Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг, Мятрашгүй өрсөлдөөнүүд » “Реал” – “Барселона” буюу үхлийн тэмцэл

GD Star Rating
loading...

“Реал Мадрид” – “Барселона”. Энэ хоёр нэрийг холбон дурсахад сэтгэл аяндаа догдолж, өөрийн эрхгүй тэсвэр алддаг бол та хөлбөмбөгийн жинхэнэ хорхойтон юм аа.  Мадрид юм уу Каталонд өссөн хэн ч гэсэн энэ нэрийг дуулаад нүдэнд нь гал дүрэлзэж “Эль-Классико” хэмээн уулга алддаг.
Эдүгээ “Эль-Классико” Европ тивд  Аваргуудын лигийн шигшээ тоглолттой дүйхүйц ая холбогдолтой, сонирхолтой тоглолт байдаг. Ер нь тоглолт бус тулаан гэж нэрлэвэл илүү зохилтой.
Энэ хоёр багийн тулааны эхлэл 1902 онд тавигджээ. “Реал” тэгэхэд үүсэн байгуулагдаад дөнгөж гурван жилийн нүүр үзэж буй “Барселона”-д 3:0-ээр хожигдсон юм. Энэ тулаанаас л ирээдүйн мөнхийн өрсөлдөөн эхэлсэн.
Цаг хугацаа улиран одох тусам хоёр багийн өрсөлдөөн улам ширүүссээр байжээ. Испанийг генерал Франко удирдах үед энэ өрсөлдөөн жинхэнэ тулаан болж байв. Каталончууд Испаниас тусгаар тогтнохыг хүсч тэмцэл өрнүүлснээр генерал Франко энэ тэмцлийн голомт болсон Барселона хотыг хүчээр дарж, номхотгохыг зорьсон түүхтэй. “Барселона”-гийн тухайн үеийн ерөнхийлөгч Франкогийн өштөн дайсан болсон байлаа. Тэгээд ч түүнийг Франкогийн цэргүүд хөнөөсөн юм. Бослого гаргагсдыг цус асгаруулан дарж, Каталоны эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй харгис ширүүнээр харьцаж байсан  тул “Барселона” энэ тэмцлийн илэрхийлэл болон хөлбөмбөгийн ногоон талбай дээр “Реал”-тай жинхэнээсээ дайтаж эхэлжээ. Франко “Реал”-ыг илт дэмждэг байж. Тэгээд ч “Барса”-гийн тэмцлийг дарахын тулд ерөнхийлөгчөөр нь өөрийнхөө талын хүн Пиньейрог томилсон удаатай. Пиньейро “Барселона”-ыг хандыг хага дарахыг эрмэлзсэн болов яг энэ үед болсон “Реал” – “Барселоны” тулаан үеэр үймээн дэгдэж, каталоны балиашгууд цагдаа нартай мөргөлдсөн юм. Ийнхүү “Реал”-“Барса”-гийн тулаан үндэстэн хоорондын тэмцэл болон өргөжлөө. “Барселона” баг каталончуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн илэрхийлэл болсон юм. Тэдний тулаан бүр л тусгаар тогтнолын төлөө дайны дайтай өрнөж байлаа. Мадрид Каталоны тулаан.
Энэ үеэс л сүүлийн ганц каталон, мадрид эр үлдсэн ч хоорондоо тэмцэлдсээр байх мөнхийн дайны суурь тавигдсан.
Сантьяго Бернабеугийн удирдлага дор “Реал” Ди Стефаног 1953 онд багтаа авснаар алтан үеэ эхэлсэн. Тэд 1966 онд Аваргуудын лигт /Аварга багуудын цом/ түрүүлснээс хойш олон жилийн турш Европт томоохон ялалт дахин байгуулж чадаагүй юм.
1959 онд Испанийн аваргын сүүлийн тойрогт “Реал”-ыг “Барселона” оноогоор гүйцэж аварга болсон удаахь жил нь тэд Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарав. Хагас шигшээгийн хоёр тоглолтод “Реал” ижилхэн 3:1-ээр ялалт байгуулав. “Камп Ноу”-д болсон нэг тоглолтод нь 130000 үзэгч цугласан гэдэг. Энэ нь эдүгээг хүртэл “Барселона”-ын түүхэн дэх хамгийн олон үзэгч цугласан тоглолт хэвээр байгаа билээ. Энэ хагас шигшээгийн дуэльд ялалт байгуулсныхаа эрчээр “Реал” таван жилийн турш Аваргуудын лигт дараалан түрүүлсэн юм.
Жил ирэх тусам тэдний өрсөлдөөн улам ширүүссээр. Сүүлдээ “Реал”-ыг “Барселона”-гүйгээр, “Барселона”-г “Реал”-гүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. 1902 онд эхэлсэн энэ тулаан удах тусмаа амьдралын төлөө бус харин нэгнээ үгүй хийх, үхлийн тэмцэл болон хувирсан.
Өөрөөр хэлбэл, “Эль-Классико” зөвхөн хөлбөмбөгийн тоглолт байхаа аль хэдийнэ больсон юм. “Эль-Классико” бол хоёр үндэстэн, хоёр соёл, хоёр уламжлалын хоорондын тэмцэл. Тэдний тулаан стадино дүүрэн үзэгч цуглуулж, цэнхэр дэлгэцийн өмнө сая сая хүнийг уядаг шидтэй.
“Реал”-ын балиашиг “Барселона”-г үзэн ядна. Хэдийгээр эхэндээ хоёр багийн тоглолтыг энгийн мадрид эр үзэхдээ тэгтлээ тэмцээд, улангасаад байхын учрыг ойлгохгүй очих боловч тоглолтын үеэрх каталончуудын увайгүй үг, улайрсан бухимдлыг хараад эрхгүй үзэн ядах, өширхөх сэтгэл нь асдаг гэнэ.
Энэ бол хичнээн жилийн турш энэ хоёр багийн дунд үүссэн дайны ул мөр.
Заримдаа бүр энэ үзэн ядалт, өөрийхөө багийг хайрлах сэтгэлээс ч давсан мэт санагдах нь бий. Үзэн ядалт ийнхүү гаарсныг “Барселона”-гийн фанатуудын байгуулсан “Мадридын эсрэг бүлэглэл”-өөс харж болно. Энэ бүлэглэлийнхэнд баг нь ямар амжилт үзүүлэх нь чухал бус “Реал”-ын ялагдал л чухал байдаг аж.
Ер нь “Барселона”-гийн фанатууд Мадридынхнаас хавьгүй их сэтгэлийн хөдөлгөөнтэй, идэвхтэй. Учир нь “Барселона” бол каталоны амь. Хоёр багийн тулааны үеэр каталон хүн бүрийн сэтгэл зүрх стадионд байдаг гэж дүгнэдэг. Хэдийгээр каталонд “Эспаньол” хэмээх өөр баг бий ч гэсэн бүгд зөвхөн “Барселона”-гийн балиашиг гэхэд хилсдэхгүй. Барселона хот бол маш үзэсгэлэнтэй сайхан байгальтай, аялал жуулчлалын төв болсон газар. Энд ая тухтай, амьдарахад тун хялбар. Ер нь Барселона хотыг үргэлж мөрөөдөлдөө умбаж явдаг үзэсгэлэнт бүсгүйтэй зүйрлэж болохоор бол Мадридыг мөнхийн ажилд дарагдаастай хижээл эртэй жишиж болмоор. Тэд хоорондоо ийм л зөрүүтэй. Мадридчууд багаа дэмждэг ч гэсэн барселончуудын хэмжээнд огт хүрэхгүй.
“Реал”-ын фанатууд төвийг сахиж, ёс суртахууны хэм хэмжээнд баригдах нь элбэг. Сүүлийн хэдэн арван жилийн турш тэд стадиондоо жинхэнэ хөлбөмбөгийн орчин, тэмцлийн гал дүрэлзэж чадахгүй байгаа тал бий. Уг нь дээхнэ үед “Сантьяго Бернабеу”-д “Эль-Классико” үзнэ гэдэг халширмаар бас нүдээ үл салгамаар, насаараа санаж дурсаж явахаар хэмжээний явдал болдог байжээ.
Энэ хоёр багаас нэг рүү нь одсон хэн ч шууд урвагч, шарвагч болон хувирч, үзэн ядалт, хараал зүхлийн бай болдог. 1995 онд Михаэль Лаудруп анхны урвагчаар тодорсон. Үүнээс өмнө мэдээж хоёр багийн хооронд шилжсэн хөлбөмбөгчид байсан ч төдийлөн алдар нэртэй биш нэгэн юм уу эсвэл эхлээд өөр баг руу шилжиж байж нөгөө рүү нь дараа нь очдог байж. Гэтэл Лаудруд “Барса”-гаас шууд “Реал” руу одлоо. Ирэх улиралд нь болсон “Эль-Классико”-д Лаудруп “Реал”-ын тоглогчийн хувиар талбайд гарахад каталоны фанатууд түүнийг зүгээр бариад идчих шахсан юм. Ийм хүчтэй дургүйцэл, хараал зхэл, үзэн ядалт дунд орсон Лаудруп тоглолтыг бүрэн дуусгаж чадалгүй өөрийнхөө хүсэлтээр нөөцийн суудалд суусан тохиолдол бий.
Хоёрдагч урвагч нь Луис Энрике боллоо. Гэхдээ энэ удаад “Реал”-аас “Барса” руу шууд одсон юм. “Реал”-ын фанатууд “Камп Ноу”-д Лаудрупыг чичрүүлсэн шиг уур амьсгал үүсгэхийг зорьсон ч хүссэндээ хүрч чадаагүй юм.
Гэлээ ч энэ хоёр “урвалт” Луиш Фигугийн “Барселона”-гаас “Реал” руу шилжих үед үүссэн бухимдал, солиорлын чинээнд дөхөж ч очоогүй. Хоёр багийн балиашгуудын хооронд жинхэнэ утгаар дайн дэгдэх дөхөж, хөлбөмбөг биш дажин болох шахсан тул мөнхийн өрсөлдөгч хоёр багийн удирдлагууд хэлэлцээр хийж, дахин нэг багаасаа нөгөө баг руу хөлбөмбөгчний шууд наймааг хийхгүй байх тухай гэрээ байгуулахад хүрлээ. Энэ гэрээг түргэн гаргахгүй бол каталон, мадридын дайн дахин дэгдэхэд ч бэлэн болоод байсан юм.
Фигуг “Эль-Классико” тоглолтын цагаан хувцас өмсөн анх гарч ирэхэд “Камп Ноу”-д үүссэн уур амьсгал там л ийм байдаг болов уу гэмээр байж. Португал эрийг талбай руу зүгэлэхэд үзэгчид юу тааралдсан зүйлээ тайчин шидэж, хараалын үг барж байлаа. Үзэг, гар утас, хажуудаа суусан эрийн хиймэл үс, өөрийн дотуур хувцсаа хүртэл каталончууд тайлан Фигу руу чулуудаж байв. Түүнийг булангийн цохилт хийхдээ балиашгуудын уур хилэнгээс эмээн хэдэн минут харзнаж когсож байж, арай гайгүй болохоор нь бөмбөгийг өшиглөж байлаа. Ялангуяа гахайны толгой түүн рүү чулуудсан нь олны сэтгэл ихэд хоногшин үлдсэн юм. Энэ явдлын дараа үргэлж үгээ цэнэлгүй яриад сурчихсан Христо Стоичков “Хэрвээ чи өөрөө гахай шиг амьтан бол чам руу гахайны толгой шидэхэд гайхах юу байна” хэмээн ярьсан нь гал дээр тос нэмсэн. “Реал”-ынхан Хөлбөмбөгийн холбоонд гомдол гарган, каталоны балиашгуудын даварсан эмх замбараагүй явдлыг зүгээр орхихгүй байхыг шаардлаа. Тэд “Камп Ноу”-гийн эрхийг сараар хасч, 60000 еврогоор “Барселона”-г торгохыг Хөлбөмбөгийн холбооноос хүсэмжилснийг хоёр тоглолт, 4000 евро болгон шийдвэр гаргалаа. Гэвч Испанийн хөлбөмбөгийн холбооны энэхүү шийдвэрийг Каталоны Иргэний Шүүх хэрэгсэхгүй болгосон юм. “Эль-классико”, Фигуд хэрхэн хандсан нь хоёр багийн хоорондахь тэмцэл ямар хэмжээнд байдгийг тод илтгэн харуулсан.
Үзэн ядалтын далай давалгаалсаар л. Дээр дурьдсанчлан сүүлийн каталон эр, сүүлийн мадрид эр амьд байсан цагт энэ тэмцэл өрнөсөөр байх жамтай ажээ.
/”Агуу арав” номноос хэсэгчлэн авав. Зохиогч/

GD Star Rating
loading...
“Реал” – “Барселона” буюу үхлийн тэмцэл, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Munkhochir says:

    ene nomiig haanaas avah ve

    GD Star Rating
    loading...
  2. ok says:

    ene nomiig avah bol 8885-5808-aar yarih buyu internom ih delguurees avch bno oo

    GD Star Rating
    loading...
  3. Frost says:

    ungursun uliral Barca triple hiisen ni Real-g Gallactiko 2 tusuluu ehluulehed nuluulsun gej bodoj bna

    ene jiliin El Classico-g tesen yadan huleej suuna daa. Barca uragshaa

    GD Star Rating
    loading...
  4. Ulun barca baas seesh!!!!!!!!!!!! says:

    Ene barcagiin baasnuudiig ulun tom hamartai odoitoi ni manaih zvgeer l but nirgene!!!!! Atiisan dandaa jijighen biytei lalruudiig ni zvgeer l hiisgene!!!!

    GD Star Rating
    loading...
  5. Goyo bichjee. setgel hudulgum

    GD Star Rating
    loading...
  6. tsahlai says:

    http://www.travelnews.mn

    GD Star Rating
    loading...
  7. ronaldo9 says:

    Real bol aguu bag zugeer l holbombogiin tuuhiig Real-guigeer bichihgui gehed helsdehgui. Real Real Real uragshaa barsa bol suga xaxaxa

    GD Star Rating
    loading...
  8. PoMeO says:

    real tm owoo ym bol ungursun ulirald ydaj 1 tsom awmaar ym…..El classic der hurtel nam shaalgasnaaa sanaj bna uu??? hahaha

    GD Star Rating
    loading...
  9. bulgaa says:

    toglogch shuud awahaa bolison n jaahan tiim yumaa. tegeegui bol messi urwaad dain bolood real n ustaad, barsa haagdaad real, barsaagiin fanatuud uheed goe bhgui yu hehehe

    GD Star Rating
    loading...
  10. attilla says:

    PoMeO-d Barca ch gesen hojigdoj bsan vye bsan shuu dee.hulbumbug neeh meddeggui yum bna aa daa ho.

    GD Star Rating
    loading...
  11. Nbr says:

    FORCA BARCA
    MES QUE UN CLUB
    BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...
  12. barca fan says:

    haha goe bichijee ene jiliinhee el classicog huleej baiya BARCA BARCA BAAARCAAA!!!!

    GD Star Rating
    loading...
  13. gunnerz 4eva manutd fuck says:

    BARCAAA ZAAAIIIL.BI REALIG DEMJDEGGU.GHDE L BARCAGAS HAMAGU DR.EL CLASSICO DR REAL HOJOSOI

    GD Star Rating
    loading...
  14. leo messi says:

    realiin gulugnuud sanasnii garz ain….nodlin yalaa?3
    -0…vhej hevt….castill vndesten gd bga shvv muu lalriin realiin fanatuud vhej hevt aav n hujaa eej afrikiin zulunuud….harnaa tanai gondomnii tsugluulguudiig…

    GD Star Rating
    loading...
  15. Beck says:

    • ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ХӨЛБӨМБӨГ БИШ. ҮНДЭСТЭН ХООРОНДЫН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. КАТАЛОНЧУУД ҮНДЭСТНИЙ ХАГАРАЛ БУТРАЛЫГ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРГЭЖ БАЙЖ 2006 ОНД АРАЙ ГЭЖ АВТОНОМИТ ЭРХ ОЛЖ АВСАН. ИБЕРИЙН ХОЙГИЙН АЛЬ НЭГ ХЭСЭГТ ҮЕ ҮЕ БОЛДОГ ДЭЛБЭРЭЛТ, ТЕРРОРИСТ ХАЛДЛАГУУД БҮГД ХЭТ ҮНДСЭРХЭГ КАТАЛАНЧУУДТАЙ ХОЛБООТОЙ ГЭДЭГ НЬ БАЙНГА НОТЛОГДДОГ. ХЭТ ҮНДСЭРХЭГ БААГИЙНУУДЫНХ НЬ ЖАГСААЛТ CIA, INTERPOL-ИЙН ЖАГСААЛТАНД БАЙДАГ. УУЛ НЬ Ч
    НИЙТ 32000 М.КВ ТАЛБАЙДАА ШАМБААРАЛДАН СУУДАГ 7.5 САЯ КАТАЛАНЧУУДЫН ИХЭНХ НЬ КАСТИЛУУДЫНХАА ЭРХТЭНГ ХӨХӨЖ ТЭДНИЙХЭЭ ЭРХШЭЭЛД ЗЭРЭГЦЭН ОРШИХЫГ ХҮСДЭГ Л ДЭЭ. КАТАЛАНЧУУД НЬ ХООРОНДОО Испани, Каталан, Аранес ГЭХ МЭТ ОЛОН ХЭЛЭЭР ЯРИЦГААНА. ӨДРӨӨС ӨДӨРТ КАТАЛАН ХЭЛ МООДНООС ГАРЧ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭНДЭЭ УУСЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
    • БАРСАГИЙН ЭЗЭН ХЭН БЭ ГЭСЭН АСУУЛТ? 150000 SOCIOS. ЭНЭ ТООНЫ ЦААНА БӨӨН МАФИУД, БҮС НУТГИЙН ОЛИГАРХУУД, МӨНГӨ УГААГЧ НАР БАЙГАА.
    • ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ҮНДЭСТЭН ЮМ ШҮҮ МЭДРЭХ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ НЬ ГАНЦ ХӨЛБӨМБӨГИЙН БАГ НЬ ЮМ ДАА. ӨӨР ЯМАР Ч ШААНС БАЙХГҮЙ. БАРСАГИЙН УДИРДЛАГУУД Ч БОХИР МӨНГӨ УГААЛТЫГ ДЭМЖДЭГ. ХӨӨС ХАГАРЧ ЗАМХАРАХААСАА ӨМНӨ МАШ ТОМ БОЛДОГ БИЗ ДЭЭ. ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР ЧАРДАЙЖ БАЙГАА ҮНДЭСТЭН ЮМ ДАА.
    • UNICEF-ИЙН ЛОГО БОЛ ЗҮГЭЭР Л ХАЛХАГЧ ШҮҮ. СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХӨӨС ТОМОРЧ БАЙГАА. ХҮН БОЛГОНЫ АНХААРАЛД ОРЖ ИРСЭН. БОХИР САНХҮҮГ НЬ ДУРЫН БААГИЙ УХАЖ ЭХЭЛСЭН. УУЛ НЬ ТЭД МӨНГӨӨР ДУТДАГГҮЙ БАЙСАН БАЙХ Л ДАА. ГЭХДЭЭ БОХИР САНХҮҮТЭЙ ГЭДГИЙГ НЬ ХҮМҮҮС УХААД ГАРГАЖ ИРЭЭД БАЙХААР НЬ САЯХАН ЦАМЦАН ДЭЭРХ ТАЛБАЙГАА ЗАРЖ САНХҮҮГЭЭ ЦЭВЭРХЭН ХАРАГДУУЛАХ БОЛОМЖ ХАЙЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ОЛОХОД ХЭЦҮҮ. ОЛСОН Ч ОЛИГТОЙ ЮМ ХАРАХГҮЙ. ҮРГЭЛЖИЙН АЛДАГДАЛТАЙ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ХООЛОЙ ДЭЭР НЬ ТУЛСАН ӨРҮҮД БАЙДАГ.
    • МУУ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖВЭЛ МУУ ХҮН БОЛНО. БИД ЗӨВХӨН ХӨЛБӨМБӨГ Л ҮЗДЭГ Ш ДЭЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ ЗӨВТГӨӨРЭЙ, ШИНЭХЭН ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ БАЦААНУУДАА.
    ҮНЭН БАЙДАЛ Л ЭНЭ. БАРСАГИЙН ХАРАЛГАН, ЗОЛБИН ФАНАТУУДАА. БАРСАТАЙГАА ТААРСАН ЦООРХОЙ ТААР ШУУДАЙНУУД.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: