loading...
Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Дунга ирэх сард болох ДАШТ-ын урьдчилсан шатны 2 тоглолтонд Адрианог багтаажээ.
Адриано Бразилийн шигшээд хамгийн сүүлд 2-р сард Лондонд нөхөрсөг тоглолтонд Италийг 2:0-ээр хожход тоглосон юм. Дараа нь Перу, Эквадорын эсрэг шигшээд дуудагдсан ч талбай д гараагүй. Удалгүй Интер Миланаас Фламенго руу шилжсэн билээ.
Үүнээс хойш тэрээр муугүй тоглож, одоогоор Бразилийн АШТ-ний мэргэн буучийн жагсаалтыг 10 гоолтойгоор тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Адрианогоос гадна Ливерпулын хагас хамгаалагч Лукас шигшээд дуудагджээ. Тэрээр гэмтэлтэй байгаа Клеберсоныг орлох бол Депортивогийн хамгаалагч Филипе Луис мөн гэмтсэн Реалын Марселог орлох юм байна.
Бразилийн шигшээ 9 сарын 5-нд Аргентинтай, 4 хоногийн дараа Чилитэй тус тус тоглоно.
Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Хулио Сезар (Интер Милан), Виктор (Гремио);
Хамгаалагч: Андре Сантос (Фенербахче), Дани Алвес (Барселона), Майкон (Интер), Филипе (Депортиво Ла Корунья), Лусио (Интер), Луисао (Бенфика), Миранда (Сао Пауло), Хуан (Рома);
Хагас хамгаалагч: Елано (Галатасарай), Фелипе Мело (Ювентус), Жилберто Силвьа (Панатинайкос), Хосуе (Вольфсбург), Рамирес (Бенфика), Жулио Баптиста ( Рома), Кака (Реал Мадрид), Лукас (Ливерпуль);
Довтлогч: Луис Фабиано (Севиллья), Нилмар (Виллареал), Робиньо (Ман. Сити), Aдрианo (Фламенго).
loading...





ronaldo ronaldinho 2 iig oruuchihgui
loading...
duuseegiin zuv shd
loading...
9 sariyn 5 hurdan bolood Argentin min talbaig neg ezegneed uguusey. ok
loading...
ronaldo ronaldinho 2-goo dahiad neg harchih yumsan shar umsgulteig ni
loading...
Хэлээд юүхэв
loading...
Manai Lucasiig haraarai hervee Dunga gargaad togluulah yum bol neleen sain uznee harj bgaarai
loading...
5nd sonirholtoi tulaan boloh yum bnada
loading...
brazil argentiniig but nergenee
loading...