loading...
Өнгөрсөн шөнө европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг УЕФА-н цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдлаа. Тэмцээн энэ жилээс Европын лиг хэмээх шинэ нэрээр зохиогдож буй бөгөөд плэй -офф шатны хариу тоглолтууд ирэх долоо хоногт явагдах юм. Английн премьер лигийн Эвертон клуб Чехийн Сигма Оломоук клубыг талбайдаа хүлээн авч 4 гоолоор бутниргэж дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа. Тэдний Франц довтлогч Луй Саа 34, 73 дахь минутад хоёр гоол оруулж дубль хийсэн бол үлдсэн хоёрыг нь залуу хагас хамгаалагч Жэк Родуэлл оруулсан байна. Энэ жил 18 нас хүрч яваа Родуэлл нь Эвертоны академаар хүмүүжин гарч ирж буй шилдэг залуу тоглогч бөгөөд Английн 21 хүртэлх насны шигшээд хүртэл дуудагдаад амжжээ.
Энэ хооронд Испаний Валенси клуб Норвегийн Стабаек багийн талбайд зочлон тоглолоо. Аваргуудын лигийн эрхээ харамсалтайгаар алдсан Сарьсан багваахайнууд итгэлтэй тоглолтыг үзүүлж тоглолтын эхнээс л өрсөлдөгчөө илүүрхэж байлаа. 29 дэх минутад Пабло Эрнандез хаалгачаас ойрсон бөмбөгөөг чихэн эхний гоолыг багтаа авчирсан бөгөөд түүний гоолоос 6 минутын дараа Давид Вилья эсрэг багийнхаа хамгаалагчын алдааг ашиглан тоог 2 : 0 болгосон байна. Ингээд хэн ялах нь тодорхой болсон 81 дэх минутад Хоакин Санчез дахин нэг гоол оруулснаар Валенси Европын лигт орох тийзээ бараг л захиаллаа. Долоо хоногийн дараа тэд Месталья цэнгэлдэхдээ 3 гоол алдахгүй байхад л хангалттай. Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Италийн Рома, Славакийн Кошич багийн талбайд зочлон 3 : 3-аар тэнцсэн байна. Харин тэдний нутаг нэгт Женоа, Лацио багууд алдаа гаргалгүй 3 : 0, 3: 1-ээр өрсөлдөгчдөө илүүрхжээ. Гамбург Младан Петрич хет-трикийн ачаар Францын Гуйнгамыг бутниргэсэн бол Вердер Бремен Казакстаны Актобе клубыг 6 : 3-аар буулган авч, хүчтэй байгаагаа харуулсан байна. Мөн Бенфика, Украйны Ворсклаг 4 : 0-ээр, Галатасарай Эстоны Левадиаг 5 : 0-ээр, Аякс амстердам, Словакын Слован Бритиславыг 5 : 0 -ээр тус тус бутниргэж европын цомд оролцох боломжтой болж байна. Харин манай хойд хөршийн Зенит Санктпетрбург клуб Португалын дундаж багуудын нэг болох Национальд ялагдсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна.
Баку (Азербайжан) 1 : 3 Базель (Швейцарь)
БАТЕ (Беларус) 0 : 1 Литекс Ловеч (Болгар)
Теплиц (Чех) 1 : 2 Хапоель Тель Авив (Израйль)
Бнэй Ейхүда (Израйль) 0 : 1 ПСВ Эйндховен (Голланд)
Гуйнгам (Франц) 1 : 5 Гамбург (Герман)
Трабзонспор (Турк) 1 : 3 Тулуз (Франц)
ЦСКА Софи (Болгар) 0 : 0 Динамо Москва (ОХУ)
Металург Донецк (Украйн) 2 : 2 Австриа Вэйн (Австри)
НАС Бреда (Голланд) 1 : 3 Вильяреал (Испани)
ПАОК (Грек) 1 : 1 Херенвен (Голланд)
Рапид Вэйн (Австри) 1 : 0 Астон Вилья (Англи)
Стурм Граз (Австри) 1 : 1 Металист Харьков (Украйн)
Штеауа Бухарешт (Румын) 3 : 0 Патрикс Атлетик (Ирланд)
Динамо Бухарешт (Румын) 0 : 2 Слован Либереч (Чех)
Шивисспор (Турк) 0 : 3 Шахтёр Донецк (Украйн)
Славиа Праг (Чех) 3 : 0 Ред стар (Серби)
Твенте (Голланд) 3 : 1 Карабах (Азербайжан)
Вашлуй (Румын) 2 : 1 АЕК Афин (Грек)
Партизан (Серби) 1 : 1 Зилина (Словак)
Сараево (Босни) 1 : 1 Клуж (Румын)
Брондбай (Дани) 2 : 1 Герта (Герман)
Леч Познан (Польш) 1 : 0 Клуб Брюгге (Бельги)
Шион (Швейцарь) 0 : 2 Фенербахче (Турк)
Аякс (Голланд) 5 : 0 Слован Братислав (Словак)
Бенфика (Португал) 4 : 0 Ворскла (Украйн)
Галатасарай (Турк) 5 : 0 Левадиа (Эстони)
Женоа (Итали) 3 : 1 Оденш (Дани)
Лацио (Итали) 3 : 0 Эльфсборг (Швед)
Марибор (Словен) 0 : 2 Спарта Праг (Чех)
Рэсин Гэнк (Бельги) 1 : 2 Лиль (Франц)
Динамо Загреб (Хорват) 4 : 0 Хиртс (Шотланд)
Фулхэм (Англи) 3 : 1 Амкар (ОХУ)
Вердер (Герман) 6 : 3 Актобе (Казакстан)
Националь (Португал) 4 : 3 Зенит (ОХУ)
Атлетик Больбао (Испани) 3 : 2 Тромшө (Дани)
loading...




zenit jaahan taaruuhan togloj dee
loading...
Zenit gaigui dee. Portugali bol huchtei league. iim league-n dundaj bagiin talbaid 1 bombogiin zoruugeer hojigdohod zugeer. Daraa ni talbai deeree 2:0-r buulgaj avah baih
loading...
Tuvshin undur ligiyn baguud muu ch gesen yalgarah yumaa
loading...
werder ch sn bn shu! turuu jil ug ni turuuleh bsiin. gehdee ene jil sn togloh bh gej naidaj bn.
loading...
Yamar ix gooluudtai togloltuud boloo be?
loading...
Zenit gol toglogchdooo zarsan uchraas l jhn muu togolson bh hamgaalt muu bn gsn ugdeee. tehdee hariu togloltooo sain hamgaalaal togolhod hojno 1-0 oor zenith hojihod garnashdee 2 gol hiih sardlaggui zenith uragshaa
loading...