Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Tennis news

GD Star Rating
loading...

tennis_imgТалбайн теннисний WTA -гийн турт багтдаг Цинцинатти мастерс тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч Оросын Динара Сафина, Сербийн Елена Янковичтой оноолт таарчээ. Он гарснаас хойш олигтой амжилт үзүүлээгүй байсан Серби бүсгүй энэ тоглолтонд гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд тоглолтын эхнээс л Динараг хүчтэй давуулалтуудаараа сандаргаж байлаа. Гэймийн харьцаа 5 : 4 байсан эгзэгтэй мөчид Динара олон хайхрамжгүй алдаа гаргаснаар өрсөлдөгчдөө эхний сетийг авах боломжыг олгосон юм. Улмаар хоёр дахь сетэд ч тоглолтын хэмнэл өөрчлөгдсөнгүй. Серби бүсгүйн ээлж дараалсан аюултай довтолгоонууд Динарагийн талд бууж байлаа. Ингээд сүүлийн сетед 6 : 2 -оор ялснаар Елена Янкович Цинцинатти мастерс тэмцээнд түрүүлж, Динарагийн ялалтын  буухиаг тасалдуулж байна.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Канадын Монреал хотноо үргэлжилж байсан Рожерс Мастерс тэмцээний шигшээ тоглолт Их Британий Энди Мюррей, Аргентиний Хуан Мартин Дель Потро нарын хооронд явагдлаа. Энди финалд шалгарахын тулд Николай Давыденког сөхрүүлсэн бол Дель Потро Америкийн Энди Роддикийг хүндхэн тулааны эцэст буулган авсан ажээ. 30 гаран хэмийн халуунд явагдсан уг тоглолт эхнээсээ л маш ширүүн өрсөлдөөн дунд явагдаж үзэгчдийг шуугиулсан. Эхний сет тай-брикт хүрч Аргентин эрийн давамгайллаар дууссан бол хоёр дахь сет мөн л  6 : 6-гаар тэнцэж тай-брикээр Эндигийн ялалтаар дууссан аж.  Улмаар гурав дахь сетэд хамаг хүчээ барсан Дель Потрогийн алдаануудыг ашиглан Мюррэй 6 : 1-ээр ялснаар энэ оны ээлжит түрүүгээ хүртлээ. Дашрамд дурьдахад Мюррэй энэ тэмцээнд түрүүлснээр ирэх долоо хоногт гарах шинэчлэсэн дэлхийн чансаагаар хоёрдугаар байранд жагсах болоод байна. Сүүлийн хэдэн жил Рожер, Надаль хоёрын хооронд орсон нэг ч тамирчин байгаагүй бол Энди энэ бичигдээгүй хуулийг зөрчиж, карьерийн оргил амжилтдаа хүрэхээр боллоо.

GD Star Rating
loading...
Tennis news , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. golden son says:

    Mongon dinara gej nerlemeer yum daa hoorhii.

    GD Star Rating
    loading...
  2. Trap says:

    xaxa unen unen hol tasarhai togloj bgad final-d alichgiu boln. bolor tsom mongon tavag l avah ymdaa dinara mine. marat ym zaaj ogmoor ym

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: