loading...
Yahoo-ын Келли Дуейр 21-р зуунд аварга болж чадаагүй шилдэг 10 багийг нэрлэжээ. Энэ 10 гаруй жилийн хугацаанд аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байсан олон баг аварга болж чадаагүй бөгөөд энэ жагсаалтанд нэг багийг зөвхөн нэг л удаа оруулсан байна.
10. Майми Хит, 2004-05
Тухайн улиралд Шакил Хитэд дөнгөж очоод байсан бөгөөд Дуэйн Уэйд 2 дахь улиралдаа лигт тоглож байсан ч супер одын хэмжээнд тоглоод эхэлсэн байлаа. Шак ч доминант төвийн тоглогч байсан. Улирлын тоглолтонд Хит Стэн Ван Гандигийн удирдлага дор 59 хожоод байв. Мөн лигт хамгаалалтаараа 6-д, довтолгооноороо 5-д бичигддэг баг байсан. Уэйд Шак нараас гадна Хитэд Дэмон Жоунс, Эдди Жоунс, Удонис Хаслем болон К. Лейттнер нарын тоглогчид тоглож байжээ.
Плей-оффт бүсийн аваргын төлөө өмнөх улирлын НБА-ын аварга Детройт Пистонстой цуврал 7 тоглолт хийсэн бөгөөд 7 дахь тоглолтонд Уэйд гэмтэлтэй байснаар Пистонс аваргын төлөө шалгарсан.
Харин Хитийн ерөнийлөгч Пэт Райли дараагийн улиралд нь Энтуан Уокер, Жейсон Уилльямс, Жеймс Пози, Гэри Пэйтон нарыг эгнээндээ нэгтгэснээр баг нь аварга болсон билээ.
9. Детройт Пистонс, 2005-06
Пистонс бол тухайн үедээ хамгаалалтаараа алдартай баг байсан. Тэднийг лигийн хамгаалалт чухалчилдаг шилдэг дасгалжуулагчдын нэг Ларри Браун дасгалжуулж, бүрэлдэхүүндээ Бен Уоллес, Чонси Биллапс, Тэйшаун Принц, Рашид Уоллес зэрэг маш сайн хамгаалалттай тоглогчидтой байсан. Харин 2005 оны зун Флип Саундерс дасгалжуулагчаар ирсэн бөгөөд тэрээр багийнхаа довтолгоонд бас анхаарснаар Пистонс довтолгооны үзүүлэлтээрээ 17-д байсан бол 4 хүртэл дэвшиж, хамгаалалт довтолгооныг жигд хослуулсан, хур туршлагатай супер баг болсон юм. Брауны үед Пистонс хамгаалалтаараа лигт 3-т байсан бол Саундерсийн үед 5-д болсон. Тэгэхээр Саундерсийн хийсэн шинэчлэл үнэхээр амжилттай байсан нь харагдана.
Улирлын тоглолтонд Пистонс 70 хожлын хэмжээнд ч хүрч болохоор байсан. 47-9 амжилттай явж байсан тэд 3, 4-р сард хүчээ нөөснөөр төгсгөлийг 17-9 харьцаагаар хийж байлаа.
Плей-оффт Бакс, Кавальерс, Хит багуудыг хожсоноор аваргын төлөө Сан-Антионотой үлдэж цуврал 7 тоглолт хийн хожигдож байлаа. Эдгээр цувралын онц ач холбогдолтой 5 дахь тоглолтонд Роберт Орри хэрхэн Спэрсийг аварч байсныг санаж байгаа байх.
8. Финикс Санс, 2004-05
Финикс тэр улиралд лигт шинэ хэв маяг авчирсан. Чөлөөт агент байсан Стив Нэшийг авснаар Майк Ди Антионогийн багийн довтолгоо супер болсон гэхэд болно. Довтолгоо эхлээд 8 секундын дотор өөрийн бүсийг давсан байх дүрэмтэй ч Сансын хувьд бол 8 секундын дотор тоглогчид шидэлт хийх байраа бүрэн эзэлсэн байх учиртай. Тэд үнэхээр хурдан довтолж, хурдан гүйж байлаа. Нэг тоглолтонд дунджаар 110 оноо авч байсан.
Улирлын тоглолтонд 62 хожоод плей-оффт бүсийн аваргын төлөө шалгарсан ч Спэрст хожигдсон. Бүсийн хагас шигшээд Жо Жонсон гэмтэл авсан нь Спэрстэй хийх тоглолтонд нөлөөлсөн нь тодорхой.
Ер нь Санс үүгээр тогтохгүй Спэрст хэд хэдэн удаа дарагдаж, аварга цолгүй хоцорсон гэхэд болно.
7. Миннесота Тимбервульвз, 2003-04
Миннесота плей-оффт байнга шалгардаг ч эхний шатнаас хэтэрдэггүй байсан. Харин тэрхүү улиралд Гарнетт өрсөлдөгчгүй шахам MVP болж, Миннесота ч өнгөтэй байлаа. Гарнетт тэр улиралд 24 оноо, 14 самбар, 5 оновчтой дамжуулалт, таслалт блок нийлээд 3.7-г тус тус дундчилж супер тоглож байв. Гарнеттэд Лэтрелл Спрюэлль болон Сэм Кассель нар сайн тусалж байсан бөгөөд Кассель 20 орчим оноо авч, 7 оновчтой дамжуулалт хийж байж.
Гэвч плей-оффт Кассель гэмтэж, Миннесота Лейкерст бүсийн аваргын төлөө хожигдож байлаа. Бүсийн хагас шигшээд Гарнетт Сакраментогийн эсрэг цувралын 7 дахь тоглолтонд түүхэнд бичигдэхээр тоглолт үзүүлж, 32 оноо, 21 самбараас авалт, 5 блок шот, 4 таслалт хийж, баг нь 83:80-аар хожиж байлаа.
6. Лос Анжелес Лейкерс, 2003-04
Энэ баг бол лигийн түүхэнд бичигдэхээр “лаг” бүрэлдэхүүнтэй баг байв. Өмнөх улиралд нь Лейкерсийн 3 дараалан аваргалсан хаанчлал зогсоод байсан тул уг улиралд тэд аваргалахыг тэсэн ядан хүлээж байсан нь гарцаагүй. Шак, Коби нар дээр аварга болохын тулд маш бага цалинтайгаар Гэри Пейтон, Карл Мэлоун 2 нэмэгдэж, Тони Паркер, Тим Данкан нарын эсрэг зогсох болсон.
Энэ баг шигшээд шалгарсан ч Детройтын эсрэг юм болоогүй. Улирлын турш Кобиг дагасан хэл ам, Мэлоуны гэмтэл, Пейтон шинэ багийнхаа довтолгоонд дасаагүй зэрэг нөхцөлүүд Лейкерст тушаа болсон биз ээ.
Үргэлжлэл бий.
loading...







1t karl, john 2-iin veiin utah orj ireh bhaa
loading...
tiim bxshvv yostoi azgvi bag bj bilee bulls-n svvdert bsaar tarsandaa
loading...
Utah jazz, Portland trialblazers, Indiana pacers, New-York knicks geed zunduu bag dytyy bna aa
loading...
2006 ond Pistons uneheer olon hojil avch Bulls-iin record amjiltiig evdene gegdej bsan. Ted play offt East Conference iin finald Miami-d hojigdson shuu dee. (2006 ond NBA Finald Miami Dallasiig hojij avarga bolson.) Pistons 2004 ond Lakers iig nuhaj avarga bolson. Deer durdagdsan yavdal daraa jil n 2005 ond tohioj blaa.
loading...
21-r zuund gevel xxxxxxxx- iin nerlesen baguud barag orohgui taldaa bn daa.
loading...
Minii bodloor 21-r zuunii ehnii 10 jiliin hamgiin azguichuudiin nomer negt Suns ormoor yum. Daraa n Sacramento, Dallas…
loading...
ene chn 21r zuun gj bgam bishuu
yun utah nter vee
2000 onoos hoish shuu dee
loading...
tesch ydaj bui hun bval eniig orchuulaad unshaarai
loading...
Miami Detroit-d hojigdohod uneheer haramsaltai bsan shu! gehdee Pat Riley 2006 ond sain baisan… Finald bol Shaq Wade 2 ballasanda!
loading...
utah trailblazers nter chin 20zuunii hamgiin tom azguitel baihao ternees 21r zuuniihd orkuishude carmelo giinhiig unshlaa negt CLE nd orkui bhao minii bodloor 21r zuunii odoogoor hamgiin azgui n 2000-2001onii SAC l baihdaa DIVAC WEBBER PEJA ARTEST BIBBY uur hen hen ch bailada jinhene goy bureldehuun tanhai bag baisandaa R.HORRY l bulshilsandaa uul n neg awarga awtsan bol…
loading...
humuusee chatdaa orj ireechee http://www.sportnews.mn/chat
loading...
21r zuunii sacramento hamgiin azgui ni bailaa. c,webber divac stoyakovic d.cristie m.bibby selgeend b.jackson b.miller jackson polard clark geed ene bol aguu mortloo azgui bag bsn 2001-2004 year
loading...
davka ham yun artest yariad yawchvaa artest indianad bsan
loading...
ene goe medee bna shu ungursun ue bodogdood goe dursamjtai sanagdjiina suns orgil uedee aimar bsan shuu PG-Steve NAsh , SG-Joe Johnson , SF-Shawn Marion , PF- Amare Stoudemire , C- Kurt Thomas , BenCH- L.barbosa ,R.bell , Steven Hunter geh met aimar bsan . medeej Mike d Antoni jinhen tactic saitai coach bsan , muu hamgaalsan ym bas baihgu bolovch, san antonio jinhene sanaa bag baij dee
loading...