Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Федерер, Дементьева нар түрүүлэв

GD Star Rating
loading...

Рожер Федерер 3 дахь удаагаа Цинциннати Мастерст түрүүллээ. Тэрээр шигшээд Сербийн Новак Жоковичийг 2 сетэд 6-1 7-5 харьцаагаар хожсон байна.  

Федерер хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга Энди Мюррейг 6-2 7-6 (10/8)-аар хожсон юм. Федерерийн хувьд Мастерсийн цувралд 16 дахь удаагаа түрүүлж байна. Мөн тэрээр тэмцээн уралдаанаас нийтдээ 50 сая долларын шагналыг хүртээд байна.

Федерер түрүүлснийхээ дараа “Бүхэл долоо хоногийн турш маш сайхан байлаа. Новакт ч баяр хүргэе, тэр энэ тэмцээнд маш сайн байсан. Би сарын өмнө ихэр охинтой болсон. Энэ зун миний хувьд теннисний кортод ч, хувийн амьдралд ч ялгаагүй итгэхийн аргагүй сайхан болж байна” гэжээ.

Мөн Торонтод Рожерсийн цомын тэмцээний шигшээд Оросын Елена Дементьева, Мариа Шарапова нар үлдэж, Елена хожин түрүүлэв. Шарапова 10 сарын дараа дахин шигшээд шалгарсан байна. Өнгөрсөн хугацаанд түүний мөр гэмтэлтэй байлаа.

Елена хагас шигшээд Серена Уилльямсийг хожсон. Энэ түрүү нь Дементьевагийн 3 дахь WTA-ын цувралын түрүү юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. fly says:

    huurhii nadal yaachvaa

    GD Star Rating
    loading...
  2. golden son says:

    suumiij bui od dahiad gereltee yu daa

    GD Star Rating
    loading...
  3. CHELSEA says:

    Suumiilgeed bgaarai, Golden son guai… Olimpiin avarguud, ix duulgiin avarguud shuu dee. Suumiigeed ch baix daa yaxav dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: