loading...
Японы “SSER” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Rally Mongolia”-гийн энэ жилийн уралдаан даваа гаригт өндөрлөлөө. ОУХМ Д.Болдбаатар найман гараанд бусдаасаа хурдан байж энэ жилийн уралдааны ялагч болов. Тэрбээр нийт замаа 36 цаг, 47 минут, 51 секундэд туулсан байна. Уралдааны сүүлийн гараа Хустайн нуруунаас Улаанбаатарын хооронд 85 км-ын замд болсон. Тамирчид ийн ойрын зайд уралдсан болохоор эзэлж буй байрт нь төдийлэн өөрчлөлт ороогүй юм. Эхний долоон гарааны дараах байдлаар бусдаасаа илт тасраад байсан Д.Болдбаатар энэ гарааны хоёрт хурдалснаар ялалтаа улам баталгаажуулсан. Тэгвэл автомашины төрөлд тэргүүлж байсан Ч.Анар-Б.Амартайваны сүүлийн гараанд өнгөлж, хоорондын зайгаа улам холдуулсан юм.
“Ралли-2009”-ийн дүн
Мотоцикл
Нэр Баг Хугацаа
1.Д.Болдбаатар KTM 36:47:51
2.Хидехито Икеда BMW 39:12:22
3.Ж.Лхагвадорж Хонда 40:12:55
4.Шиничиро Озаки Ямаха 44:15:09
5.Хидехико Аменомори KTM 44:48:22
6.Норио Накай КТМ 46:28:06
7.Казүюүки Шимада КТМ 49:17:16
8.Шүжи Таканэ КТМ 50:36:56
9.Наотака Күмагай Хонда 52:08:58
10.Күнио Ивасаки Ямаха 52:13:29
Автомашин
1.Ч.Анар-Б.Амартайван Мицүбиши 37:57:02
2.Л.Батболд-Ж.Болдбаатар Тоёота 39:15:36
3.Т.Сүгавара-К.Хамүра-Х.Сүгиүра Хино 40:13:27
4.Икүо Ханава-С.Энхтөр Тоёота 40:13:49
5.Г.Прадилла-А.Прадилла Сүзүки 47:59:33
6.Т.Очирпүрэв-Т.Гочоо Сүбарү 49:53:46
7.Ш.Оноүэ-Е.Мацүда Сүзүки 50:10:21
8.Ё.Сүгавара-С.Сүзүки Сүзүки 53:40:51
9.К.Такэока-Ё.Вакабаяаши Сүбарү 117:31:32
loading...




hehehe yagaad ochnoon mashin orood taliig ni bichsen uyum be? busad mashinuudiih ni tsagiig tavij bolohgyi yum uu? delgerengyi zurag horog baihgyi yum uu
loading...