loading...
Японы нийслэл Токио хотноо 8 сарын 29-30-нд Азийн залуучуудын спорт солилцооны наадам буюу 2009 Asian Junior Sports Exchange Game-ийн жүдо бөхийн тэмцээн болох юм. Манай улсаас энэхүү тэмцээнд оролцохоор манай баг тамирчид арлын орныг зорьжээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Т.Төмөрсүх, 66 кг-д О.Дөлгөөн, 73 кг-д М.Дашням, 90 кг-д Э.Билгүүн, үнэмлэхүй жинд У.Дүүрэнбаяр нар оролцох бол бүсгүйчүүдийн 52 кг-д Т.Амаржаргал, 70 кг-д Ц.Насанжаргал, үнэмлэхүйд Т.Баасанжав нар хүч үзэх ажээ.
Дашрамд дурдахад жүдо бөхийн ДАШТ маргааш Голландын Роттердам хотноо эхэлнэ.
loading...



