loading...
Хөнгөн атлетикийн ДАШТ Германы Берлин хотод эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр энэ тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн шигшээ тэмцээн боллоо. Энэ зайд түрүүлсэн хүнийг дэлхийн хамгийн хурдан хүн хэмээн албан ёсоор үздэг.
Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон уг шигшээ уралдаанд Ямайкын гүйгч дэлхийн рекордыг эзэмшигч Усэйн Болт 9.58 секунд гүйж өөрийн яг нэг жилийн өмнө Бээжингийн Шувууны үүр цэнгэлдэхэд тогтоож байсан рекордоо эвдлээ.
Өнгөрсөн жилийн 8 сарын 16 нд тэр 9.69 амжилтыг үзүүлж байсан билээ. Рекордыг 0.11 секундээр ураггшлуулсан нь түүхэн дэх шилдэг амжилт бас болж байгаа гэнэ. Өмнө нь Болт болон Морис Грин нар 0,5 секундээр урагшлуулж байжээ. Уралдааны дараа Болт “Би дэлхийн рекорд эвдэх нь тодорхой байсан, үүнийгээ ч хийлээ. Би гэхдээ аравны нэг орчим секундээр урагшлуулна гэж бодоогүй. Миний хувьд боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн байна.
Уралдааны хувьд Болт сүүлчийн 30 метрийг өөрийн байдалдаа хянаж уралдсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл тэр хамгийн хурднаараа гүйгээгүй гэсэн үг. Яг жилийн өмнө Бээжинд гүйсэнтэйгээ л адилхан гүйлээ. Дэлхийн рекордоо тогтоож 100 000 ногооныг халааслахаар болж байна.
Хоёрт орсон АНУ-ын Тайсон Гей тун сайн эсэргүүцлийг Болтын өөдөөс үзүүлсэн. Тэр 9.71 амжилтыг үзүүлж өөрийн хувийн дээд амжилтыг хийсэн. Түүхэн дэх хоёр дахь хурдан хүнээр бичигдсэн гэхэд болно. Тэр “Би чадах бүхнээ л хийсэн. Өөрийн хамгийн хурднаараа л гүйлээ” гэсэн байна. Энэ хоёрын тулаан өндөрлөх болоогүй ээ. 8 сарын 18 нд 200 метрийн уралдаанд мөн хүч үзнэ.
Болтын нутаг нэгт, цагтаа дэлхийн рекордыг эзэмшиж явсан Асафа Пауэл 9.84 секундэд зайг туулж хүрэл медалийг хүртлээ. Тэр өмнөх дэлхийн аваргаар бас хүрэл медалийг хүртсэн билээ.
| Байр | тамирчин | улс | дүн |
|---|---|---|---|
| 1 | Усэйн Болт | 9.58 WR | |
| 2 | Тайсон Гэй | 9.71 NR | |
| 3 | Асафа Пауэлл | 9.84 SB | |
| 4 | Дэниэл Бейли | 9.93 | |
| 5 | Ричард Томпсон | 9.93 SB | |
| 6 | Дуэйн Чемберс | 10.00 SB | |
| 7 | Марк Бёрнс | 10.00 SB | |
| 8 | Дарвис Пэттон | 10.34 |
loading...




aguu yum u bolt ayayayay heleh ch ug olodohgui bsan shu ene nohor 200 d bas world record hiih bhoooo delhiiin hamgiin hurdan hun
loading...
Delhiin top 3 baih bairandaa l bna. Bolt, Gay, Powell. Yamar negen sensation garsangui
loading...
Bolt gehdee arai l denduu yumaa. 9.50 bolohiig baig geh gazargui yum baina.
loading...
Bolt uurtuu itgeltei bnalee. Tyson Gay hezee ch guitsehgui yum bnalee. Gehdee Tyson Gay uuriin ulsiin buyu USA-n shine record-g togtooloo. bas l gaihamshigtai tamirchin. Bolt-n hagas shigshee guiltend guij bgaag ni haraad delhiin recordoo evdehiin bnadaa gej bodoj bsan shu
loading...
Bolt tasarxai b.na lee!
loading...
ugaa bolt recort evdeh ni oilgomjtoi bsan ehnii 2 shatandaa huch gargahgui bj turuulj bsan iim hun shine recort togtooh ni argaguishde usian bolt bol delhiin hamgiin hurdan hun gedegt margah hun bhgui biz
loading...
ALdaAATAI GICHII WE TE
loading...