loading...
Зохион байгуулагч орныхон хоёр дахь алтан медалиа тэмцээний тав дахь өдөр зээрэнцэг шидэлтийн эрэгтэй төрлөөс авлаа. Польшийн тамирчин Пиотр Малачовски сүүлийн шидэлтээрээ өөрийн хамгийн сайн амжилтаа үзүүлэн 69.15 метр шидсэн ч Германы Роберт Хартинг 69.43 метр шидэж түүнээс илүү гарч алтан медалийг болзол хангалаа. Өмнөх өдөр мөн Герман бүсгүй Штеффи Нериус алтан медаль хүртсэн билээ. Гэхдээ тэр эхний шидэлтээрээ алтын болзол хангасан. Тэмцээний алтан медаль авах гол найдвар байсан Герд Кантер хүрэл медаль хүртлээ. Эстоний тамирчин 66.88 метр шиджээ.
Бахрайны тамирчин Юсуф Саад Камел 1500 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртлээ. Кенид төрж, сүүлд Бахрайны иргэн болохдоо Грегорий Кончелла нэрээ Саад Камел болгосон тэр 800 метрийн дэлхийн хошой аварга Билли Кончеллагийн хүү гэнэ. Тэр замын турш тэргүүг эгнээнд гараагүй боловч өмнөх дэлхийн аварга АНУ-ын Бернард Лагат, Этиопийн Дересс Меконен нарыг төгсгөл хэсэгт хурд хийснээр гүйцэж түрүүлжээ. Түүний аав бас яг ийм тактикаар түрүүлж байсан гэнэ. Камел замыг 3:35.93 минутад туулж Меконен мөнгөн медаль, Лагат хүрэл медалийг хүртжээ. Лагат 2001 онд Эдмонтоны ДАШТ-ээс мөнгөн медаль (Кенийн нэрийн өмнөөс), 2007 онд Осакагаас алтан медаль авч байсан юм.
Эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлт тав дахь өдөр явагдлаа. Энэ зайн лидер сүүлийн хоёр жилд байнга солигдож байгаа. Кенийн Жанет Жепкосгей өнгөрсөн дэлхийн аваргаар алтан медаль хүртсэн. Харин түүний нутаг нэгт Памела Желимо өсвөрийн дэлхийн рекордыг тогтоож олимпийн аварга болсон. Энэ удаа харин ӨАБНУ-ын тамирчин Африкийн өсвөрийн аварга Кастер Семеня 1.55:45 гүйж дэлхийн аваргын хэргэм хүртлээ. Семеня эхний 200 метрд Жепкосгейг гүйцэж, 400 метрд уралдааны тэргүүлж эхэлжээ. Жепкосгей мөнгөн медалийг хүртэж Их Британий Женни Мидоус хүрэл медаль авсан байна.
Ямайкууд ойрын зайн хамгийн хурдан нь гэдгээ нотолсоор л байна. 100 метрийн эмэгтэйчүүдийн халхалттай гүйлт болж Ямайкын Бригит Фостер Хилтон алтан медалиар энгэрээ мялаажээ. Канадын Пришила Лопес Шлиеп мөнгөн медаль, Ямайкын Делорин Эннис Лондон хүрэл медаль хүртжээ.
Багийн дүн
| байр | улс | алт | мөнгө | хүрэл | нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 2 | 3 | 8 | |
| 2 | 3 | 2 | 2 | 7 | |
| 3 | 2 | 2 | 2 | 6 | |
| 4 | 2 | 2 | 1 | 5 | |
| 5 | 2 | 1 | 4 | 7 | |
| 6 | 2 | 0 | 1 | 3 | |
| 7 | 1 | 4 | 1 | 6 | |
| 8 | 1 | 2 | 1 | 4 | |
| 9 | 1 | 1 | 1 | 3 | |
| 10 | 1 | 0 | 0 | 1 |
loading...




2 belen altaa taviad tuuchihsan orosuud 5d sajilj yavah shiv dee
loading...
harin tiimee tegeegui bol 1t bh bj dee
loading...
“Self transcendce” 12 ba 24 tsagyn guiltiin temceen 9 saryn 5-nd Stadiony gadna talbaid bolno. Uridchilsan burtgel 9 saryn 1-3-nd 16-18 tsagyn xoorond STOrdond bolno. Xolyn zain guilt sonirxogchdyg urij baina. Utas: 324162, 99837378
loading...