Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Баррикело мөрөөдлөө биелүүлж чадах уу

GD Star Rating
loading...

brownGP_thumb[2]Формула нэгийн Браун ЖП багийн захирал Ник Фрай, өөрийн багийн Бразил нисгэгч Рубин Баррикелог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх боломжтой хэмээжээ. Одоогийн байдлаар томёолол нэгийн дэлхийн аваргыг тус багийн Женсон Баттон 72 оноотой тэргүүлж байна.Өдгөө 37 настай Рубенс Баррикелло нь анх 1993 онд Формула нэгд хөл тавьсан бөгөөд Иордан Гран При багт хүчин зүтгэж байгаад 2000 оноос Феррари багийн эгнээнд шилжсэн юм. Феррари багт Михайль Шумахертэй хамтран гайхалтай уралдааныг үзүүлж байсан Бразил эр, карьерийн оргил амжилтаа 2004 онд үзүүлж нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж байсан юм. Тэгвэл энэ жилийн уралдаанд Баррикелло өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болоод байна. Энэ жилийн дэлхийн аварга өндөрлөхөд 6 гран при үлдээд байгаа тул Европын гран прид үзүүлсэн амжилтаа давтаж чадвал түрүүлэхгүй гэх газаргүй юм. Браун ЖП багийн эзэн Ник Фрай саяхан өгсөн ярилцлагадаа ”Одоогоор манай 2 нисгэгч аль аль нь түрүүлэх боломжтой байна. Рубен ямархуу уралдаанч гэдгэээ сая харуулсан , Женсоны хувьд 6 -н гараанд түрүүлээд байгаа тул аль нэгийг нь онцолж чадахгүй нь, cүүлийн гараанд Баттоны хувьд эргэлтэн дээр их алдаа гаргаж байгаа харагдсан. Түүний машинд ямар нэгэн асуудал байхгүй гагц хүү өөрөө л хичээх хэрэгтэй. Ирэх долоо хоногт болох гран прид манай тамирчид амжилтаа давтана гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ. Одоогийн байдлаар Формула нэгийн дэлхийн аваргыг 72 оноотой Женсон Баттон тэргүүлж байгаа бол 54 оноотой түүний багийн анд Баррикелло  нэхэж байгаа ажээ. Удаахь байруудад Ред Булл багийн Марк Уэббер, Себестьян Веттел нар бичигдэж байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    Brown Gp=s neg ni turuuleh bhoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: