Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт » Эмэгтэй авто аялагчид 9100 км зам туулна

GD Star Rating
loading...

Энэ сарын 12-ноос 30 ны өдрүүдэд эмэгтэй авто аялагч нар монголын тал нутгаар 9100  км замыг туулах гэж байна. ОХУ-ын Саха Якутск улсын “Леди за Рулем” байгууллагаас эрхлэн зохион байгуулж буй  уг аялал нь 18 хоног үргэлжлэх бөгөөд Халхын голын түүхэн ялалтын 70 жилийн ойн нэрэмжит болон зохиогдож байгаа аж. Аялагчид Якутск хот- Нерюнгри-Амазар- Чита-Улан Үд-Хиагт зэрэг хотуудаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 6200 км зам туулах ба Алтанбулаг-Дархан- Эрдэнэт –Улаанбаатар- Өндөрхаан- Чойбалсан- Халхын гол зэрэг Монголын тал нутгаар 2900 км замд аялахаар төлөвлөгджээ. Энэхүү аялалын баг 9 хүний бүрэлдэхүүнтэй, 3-н жип автомашинтай бөгөөд       2009 оны  8 сарын 23 нд болох Халхын голын ялалтын арга хэмжээнд оролцоод 8 сарын 24 ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороотын хилийн заставаар ОХУ-ын Соловьевск хотоор дайран Чита-Якутскийн чиглэлээр эх орон руу буцах ажээ.

Монгол, ОХУ-ын  найрамдал нөхөрлөлийг дэмжих, харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, түүхэн дурсгалт газруудаар аялах гэсэн зорилготой хийгдэж энэхүү аялалыг  “Леди за Рулем” байгууллагын тэргүүн А.В. Васильева болон гишүүд төлөөлөгчид зэрэг туршлагатай жолоочид удирдах ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: