Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Макларен тэргүүн эгнээнээс

GD Star Rating
loading...

Маргааш Валенсид болох Европын гран пригийн тэргүүн эгнээнээс Макларений хос гарахаар боллоо.

310681_33_preview

Өнөөдөр болсон байрлал тогтоох уралдаанд дэлхийн аварга Льюис Хэмилтон хамгийн сайн цагийг үзүүлж түүний багийн анд Хейкки Ковалайнен удаалав. Хейкки сүүлийн хурдан тойргоо хийхдээ алдаа гаргаагүй бол пуол позишн авах байлаа.

Хэмилтоний хувьд энэ жилийн ДАШТ эхэлснээс хойш анхны, кареерынхаа 15 дахь поул позишн авсан нь энэ. Макларений машин сүүлийн үед маш сайжирч байгаа нь тодорхой байна. Хамгийн сүүлд болсон гараа буюу Унгарт Хэмилтон түрүүлсэн.

Макларений хосын араас Браун ЖиПигийн Рубенс Баррикелло оржээ. Багийн анд Женсон Баттон нь 5 дахь цагийг эзэлсэн.

Ред Буллын С. Феттель 4-т, Ферраригийн Кими Райкконен 6-д, Уилльямсын Нико Росберг 7-д орсон бол нутгийн дэвжээнээ уралдаж буй Фернандо Алонсо дөнгөж 8-аас гараа хийх боллоо.

Харин Фелипе Массаг орлож буй Ферраригийн нөөц нисэгч Лука Бадоэр хамгийн муу цагийг үзүүлж, маргаашийн уралдааны сүүлийн шугамнаас хөдлөх болж байна. 38 настай тэрээр “Энэ гараа бол сорил, тест. Дараагийн гараанд би илүү сайжирна” гэжээ.

Мөн энэ зуур Фернандо Алонсог ирэх улиралд Феррарид уралдах нь тодорхой болсон тухай Макларен Мерседесийн босс Мартин Уитмарш хэлсэн байна. Гэхдээ үүнийг Ферраригийн зүгээс үгүйсгэсэн бөгөөд “Бид одоогийн 2 нисэгчтэйгээ 2010 оныг дуустал гэрээтэй тул Алонсогийн шилжилт болохгүй” гэжээ.

Байрлал тогтоох уралдааны дүн: при

1. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:39,498
2. Хейкки Ковалайнен (“Макларен”) – 1:39,532
3. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:39,563

4. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:39,789
5. Женсон Баттон (“Браун”) – 1:39,821
6. Кими Райкконен (“Феррари”) – 1:40,144
7. Нико Росберг (“Уильямс”) – 1:40,185
8. Фернандо Алонсо (“Рено”) – 1:40,236
9. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:40,239
10. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – 1:40,512
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – 1:38,826
12. Адриан Сутил (“Форс Индиа”) – 1:38,846
13. Тимо Глок (“Тойота”) – 1:38,991
14. Роман Грожан (“Рено”) – 1:39,040
15. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:39,514
16. Жанкарло Физикелла (“Форс Индиа”) – 1:39,531
17. Казуки Накажима (“Уильямс”) – 1:39,795
18. Ярно Трулли (“Тойота”) – 1:39,807
19. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:39,925
20. Лука Бадоэр (“Феррари”) – 1:41,413

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. R says:

    Michael Schumacher yaasiin bol, hezeenees uraldahiin?

    GD Star Rating
    loading...
  2. SG-8 says:

    Hamilton, MacLaren sergeh ni ee.
    Odoo Kimi, Ferrari maani yavah heregtei bna daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: