loading...
Берлиний Олимпийн цэнгэлдэхэд болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Болтынх байлаа.
Эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд олны таамаглаж байснаар Усэйн Болт түрүүллээ. Түрүүлэхдээ рекорд тогтоож. Эвдсэн рекорд нь өнгөрсөн жил өөрийнх нь гүйсэн 19.30 секунд.
Тэр 200 метрийн зайг 19.19 секундэд туулжээ. 1919 онд түүний өвөө төрж байсан гэнэ. Болтын энэ алтан медаль энэ долоо хоногт Ямайкуудын авч буй тав дахь алт бөгөөд тэд багийн дүнгээр тэргүүлж эхэлжээ.
Мөн Болт 100м, 200м-д түрүүлснээр нийт 320 мянган ногооныг хүртэж байна.
1996 оны Атлантын алтан олимпоор Майкл Жонсон 19.32 секунд гүйж рекорд тогтооход дэлхийн тогтооход хамгийн бэрх рекорд хэмээн үзэгдэж байсан. Тэгвэл 12 жилийн дараа эвдсэн. Өнгөрсөн зун Усэйн Болт олимпоор түрүүлэхдээ 19.30-аас илүү гүйж болох байсан ч салхины хүч нөлөөлж сайн гүйж чадаагүй гэдэг.
Панамын тамирчин Алонзо Эдвард 19.81 секунд гүйж мөнгөн медаль хүртсэн бол өөрийн нутгийн анд Шон Кроуфордыг 0.04 секундээр гүйцсэн АНУ-ын Уоллес Спирмон 19.85 амжилтаар хүрэл медалиар энгэрээ чимлээ. Ямайкын тамирчин Стив Мөллингс 19.98 секунд гүйж нийт таван тамирчин 20 секунд дотор замаа дуусгажээ. Энэ нь мөн рекорд болж байгаа гэнэ.
Мөн Болтын 100 метр болон 200 метрийн ялалтын зөрүү нь 0.62 секунд байна. Энэ цаг үед Болтыг гүйцэх гүйгч, Болтыг гүйцэх хүн ерөөсөө байхгүй юм байна.
200 метрийн дэлхийн рекордууд
| Цаг | Салхи | Автомат | гүйгч | улс | хаана | огноо |
|---|---|---|---|---|---|---|
| 19.83 | 0.9 | Томми Смит | АНУ | Мехико, Мексик | 1968/10/16 | |
| 19.72 | 0.4 | Пиетро Мэнни | Итали | Мехико, Мексик | 1979/9/12 | |
| 19.66 | 0.4 | Майкл Жонсон | АНУ | Атланта, АНУ | 1996/6/23 | |
| 19.32 | 0.4 | 19.313 | Майкл Жонсон | АНУ | Атланта, АНУ | 1996/8/1 |
| 19.30 | -0.9 | 19.296 | Усэйн Болт | Ямайк | Бээжин, Хятад | 2008/8/20 |
| 19.19 | -0.3 | Усэйн Болт | Ямайк | Берлин, Герман | 2009/8/20 |
400 метрийн халхалттай гүйлт
Болтын гайхамшгийн өмнө бүсгүйчүүдийн 400 метрийн халхалттай гүйлт болж нутаг нэгтнүүд нь Болтын замыг сайхан зассан юм. Улирлын турш одтой байгаа Ямайкын Мелин Уолкер энэ удаа ч гялалзаж 52.42 секунд гүйн тэмцээний рекордыг эвдэж алтан медаль хүртсэн бол амралтнаасаа эргэн ирсэн АНУ-ын Лашинда Демус 52.96 гүйж мөнгөн медаль хүртжээ. 52.42 секунд нь түүхэн дэх хоёр дахь хурдан гүйлт гэнэ. Тринидад ба Тобагогийн 53.20 амжилтаар улсынхаа рекордыг тогтоон хүрэл медаль хүртжээ.
Өндрийн харайлт
Хорватын Бланка Власич олимпоор ялагдаж мөнгөн медаль авсныхаа хариуг авч алтан медаль авлаа. Оросын Анна Чичерова 2.02 метр дээгүүр харайж удаан хугацаанд тэргүүлэгч байлаа. Сүүлд Власичийг 2.04 дээгүүр харайж Чичеровагийн алтын мөрөөдлийг үгүй хийжээ. Германы Ариан Фридрех сүүлд 2.06метрийг захиалан харайсан ч давж чадсангүй. Ийнхүү Власич алтан медаль авлаа. Чичерова мөнгөн медаль авч, Гермөн бүсгүй хүрэл медаль хүртжээ. Алт, мөнгөн медалийн эзэд Осакад мөн алт, мөнгөн медаль хүртэж байсан юм.
110 метрийн халхалттай гүйлт
Энэ зайн лидерүүд гэмтдэг хараал гэмээр зүйлс байна уу даа гэсэн бодол хүмүүст төрж байна. 2005 оны дэлхийн аварга Францын Лажи Докур, 2007 оны дэлхийн аварга Лью Сиан нар гэмтсэн бол энэ удаа босоо байгаа Дэйрон Роблес хагас шигшээд гэмтэж шигшээ уралдаанд орж чадахгүй болжээ.
Гэхдээ шигшээ уралдаан сонирхолтой боллоо. Барбадосын Райан Брэйтвэйт, АНУ-ын Терренс Траммел, Дэвид Пэйн нарын хооронд тун ширүүн тэмцэл өрнөсөн. Барианд тэднийг ороход компьютер л тэдний хэн нь түрүүлснийг зарлаж чадахаар байв. Брэйтвэйтийг стадионы зарлагч 13.14 секунд гүйж түрүүлсэн хэмээн зарлаж, Траммел, Пэйн нар адилхан 13.15 секунд гүйн Траммел мөнгө, Пэйн хүрэл медаль хүртжээ.
Арван төрөлт
Энэ өдөр мөн арван төрөлтийн сүүлчийн төрөл болох1500 метрийн гүйлт болж АНУ-ын Трей Харди түрүүллээ. Тэр 8790 оноотойгоор түрүүлсэн юм. Сүүлчийн өдөр Кубын Леонель Суарез сайн гүйснээр ОХУ-ын Александр Погореловыг гүйцэн 8640 оноотой болж мөнгөн медалийн болзол хангажээ. Харин Александр 8528 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.
| Чансаа | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 2 | 2 | 9 | |
| 2 | 4 | 4 | 5 | 13 | |
| 3 | 2 | 2 | 5 | 9 | |
| 4 | 2 | 2 | 2 | 6 | |
| 4 | 2 | 2 | 2 | 6 | |
| 6 | 2 | 0 | 1 | 3 | |
| 7 | 1 | 4 | 1 | 6 | |
| 8 | 1 | 2 | 1 | 4 | |
| 8 | 1 | 2 | 1 | 4 | |
loading...




gaihaltai
loading...
Jamaica nar iluurheh yum bna ldaa. 4X100-d ted naidvartai alt
loading...
Bolt uneheer domog yum a
loading...
Bolt-iig guitseh hun oiriin heden jilden oldohgui ee ondor urt chatstai deer n mash hurdan tehniktei medal awch baihdaan ih ongiroo bna aa kkkk chadaj bga yumand arga alga daa 4X100 Bolt baihgui shigsheegees harahad Jamaica bag neeh saingui bnalee USA shiruun haragdsan shuu
loading...
4×100′d usa avh bhaa ..___^^arai ch de oiriin zain barag buh turliig har teviin shar aalznuud avna gej bhgui bailgui de .. burhan mine _________^^
tayson gey l joohon haramsmaar blaa 200m-t_______^^
loading...
Lightning Bolt
loading...
bolt neeree arail gaihaltai ymaa tuunii record oiriin ued evdej chadahguiu bhaa 4×100 yacan ym bol ene tuhai medeelel bna uu?
loading...
manaihan medehgyi baij commentator hiidegee bolimoor yum, emegtei maraphonchdiin japanese gyigchid usaa aldahad n trainer n hoinoos n gyij ireed us uguhud manaihan yu ch helehgyi bhad orosiin Sport channel-eer ingej boldoggyi gedgiig tailbarlaj bgaa yum… Tiim uchraas medehgyi baij yanz byriin sport meddeg yum tailbarlaj hymyysiin tolgoi ergyyldegiig bolimoor bna.
Torinogiin olympoor teshyyr, tsana ene teriig yostoi tailbarlana gej alsan shyy dee, sain meddeggyi hymyys bol itgeed ter sportiin talaar shal buruu oilgolttoi bolj bgaa yum…
Anhaarna gej sonin TV-iinhend naidaj bna
loading...
4X100 bas jamaica avsan shdee.
loading...