loading...
2001 оны долдугаар сарын 13-ны өдөр Москва хотын “Международная” буурчийн газрын ёслолын их танхимд ялаа ниссэн ч тод сонсогдом нам гүм. Олон улсын олимпийн хороог 1980 оны олимпоос хойш хорь гаруй жил гарамгай удирдсан, Испани улсын Маркиз хэргэмт Хуан Антонио Самаранч нууцын дугтуйг зориуд алгуурхан задалж, тэсч ядсан хүмүүсийн дотрыг загатнуулж, даралтыг нь өндөрсгөх мэт.
Санал хураалтын олон дугтуйг задалж сурсан хашир зүтгэлтэн “Зальт үнэг” хэмээн дипломат ертөнцөд алдаршсан каталан үндэстэн, олимпийн босс маань хоолойгоо намбалаг зассанаа: “Зуны XXIX олимпийн наадмыг зохион байгуулах хотоор БЭЭЖИН шалгарлаа” хэмээн өндөр дуугаар зарлахад гунан буугаар буудах мэт уухай цуурайтан, өмнөд их хөршийнхөн маань баярын нулимс дуслуулан тэврэлдэж, Монгол улсад олимпийн бамбар хамгийн ойрхон ирсэн мөч энэ билээ. Ийнхүү 1993 онд олимпийн эрхийн төлөө Ногоон тивийн Сиднейд хоёр саналаар “өвдөг шороодож” байсан Бээжин хотынхон 2001 оны долдугаар сарын 13-ны энэ дурсгалт өдөр Осака (Япон), Стамбул (Турк), Торонто (Канад) Парис (Франц) хотыг ялснаар 2008 оны зуны XXIX олимпийн наадмын НИЙСЛЭЛЭЭР тодорсныг түүх мартаагүй.
Тэгвэл одоогоос найман жилийн өмнө үндэсний бөхийн зодог шуудаг өмсч, уяачдын наадамд чих тавин явсан Найдангийн Түвшинбаяр хэмээх 17 настай Булган аймгийн Сайхан сумын хүүд дээрх үйл явдал ямар их амжилт ялалт, аз жаргал, алдар суу авчирна гэхийг тэрбээр яахин төсөөлөх билээ л…
Монголчуудынхаа нүүрийг тахалсан Х.Цагаанбаатарын хүрэл медаль бүхий Афины олимпийн хаалтын ёслол өндөрлөмөгц Бээжингийн салхи өмнө зүгээс сэвэлзсэн нь тодорхой. Энэ үеэс л спортод элэгтэй монгол зон олон олимпийн алтан медалийг хүсэх нь улам бүр ихэссэн нь нууц биш ээ. Ард түмний энэхүү захиалгыг хэрэгжүүлэхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Олимпийн алт” мөрийн хөтөлбөрийг цаасан дээр буулгаж, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар “Бид 1-2 алтан медаль олимпоос авна” хэмээн радио, телевиз, сонин хэвлэлээр мэдэгдэж, Х.Баттулга Ерөнхийлөгчтэй жүдогийн холбоо, шигшээгийн хамт олон алтан медалийн “хайлшаа давтаж”, арга мэхээ сэдэж эхэлсэн нь саяхан мэт. Одоо л Бээжингээс авахгүй юм бол хэзээ авах юм бэ!
Аливаа багийн нүүр царай бол хувцас. Спортын хувцасны хувьд их аварга Асашёорюү маань Японы “Мизүно” компанийг хоёрдахиа бярдаж, Монголын багаа өвч хувцаслахаар болов. Харин нээлтэд өмсөх ёслолын хувцасны өнгө зүс, хэв загварын талаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр БТСУХ-ны нөхөдтэйгээ зөвлөж, харьцуулсан дүн шинжилгээ хийсний эцэст “Алтан шар” хэмээн өнгөө тогтов.
Бид олимпийн таван өнгөнөөс ганцхан шарыг огт хэрэглээгүй байх юм. Ногооныг Афинд, улааныг Сиднейд, хөхийг Сөүлд гээд л манайхан гангарсан түүхтэй. Тэгвэл бид энэ удаа олимпийн шар өнгөөр зад гоёж, “Golden Dream” буюу шар медалийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх алтан мөч ирснийг хүн бүр ойлгож байсан үе. Ингээд л энэ төслийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл баталж, Оюунцэцэг захиралтай “Шилмэл загвар” компанийнхан олимпийн ёслолын хувцсыг оёж эхэлвэй. Миний бие нэгэн өглөө цахим шуудангаа нээтэл олон танихгүй хүмүүс бид нар руу давшилж “Та нар Хятадын багтай адилхан шар пижаак өмсөх гэж байгаа юм уу? Хэн үүнийг зохион байгуулсан бэ? Та нар хужаа нарыг дуурайгаад байхдаа яадаг юм бэ?..” гээд л элдэв сайтаар бөөн буруу сенсаац, зөрүү Пи-Ар. Тэгсэн чинь урьд өдөр нь CCTV5 сувгаар Хятадын багийн тухай нэвтрүүлэг гарсан чинь тэд нар шар пижаак, цагаан өмдтэй байсан нь манайхтай яв цав нийцжээ. Харин хүүхнүүд нь улаан пижак өмссөнөөрөө л усны дусал шиг адилхан байсныг авран өөрчилсөн гэх үү дээ.
Бид аль ч багийг үл дуурайн зөвхөн тусгаар тогтносон Монгол улсын олимпийн “шар хайрцагны” бодлогыг баримтлан, “Golden” шарыг шүтсэн болохыг, энэ маань зөвдсөн болохыг, 2008 оны олимп яруу тод харуулж, 28 шар пижаактны дундаас 2 шар медальтан төрсөн шүү дээ.
Монголын багийн эхний элч төлөөлөгч доктор Насаа бид хоёр 2008 оны долдугаар сарын 30-ны үүрийн таван жингээр өмнө зүг рүү “төмөр шувуугаар” нисэв. Суудлын дугаараа санамсаргүй хартал Ч.Насанбат эмчийнх “29-ийн А”, минийх “29-ийн Б”-д таарах нь тэр ээ! Мухар сүсгийг огоордог атлаа монгол түмний бэлэг дэмбэрэлт зан үйлээр цэнэглэгдсэн бид ихэд бэлгэшээн “XXIX олимп руу зорьж буй бидэнд 29-ийн А, Б оногдоно гэдэг бол алт, мөнгө гарцаагүй авахын цондон” хэмээн хоорондоо битүүхэн ярилцсан юмдаг.
…Бээжин хотыг “дайлаар мордсон” олимпийн “их цэргийн” эхний аравтууд тамирчдын тосгондоо хуарагнан, жүдо, боксын сугалаа харсан зарим нь “Өө, хөөрхий! Түвшээ маань нөгөө олимп, дэлхийн аварга Кейжи Сүзүкитэй таардаг ямар азгүй байна аа…Харин түүнийг барахгүй ч гэсэн дагаж барилдаад хүрлийн төлөө яс үзэх хэрэгтэй дээ” хэмээн шинжиж байсан нь өдгөө нууц биш ээ. Жүдогийн найдлагууд ээлж дараалан медалиас мултарч, багаа, эх орноо аврах том хариуцлага түүнд ноогдож байсан боловч Найдангийн хүү “Тайванжав” огт мэгдсэн шинжгүй.
Наймдугаар сарын 13-ны орой О.Гүндэгмаагийн буудлагын мөнгөн медалийг тэмдэглэсний дараа М.Баяржавхлан тэр хоёрын өрөөнд оров. Яг ч зорьж орсон юм биш л дээ, жүдогийн генсек, гавьяат Ч.Машбат багшийн хүү орог шар Бөхөөг хайж явсан хэрэг.
Мэнд усаа мэдэлцсэнээ дэмий л маргаашийн тулааны талаар зүрхшээнгүй асууваас харин Түвшээ огт түгдрэлгүй…
-Өө ОТО ах аа! Би тэр муу Сүзүкиг будаа болгоно оо! барилдаж үзэх санаатай байсан чинь мань эр сүүлийн хоёр жил надад хүрэлгүй доогуур өнхөрчихсөн шүү дээ. Одоо энд л хусдаг газар хэмээн итгэл төгс өгүүлснийг одоо болтол мартдаггүй ээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэгчээр Монголын Н.Түвшинбаяр жүдог үндэслэгч Япон орны алдарт бөх К.Сүзүкиг цэвэр ялж, алтан оргилд хүрэх замаа зассан билээ.
Ийнхүү манай бөх Сүзүкиг дагаж барилдахаа “больж”, харин ч түүнд дагаж барилдах эрх олгосон боловч шороон далтай наран бөх нэхээ барилдаанд Германы Б.Берлаг дийлсэнгүй тул оролцогчийн сертификатаа өвөртлөөд орон нутаг руугаа буцсан гэдэг. 2006 онд “CHINGGIS KHAAN WORLD SPORTS TROPHY” хүртэж байсан арлын жүдочныг Чингис хаан маань номхруулж, Түвшээ аварга маань сөхрүүлсэн түүх энэ буюу.
“NAIDAN, MONGOLIA” цаашдаа ч замдаа таарсан бүхнээ арчиж, немц Бенжамин Берла (Европын аваргын хүрэл), солонгос Жан Сүн-Хо (Олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл), азербайжан Мавлуд Миралиев (дэлхийн хүрэл) нар түүний гарын аяыг даанч даасангүй. Алтан медалийн төлөө яг тэр өдөр алтан медальгүй явсан 16 сая хүнтэй, 132 хүний бүрэлдэхүүнтэй Казахстаны багийн 27 настай Асхат Житкиев, 2,7 сая хүнтэй, 28 тамирчны бүрэлдэхүүнтэй Монгол багийн 24 настай Н.Түвшинбаяр нар сөрөн зогслоо. Энэ үед монгол жүдоч хасаг эрд гурван сарын өмнө яаж хожигдсоноо зэрвэс бодсон нь гарцаагүй.
….2008 оны тавдугаар сард Солонгосын Жежү аралд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн аваргын төлөө А.Житкиевтэй ач тач өрсөлдөж, цаг сунган үзэлцэх мөчид Түвшээ дор хаяж кока үнэлгээ авахуйц шийдсэн мэх хийж шүүгч рүү хартал дэвжээний голд зогсох рефери мате (зогсох дохио) заав. “Дэвжээний гадагш унаж дээ” хэмээн ойлгоод дохионы дагуу өндийхөөр биеэ суллатал А.Житкиев гарт нь булхайгаар өчиж, түүнийг нь өнөө мэлгэр шүүгч тооцсоноор Түвшээ харамсалтай ялагдсан далд түүх бий…
Бүх дэлхий, Монголын ард түмэн түүнийг олимпийн алтаа Бээжингийн татами дээр хэрхэн дархалсныг ой тойндоо шингэтэл харсан болохоор олныг үл нуршмуй. Аварга болсны дараа мэдээж баяр, баяр, баяр бас дахин баяр!
….Баяр баясгаландаа умбаж, хөл газар хүрэхгүй явтал гэнэт гар утас хангинав. Харилцуурыг яаран автал Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч “Сато” хэмээх Ч.Отгонбаатар нэн бачимдуу орилж байна:
-ОТО!!! Түвшээгээс допинг илрээд алтыг А.Житкиевт өгөхөөр болсон гээд казахын балиашигууд жүдогийн ордонд тэмдэглэж байна гэтэл би золтой л О.Гүндэгмаагийн буу гацсанаас ч дор муурч унах дөхөв. Ашгүй яг энэ мөчид төв штабын “Бээжин” буудлаас гараагүй байсан тул шууд 14-р давхар руу гүйж, ОУОХ-ны эмнэлгийн комиссын дарга Патрик Шамаштай уулзахад тэрбээр шинжилгээний хариу гарч, манай Түвшээ “negative” буюу цэвэр ариун нь албан ёсоор тогтоогдсон факсыг үзүүлэхэд тайвширч, түүнийг хүзүүдэн тэвэрснээ ч мэдээгүй юм. Сайн юманд садаа олон гэж…
Сугалаа уншин бодлогошрох Ч.Насантогтох багш, суудлаасаа босон харайх Х.Болдбаатар гавьяат, орчлонд галав юүлж байсан ч “окей” хэмээн тамхиа сорох илээч “Симба” Э.Эрдэнэ-Очир, “Галт шувууны өд” авчрахад ч бэлэн байсан багийн ахлагч “Голомтын” Д.Баясгалан, өрөөнийхөө андыг тайвшруулан номлох, багийн тугч М.Баяржавхлан, үзэгчдийн дундаас хашгирах нэг багийн хамт олон, үй олон монгол хөгжөөн дэмжигчдийн уухай, Аваргаа штабын хавчиг өрөөнд мялаах Монголын багийнхны эгэл ёслол гээд л сэтгэлд хоногшсон дурсамжит энэ өдрөөс хойш 365 хоног сум мэт нисэн өнгөрч, Лондон руу чиглэсээр байна….
Монголчууд аа, 1964 оны Токиогийн олимпоос хойш 44 жил хүсэн хүлээсэн АЛТАН медалийг эх орондоо авчирсан энэ өдөр энэхүү ариун үйлст хувь нэмэр оруулсан бүх хүмүүст алтан баярын мэнд хүргэе!
“Бээжин-2008” олимпийн “фронт” дээр хамт “тулалдсан” дайчин нөхөд минь наашаа суу! Өнөөдөр та бүхэн “MONGOLIA” гэсэн спортын “шинелиэ” өмссөн, баярын ширээгээ засч, туурга тусгаар Монгол улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын төлөө оргилуун дарсаа олимпийн тэнгэрт буудуулцгаая! Та нарт ийм эрх бүрэн бий. Олимпийн аваргатай улс шүү, бид!
Ж.Отгонцагаан
loading...




Nice nice nice.
1 st
loading...
ch mongoliin baatar shuu
loading...
Ene udriig zuvhun Olympiin altan medal hurtegsded bus Mongoliin ner turiig delhii dahind manduulj yavsan, ireeduid ch manduulah manai ue ueiin buh tamirchin, dasgaljuulagchdad zoriulah yostoi
loading...
Tuvshee bol az davhar guisen. Boksiinhon bol estoi l ene avna daa gej heluulj baij avsan. Badraa bol huchtei baisan. Badraag bichih heregtei
loading...
N.Tuvshinbayrdaa bayr khurgei.. Tuunii dasgaljuulagch nart bayr khurgei. Judo bokhiin kholboonii khamt olond bayr khurgei.Ylanguya Jenko BATTULGA daa khamgiin tom bayriin mend khurgei.
loading...
Goe bichjee Oto axaa!
loading...
gaihamshigtai uneheer gaihamshigtai mongoliin 2 zaluu er byar erdem chadal huch sambaa oyun uhaan buh l yumaaraa iluu baisan shu beejingiin demwjeend…bi gdg hun olimpiin utga uchir une tseniig buren guitsed uhaaraagui l yawsan hun yum bnle 2 awargiigaa altan medal awj turiin duullaa egshigluuleh muchid nulimsaaraa bi oilgoson yum gashuun ch baidag yum bnle unetei ch bdag yum bnle uneheer mongoliiin 2 huu chingisiin udam uneheer ILUU ILUU ILUU ILUU ILUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
yabap ch bsan Judo-giin hamt olond bayarlalaa Tuvshinbayarta bayrlalaa aguu ih mongoliin tuuhiig tsaash ni saihnaar gaihaltaagaar aguugaar tatalj bgaad bayarlalaaa bayr hurgie unuuudur temdeglene neeree unuudur abargiin maani naadam bolj bgaa sh Bulganii saihand bayar hurgiiieeee Mongolchuudaaa manaihaaaan dahiad alt Beijing-iin Olympid alt absan Badaruugan hamgiin gailtai busgui Gundegmee Serdamba nart bayar hurgii
loading...
uneheer ter udur gaihaltai baisan shuu. bi urid ni hezee ch ogt tanihgui huniig barij avaad teverch bayarlaj bgaagui. tegehed yamar olon tanihgui huntei bayraa temdeglesenee odoo boltol martaj chadahgui. uneheer olimpiin baatruuddaa hamgiin sain saihniig husie. bas hamgiin ontsgoi busgui Gundegmaadaa eej bolsond ni davhar bayar hurgie.
loading...
Ta uneheer goy bichijee unshsan chin saihan bolchloo.
loading...
uneheer shan bichjee
2avargiinhaa bichlegiig odoo ch gsn uzsen ooriin erhgui ogshood, nulims gardgiig nuuh yum
Olympiin avargatai Mongol ulsiin irged bilee bid!!!
loading...
nuuh yun shuu
loading...
Алтан медалийн баярын мэндийг хүргэе. Монголчуудаа би нартаа хайртай шүү гэж орилж байсан 1 жилийн өмнөх миний дүр зураг эргээд надад санагдчихлаа байна. Хэзээ ч өмнө нь ард түмэн маань ингэж эвлэлдэн нэгдэж байсныг санахгүй нь. Амьд явсаны хэрэг ч бас бүтсэн шүү гэж..
loading...
Удахгүй Бадар – Ууганы маань алтан медаль авсан өдөр болно доо
loading...
Badraa hamgiin shildeg n bsan… Badraatai ene zeregtsen ursulduh tamirchin hana ch bhgv bsan… ter bol MGL NUMBER 1 tamirchin…. ene bol amid ene bol gaihamshig
loading...
Tuvshee Mongoliin anhnii altan medaliig avch, Badar-uugan 2 dahi altiig avsan shuu, humuus ee.
loading...
E.Badar-Uugan bol vneheer tasarhai bsan daa . ter bol jinhene tamirchin hvnii bardamnal buhen shingesen hvn shig sangddag
loading...
Манай монголчууд тэгэхэд ч ёстой үзүүлж өгсөн дөө. Одоо дараагийн олимпоос амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна. Нэг хаяж болсон юм чинь хоёр хаях юухан байхав.
=)
loading...
Манай монголчууд тэгэхэд ч ёстой үзүүлж өгсөн дөө. Одоо дараагийн олимпоос амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна. Нэг хаяж болсон юм чинь хоёр хаях юухан байхав.
=)
loading...
Ehnii toirogtoo Japanii Suzuki-g yostoi laitai davhar hamsan daa. Ter barildaan l hamgiin goy bsan.
loading...
Монгол хүн чадсаааааааааааааааааааааан. Азербайжан Мавлуд Миралиев тай үнэхээр зоригтой барилдсан. Майр шүү…кккк
Бадар-Ууган бол үнэхээр тасархай байсан.
loading...