loading...
Нэгэн үе “Бага дэлхийн аварга шалгаруулар тэмцээн” гэгддэг байсан Италийн Сери А лигийн 2009-2010 оны улирал эхэллээ. Эхний тойргийн дараах байдлаар АС Милан лигийг тэргүүлж эхлэв.
Тэд Сиенаг хожлоо. Миланы дасгалжуулагч Леонардо лигийн анхны тоглолтондоо ийн ялалт байгуулж байна. Бразил дасгалжуулагчтай Миланаас Сиенагийн эсрэг тоглолтонд Бразил тоглогчид нь тун сайн байв. Роналдиньо хэдийгээр гоол хийгээгүй ч Барсагаас шилжиж ирснээсээ хойшхи өөрийн хамгийн сайн тоглолтуудын нэгийг үзүүлсэн бол залуу од А. Пато 2 гоол хийсэн байна.
Милан улирлын өмнөх тоглолтууддаа тун муу байлаа. Тэд зөвхөн Варисе хэмээх сураггүй багийг л хожиж, Интер, Челси, Клуб Америка, Баейрн Мюнхен болон Ювентуст хожигдсон. Харин ЛА Галакси, Бока Хуниорстой тэнцээд байв. Гэхдээ лигийн гараагаа хожлоор эхэлж дөнгөлөө.
Харин аваргууд буюу Интер Милан эхний тойрогтоо арай ядан тэнцжээ. 56 дахь минутанд Баригийн тоглогч Л. Бонуччи Интерийн довтлогч шинэ довтлогч Д. Милитог өөрийн 16 дотор унагаснаар Интер торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Уг цохилтыг мөн шинэ довтлогч Самуэль Это`о амжилттай болгон, лигийн анхны тоглолтондоо гоол оруулав. Гэвч зочид тоглолт дуусахаас 16 минутын өмнө тэнцээний гоолыг хийжээ. Түүгээр зогсохгүй тоглолтын төгсгөлд золтой л хожлын гоол хийчхээгүй. Тэнцсэндээ Моуриньо сэтгэл дундуур байгаа нь тодорхой. Тэрээр “Бид хожих боломжтой баг нь. Гэвч манай баг муу тоглож, нөгөө баг маш сайн тоглосон учраас тэнцлээ” гэж хэлжээ. Интер шинэ улирлаа тааруухан эхэлж байна. Тэд Италийн Супер цомын төлөө Лациотой тоглож мөн хожигдоод байсан.
Ювентус эхний тойрогтоо Кьевотой тоглож, В. Якинтагийн ганц гоолын ачаар хожлоо. Гоолын дамжуулалтыг энэ зун Ювед 25 сая еврогийн өртгөөр ирсэн Бразил хагас хамгаалагч Диего өгсөн. Стадио Олимпикод цугласан үзэгчид Диегогийн тоглолтонд өндөр үнэлэлт өгсөн нь гарцаагүй. Леонардогийн адилаар Циро Феррара ч лигийн гараагаа хожлоор эхэллээ.
Өнгөрсөн улиралд лигт 5, 6-д орсон Женоа, Рома багууд тоглож, талбайн эзэд 3:2-оор хожлоо. Женоа хэдийгээр өнгөрсөн улирлын гол тоглогчид болох Д. Милито, Т. Мотта нараа Интерт алдсан ч гараагаа дажгүй л эхэллээ. Тус тоглолтын 5 гоол бүгд 2-р хагаст оржээ.
Дараагийн тойрогт Миланы алдарт дерби болно.
Сери А. 1-р тойрог.
“Болонья” (Болонья) – “Фиорентина” (Флоренц) – 1:1 (1:0)
Гоол: Освальдо, 24 – Муту, 64.
“Сиена” (Сиена) – “Милан” (Милан) – 1:2 (1:1)
Гоол: Геззаль, 34 – Пату, 29, 48.
“Интер” (Милан) – “Бари” (Бари) – 1:1 (0:0)
Гоол: Это’О, 56 – пенальти – Кутузов, 74.
“Ювентус” (Турин) – “Кьево” (Верона) – 1:0 (1:0)
Гоол: Яквинта, 11.
“Лацио” (Рим) – “Аталанта” (Бергамо) – 1:0 (1:0)
Гоол: Рокки, 22.
“Ливорно” (Ливорно) – “Кальяри” (Кальяри) – 0:0
“Палермо” (Палермо) – “Наполи” (Неаполь) – 2:1 (1:0)
Гоол: Кавани, 44. Микколи, 75 – пенальти – Гамшик, 73.
“Удинезе” (Удине) – “Парма” (Парма) – 2:2 (1:1)
Гоол: Ди Натале, 45+3 – пенальти, 89 – Палоски, 42. Лукарелли, 49.
“Катания” (Катания) – “Сампдория” (Генуя) – 1:2 (1:1)
Гоол: Моримото, 38 – Паццини, 9. Гастальделло, 90+4.
“Женоа” (Генуя) – “Рома” (Рим) – 3:2 (0:0)
Гоол: Кришито, 49. Сапатер, 69. Бьява, 83 – Таддеи, 54. Тотти, 64.
Ирэх тойргийн тоглолтууд:
8 сарын 29
Бари – Болонья
Милан – Интер
8 сарын 30
Рома – Ювентус
Кальяри – Сиена
Аталанта – Женоа
Кьево – Лацио
Наполи – Ливорно
Сампдория – Удинезе
Парма – Катания
Фиорентина – Палермо
Сери А-ын явц:
|
Баг |
тт |
хо |
тэ |
хд |
Гоол |
Оноо |
|
|
1 |
Милан |
1 |
1 |
0 |
0 |
2:1 |
3 |
|
2 |
Женоа |
1 |
1 |
0 |
0 |
3:2 |
3 |
|
3 |
Сампдория |
1 |
1 |
0 |
0 |
2:1 |
3 |
|
4 |
Лацио |
1 |
1 |
0 |
0 |
1:0 |
3 |
|
5 |
Палермо |
1 |
1 |
0 |
0 |
2:1 |
3 |
|
6 |
Ювентус |
1 |
1 |
0 |
0 |
1:0 |
3 |
|
7 |
Удинезе |
1 |
0 |
1 |
0 |
2:2 |
1 |
|
8 |
Парма |
1 |
0 |
1 |
0 |
2:2 |
1 |
|
9 |
Болонья |
1 |
0 |
1 |
0 |
1:1 |
1 |
|
10 |
Фиорентина |
1 |
0 |
1 |
0 |
1:1 |
1 |
|
11 |
Интер |
1 |
0 |
1 |
0 |
1:1 |
1 |
|
12 |
Бари |
1 |
0 |
1 |
0 |
1:1 |
1 |
|
13 |
Ливорно |
1 |
0 |
1 |
0 |
0:0 |
1 |
|
14 |
Кальяри |
1 |
0 |
1 |
0 |
0:0 |
1 |
|
15 |
Сиена |
1 |
0 |
0 |
1 |
1:2 |
0 |
|
16 |
Рома |
1 |
0 |
0 |
1 |
2:3 |
0 |
|
17 |
Катания |
1 |
0 |
0 |
1 |
1:2 |
0 |
|
18 |
Аталанта |
1 |
0 |
0 |
1 |
0:1 |
0 |
|
19 |
Наполи |
1 |
0 |
0 |
1 |
1:2 |
0 |
|
20 |
Кьево |
1 |
0 |
0 |
1 |
0:1 |
0 |
loading...






Mr.Ganzood nuguu fantasy d chin burtguultseen leagiin chin ner yu yum bee.bi haigaad olohgui l bnashuu.ormoor bna.yaj haij oloh vee.heleereidee.
loading...
Mr.Ganzood nuguu fantasy d chin burtguultsen shuu hu.yaj chinii bgaa mongolchuud bgaa leagee haij olhuu yu gj nertei bgan beee.
loading...
minii huwid AC MILAN derbid interiig hojih n tsom awahaas ch iluu. bi 1t teriig l husdeg AC MILAN GOGOGO
loading...
www soccermanager com 9 saraas mongolchuudiin shine league neeh gej bna. avah bolomjtoi baigaa baguud: hganzorig yahoo com holboo barinuu.
1. Aston Villa
2. Everton
3. Villareal
4. Fiorentina
5. Lazio
6. Bordaux
7. Marseille
8. Ajax
9. CSKA
10. Spartak
11. Rubin Kazani
12. Shalke
13. VFB Stuttgart
14. Galatasaray
15. Boca Juniors
16. Porto
17. Sau Paulo
18. Shakhtar Donetsk
19. Celtic
loading...
Manu, Liverpool nar hojigdoj bgaagiin hajuud Manaih tentssen ni harin ch gaigui ee. Quaresma maani ch sain togloj bna lee shu. Super cup-aar Lazio toi toglohod Quaresma-g gargah yostoi bsan yum.
loading...
manu ehnii toirgiin togloltoo hojloor ehluulsen shuu….
loading...
go go milan go go milan>>>>>> kakagui milan gaihamshigiiig buteeneee….. minii tanih zarim negen humuuus kakakg dagaaad realiiin fan bolson suragtai….. minii hubid bol demjihees hetrehgui milandaa bol unenech hebeeer……. 29niiig tesen yadan huleene…
loading...
MILAN HAGA SHAA WHAHAHA
loading...