 2 honochloo. Yamar sonin garuud ve.
Usain Bolt 100m-t WR-g 9.58 bolgochood bna shd zaluuchuudaa. Gaihaltai Tayson Gay 2-t 9.71-r, Asafa Powel 9.84-r 3-t orloo.
Tayson uneheer Bolt-g barahgui yum bnaa. Beejingyn olympoor bas nam avahuulsan. Kkk.
http://berlin.iaaf.org endees delgerengui uzeerei
loading...
neeree medee oruulaachee. Ter C1-iin batsaaniig zailuulah heregtei huurchihsun batsaan bnalee. ter hooloi ni arai bishee. Zaya-g olj tailbarluulaya.
loading...
Argentin bol Argentin shuu dee. ok gogogogogogogogogo
loading...