Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » Ямайк бүсгүйчүүд давамгайлж Исенбаева медаль ч үгүй хоцорлоо

GD Star Rating
loading...

53186_full-lndГерманы Берлин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн ДАШТ-ий гурав дахь өдрийн уралдаан явагдаж өнгөрлөө. Энэ өдөр өмнөх өдрийн адилаар Ямайкийн ойрын зайн гүйгчид давамгайллаа. Энэ удаа бүсгүйчүүд нь. Бээжингийн олимпийн аварга Шелли-Энн Фрэзер өөрийгөө хамгийн хурдан эмэгтэй гэдгээ баталгаажуулан алтан медалийг хүртлээ. Тэр Бээжинд гүйснээсээ хурдан буюу 10.73 секундэд замаа туулсан. Энэ нь түүхийн гурав дахь хурдан гүйлт. Түүнийг нутаг нэгт Керрон Стюарт өөрийн хувийн дээд амжилтаа эвдэж 10.75 секунд гүйснээр мөнгөн медалийг хүртсэн бол АНУ-ын Кармелита Жетер 10.90 секундын амжилтаар гуравт оржээ.

Фрэзер мөн хоёр зуун метрт хүч үзнэ. Болт, Фрэзер хоёр хамтдаа дэлхийн хамгийн хурдан эрэгтэй эмэгтэй болж байна.

Байр Тамирчин Улс Дүн
1 Шэлли-Энн Фрейзер Ямайка Ямайк 10.73 WL
2 Керрон Стюарт Ямайка Ямайк 10.75
3 Кармелита Жетер Соединённые Штаты Америки АНУ 10.90
4 Вероника Кэмпбелл-Браун Ямайка Ямайк 10.95
5 Лорин Уильямс Соединённые Штаты Америки АНУ 11.01
6 Фергюсон-Маккензи, Дебби Вануату Вануату 11.05
7 Чандра Старроп Багамские Острова Багама 11.05
8 Бейли, Ален Ямайка Ямайк 11.16

Бекелег хэн ч гүйцэхгүй

Энэ өдөр 10000 метрийн уралдаан болж өнгөрлөө. Этиопын Кнениса Бекеле зовох юмгүй түрүүллээ. Өөрийн хөрш улс Эритреа улсын тамирчин Зерсенай Тадессе удаалж, Кенийн Мозес Масай гуравлажээ. Бекеле 26:50.11 буюу энэ тэмцээний рекордыг тогтоосон байна.

Байр Тамирчин Улс дүн
1 Кнениса Бекеле Эфиопия Этиоп 26:46.31 CR
2 Зерсенай Тадесе Эритрея Эритреа 26:50.12
3 Мозес Ндиема Масай Кения Кени 26:57.39
4 Имане Мерга Эфиопия Эфиоп 27:15.94
5 Бернард Кипроп Кипуаего Кения Кени 27:18,47
6 Датхан Ритженхейн Соединённые Штаты Америки АНУ 27:22.28
7 Мика Кипкембой Кого Кения Кени 27:26.33
8 Гален Рупп Соединённые Штаты Америки АНУ 27:37,99

Исенбаева мулт, Роговска алт!

Энэ өдрийн гол шуугиан тулгууртай харайлтын төрөлд боллоо. Түрүүлэх магадлал нь Усэйн Болтоос ч илүү Елена Исенбаева ганц ч харайлтаа харайж чадалгүй хасагдсан юм. Дэлхийн рекордыг тогтоох эсэх нь л эргэлзээтэй байсан Исенбаева ийнхүү энэ улиралд хоёр дахиа хожигдлл. Энэ удаа бүр ийм чухал тэмцээнд шүү.

Түүний энэ зайгаар Польшийн Анна Роговскагийн од нь гийж алтан медалийг авлаа. Олимп, дэлхийн хошой аварга эхний өндрөө 4.75 дээгүүр захиалсан ч харайж чадсангүй. 4.80 дээгүүр захиалсан ч бас л чадаагүй. Хүмүүс энэхүү явдлыг 1988 оны Сергей Бубкагийн олимпийн бүтэлгүйтэлтэй адилтгаж байна. Исенбаева ийнхүү медаль ч үгүй хоцорч Роговска 4.75 харайснаар алтан медалийг хүртлээ.

Байр Тамирчин Улс дүн
1 Анна Роговска Польша Польш 4.75
2 Челси Жонсон Соединённые Штаты Америки АНУ 4.65 SB
2 Моника Пырек Польша Польш 4.65
4 Сильке Шпигельбург Германия Герман 4.65
5 Фабиана Мурер Бразилия Бразил 4.55
6 Кейт Деннисон Великобритания Их Британи
4.55
7 Татьяна Полнова Россия ОХУ 4.40
7 Анна Баттке Германия Герман 4.40

Бас л тооцоолоогүй алт, Домингез!

Тулгууртай харайлтын аварга, 3000 метрийн аварга минут орчмын зайтай тодорсон. Ерөнхий зураглал ч адилхан байв. Алт авна хэмээн тааварлаж байсан ОХУ-ын Гульнара Галкина медаль ч үгүй хоцорч дөрөвдүгээр байранд оржээ. Домингезийн араас Оросын Юлия Заруднева, Кенийн залуу тамирчин Чемос Чейва нар өөр өөрсдийн хувийн дээд амжилтаа эвдэн медальт байруудад шалгарлаа. Эмэгтэйчүүдийн гурвын харайлт мөн болж Кубын хоёр тамирчин эхний хоёр байрт оржээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. sb says:

    Елена Исенбаева gohinn bagaar zahialj medallaaa naidwairtai bolgochood daraa ni recordruu dairah yostoi bsiin odoo gohinnnn

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Uneheer haramsaltay yum bolson shuu. Oros ah nariyn min neg belen alt n genet alga bolchihdog mun toogui

    GD Star Rating
    loading...
  3. golden son says:

    shuteen min yagaal bna da beltgeldee erchimtei orohgui bol bolohguin dee ho.

    GD Star Rating
    loading...
  4. Totti says:

    ta nar medeeguinmuu!!! Isenbayeva gemteltei bgashte

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: