loading...
Рубенс Баррикелло 57 тойрог бүхий Европын гран прид багийнхаа сайн тактик, өөрийн алдаагүй уралдаан, Макларений “тэнэг” алдааны ачаар түрүүллээ. Валенсид авсан энэ түрүү нь Бразил эрийн кареерийнх нь 10 дахь, 2004оны Шанхайн гран пригээс хойшхи анхных нь болов. Өөр нэгэн Бразил Фелипе Массаг гэмтэлтэй үед нь түрүүлж, эмоц ихтэй эх орон нэгтнүүдээ баярлуулсан нь тодорхой. Баррикелло одоогоор ДАШТ-ыг хувийн дүнгээр тэргүүлж байгаа багийн анд Ж. Баттоноос 18 онооны дутуу 2-рт бичигдэж байна.
281 дэх уралдаандаа оролцож, 10 дахь түрүүгээ авсан Баррикелло түрүүлснийхээ дараа “Үнэхээр гайхамшигтай. Энэ долоо хоногийг би мартахгүй. Ялангуяа 5 жилийн дараа дахин түрүүлнэ гэдэг үнэхээр сайхан байна ” гэжээ.
Макларений Льюис Хэмилтон байрлал тогтоох уралдаанд тэргүүлж, жинхэнэ уралдааны гараагаа ч маш сайн хийн уралдааныг итгэлтэй хошуучилж байсан ч 38-р тойрогт пит стопт цэнэглэхээр зогсоход нь багийнхан нь хөөдөж орхилоо. Макларений питлайны ажилчид Хэмилтонд дугуй бэлдээгүй байснаас болж питэд 14 секунд зогсоосон юм. Энэ хугацааг алдсанаар Баррикеллог гүйцэхээс өнгөрсөн болно.
Мөн поул позишнд дэд байр эзэлсэн Макларений Хейкки Ковалайнен байраа хадгалж чадсангүй, 4-т орлоо. Баррикеллогоос гадна Ферраригийн дэлхийн аварга Кими Райкконен Хейккигийн урд гарч дөнгөсөн. Кими гараанаас 6-аар гараад эхний эргэлтнээс өмнө 4-т орж чадсан. Улмаар Ковалайненийг гүйцэн 2 гран при дараалан подиум дээр оргилуун дарс буудуулав.
Энэ улиралд амжилттай уралдаж байсан Ред Булл Валенсид бүтэлгүй байлаа. Баррикелло 10 оноо авснаар энэ гараанд оноо аваагүй Марк Уэббэр, Себьястан Феттель нарын өмнө нийлбэр дүнгээр бичигдэж эхэлсэн юм. Мөн Зохион бүтээгчдийн цомд Браун Жи Пигээс олон оноогоор хоцорч байна.
Нико Росберг дажгүй үзүүлэлтээ үргэлжлүүлж 5-р байр эзлэв. Тэрээр одоогийн байдлаар 29.5 оноотойгоор 5-рт байгаа бол багийнх нь Япон нисэгч К. Накажима нэг ч оноо авч чадаагүй байна.
Нутагтаа уралдаж байгаа Фернандо Алонсо 6-рт орсон нь чамлалттай. Мөн ДАШТ-ийг тэргүүлэгч Женсон Баттон энэ удаа 7-д орж, ердөө 2-хон оноотой салав.
|
|
Дараагийн гараа Бельгид болно.
Европын Гран-при. Валенси
1. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:40,607
2. Льюис Хэмилтон (“Макларен”) +2,3
3. Кими Райкконен (“Феррари”) +15,9
4. Хейкки Ковалайнен (“Макларен”) +20,0
5. Нико Росберг (“Уильямс”) +20,8
6. Фернандо Алонсо (“Рено”) – +27,7
7. Женсон Баттон (“Браун”) +34,9
8. Роберт Кубица (“БМВ-Заубер”) +36,6
9. Марк Уэббер (“Ред Булл”) +44,9
10. Адриан Сутил (“Форс Инди”) +47,9
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) +48,8
12. Жанкарло Физикелла (“Форс Инди”) +63,6
13. Ярно Трулли (“Тойота”) +64,5
14. Тимо Глок (“Тойота”) +86,5
15. Роман Грожан (“Рено”) +91,7
16. Хайме Альгерсуари (“Торо Россо”) + 1 тойрог
17. Лука Бадоэр (“Феррари”) + 1 тойрог
18. Казуки Накажима (“Уильямс”) + 3 тойрог
19. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
20. Себастьян Феттель (“Ред Булл”) – барианд ороогүй
Хувийн дүн:
|
Нисэгч |
Оноо |
| Баттон (“Браун”) | 72 |
| Баррикелло (“Браун”) | 54 |
| Уэббер (“Ред Булл”) | 51,5 |
| Феттель (“Ред Булл”) | 47 |
| Росберг (“Уильямс”) | 29,5 |
| Хэмилтон (“Макларен”) | 27 |
| Райкконен (“Феррари”) | 24 |
| Трулли (“Тойота”) | 22,5 |
| Масса (“Феррари”) | 22 |
| Глок (“Тойота”) | 16 |
| Алонсо (“Рено”) | 16 |
| Ковалайнен (“Макларен”) | 14 |
| Хайдфельд (“БМВ-Заубер”) | 6 |
| Буэми (“Торо Россо”) | 3 |
| Кубица (“БМВ-Заубер”) | 3 |
| Бурдэ (“Торо Россо”) | 2 |
| Физикелла (“Форс Инди”) | 0 |
| Накажима (“Уильямс”) | 0 |
| Сутил (“Форс Инди”) | 0 |
| Пике (“Рено”) | 0 |
| Альгерсуари (“Торо Россо”) | 0 |
Зохион бүтээгчдийн цом:
|
Баг |
Оноо |
| Браун | 126 |
| Ред Булл | 98,5 |
| Феррари | 46 |
| Макларен | 41 |
| Тойота | 38,5 |
| Уильямс | 29,5 |
| Рено | 16 |
| БМВ-Заубер | 9 |
| Торо Россо | 5 |
| Форс Инди | 0 |
loading...





mnformula1.com gesen neg sait deer shal ooroor bichij. Ter yamar sait ve er n. Ali n unen be?
loading...
medeej mnformula1.com ni unen l dee arai uur bgaa bizdee!
loading...
mnformula1.com bol manaidaa l neg l turul iin sport deer tuvlurch ajillaj bgaa yneheer hymyysiig tataj medeelleer mash sain hangaj bgaa veb site yum! Ta byhen orj sonirhoj yzvel neg l orson bol magadgyi ene sitaar bnga ordog l boloh bhdaa! Ta byhend amjilt hysie! Amca …
loading...
uitgartai, end tendees medeelel sain tsugluulahgyi erunhii l yum bichih yum aa, unshih tachaal hyrheehgyi. Harin mnformula1.com n arai deer olon talaas medeelel avch hamgiin gol n sonirholtoi bichdeg yum shig sanagddag shyy.
loading...
Zugeer neg medee bichih bish ter sportiig sudlaj deerees n uuriinhuu dugneltiig oruulj ih saihan Mongol heleer zuirlej bichdeg bainga shinechlegdej baidag bolhoor n bi mnformula1.com-ruu tulhuu ordog
loading...