Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Dirk-Nowitzki-MVP-2007Даллас Маверикс багийн түлхүүр тоглогч Дирк Новицки сагсан бөмбөгийн ЕАШТ-д оролцож чадахгүй болжээ. Далласын эзэн Марк Кубан Германы сагсан бөмбөгийн холбоонд энэ тухай мэдэгдсэн байна. Учир нь саяхан ЛА Лейкерс болон Испаний шигшээгийн төв Пол Газоль Испаний багт бэлтгэл хийж байхдаа хуруугаа гэмтээсэн нь Мавериксийнханд нэгийг бодогдуулсан бололтой. Ер нь НБА-ийн багууд өөрийн гол тоглогчдоо шигшээ багт нь тоглуулах тун дургүй байдаг. Аргентиний Ману Жинобили, Францын Тони Паркер нарын жишээ үүнийг гэрчилнэ. Тэгээд ч тоглогчид шигшээ багтаа байхдаа л голчлон бэртээд байдаг нь НБА-гийн багуудад хар дурсамж болсон бололтой.

Израйлийн сагсан бөмбөгийн Маккаби Хайфа баг Америкийн залуу тоглогч Жереми Тайлерийг багтаа элсүүлжээ. 18 настай Тайлер нь ахлах сургуулиа төгсөөд шууд ийнхүү далайн чанадад тоглохоор болж байгаа бөгөөд нэг жилийн 140000 ам долларын гэрээ Израйлийн багтай байгуулсан байна. Ингэснээр Жереми Тайлер нь ахлах сургуулиасаа шууд мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаа гадаадад эхлүүлсэн анхны Америк тоглогч болжээ. 2 метр 7 см өндөртэй Тайлер Сан Диегогийн ахлах сургуулийг төгсөхөөс нэг улирлын өмнө ийнхүү мэргэжлийн тоглогч болсон байна. Тэрээр ахлах сургуульд нэг тоглолтонд 28.7 оноог авч байжээ. Израйльд нэг жил тоглоод 2011 оны НБА-гийн драфтад орлох бодолтой байгаагаа Жереми орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Филадельфи  76 баг өнгөрсөн улирлыг Европт өнгөрүүлсэн төвийн тоглогч Примоз Брезечтэй гэрээ байгуулжээ. 2 метр 11 см өндөр Брезеч нь НБА-д долоон жил тоглохдооо Индиана, Шарлотт, Детройт болон Торонтогийн багуудад хүчин зүтгэж 321 тоглолтонд оролцсон байна. Ингэхдээ тэрээр нэг тоглолтонд дунджаар 7.6 оноо, 4.1 удаа самбараас бөмбөг авч байсан агаад харин өнгөрсөн улиралд Италийн лигт Лоттаматика Виртус багт тогложээ.

Куйнтен Ричардсан энэ зун 4 дэх багтаа солилцоогоор очиж магадгүй болжээ. Түүний шинэ баг нь энэ удаа Майами Хит баг байх аж. Миннесота Тимбервулвез баг Майами Хит багтай тохиролцсоны үндсэн дээр төвийн тоглогч Марк Блоунтаар Ричардсоныг солихоор болсон тухай Yahoo сайт мэдээлж байна. Ричардсон энэ зуныг Нью-Йорк Никс багтай эхлүүлсэн ч ЛА Клипперс багт солилцоогоор очин удалгүй Миннесота багт ирсэн билээ. Харин сүүлийн 3 сарын хугацаанд түүний 4 дэх баг нь Майами Хит болж байна. Тус багийн дасгалжуулагч Пет Райли Ричардсоныг сэлгээнээс гаргаж холын зайн шидэлтүүдийг нь ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ричардсоны хувьд харин эдгээр солилцооны дүнд 9.35 сая ам долларыг олж чадсан аж.

Денвер Наггетс баг ахмад холбон тоглогч Энтони Картертэй гэрээгээ сунгасан байна. Гэрээ ёсоор Картер нэг жил Наггетсийн төлөө тоглохдоо 1.3 сая ам долларын цалин авахаар болжээ. Өнгөрсөн улиралд Картер 78 тоглолтонд оролцож 5.3 оноо, 4.7 оновчтой дамжуулалтыг өгч байсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. asdasd says:

    Superstar Allen Iverson Miami Heat bagtai geree baiguulaxaar toxiroltsojee.

    GD Star Rating
    loading...
  2. AI--->Heat says:

    Go go go heat

    GD Star Rating
    loading...
  3. T3M-R8K says:

    Iverson Miami-d orj bga gej haana iim medee bga yum be?

    GD Star Rating
    loading...
  4. hoosh says:

    hudlaa nuhur yu yariad bnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: