Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Аварга болоогүй шилдэг багууд

GD Star Rating
loading...

Yahoo-ын Келли Дуейр 21-р зуунд аварга болж чадаагүй шилдэг 10 багийг нэрлэжээ. Энэ 10 гаруй жилийн хугацаанд аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байсан олон баг аварга болж чадаагүй бөгөөд энэ жагсаалтанд нэг багийг зөвхөн нэг л удаа оруулсан байна.

ept_sports_nba_experts-929597937-1251079900

5. Dallas Mavericks, 2006-07

Тэд улирлын эхний 4 тоглолтондоо дараалан хожигдсон ч төгсгөлийг 67-11 хийж, нийт 67 ялсан нь багийнх нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт төдийгүй лигийн түүхэнд дээгүүр орох амжилт байлаа. Дирк Новицки тэр улиралд “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор тодорч байсан бөгөөд Даллас өмнөх улиралд нь аваргын төлөө шалгаран үлдэж, Майамид харамсалтайгаар хожигдоод байсан. Олон хүн Далласыг өмнөх улирлын бүтэлгүйтлээ засаж чадах байх гэж бодож байсан ч ердөө плей-оффын эхний шатанд л сөхөрсөн билээ.

Голден Стэйтийн хожлын гол түлхүүр нь мэдээж Дон Нельсон байсан биз. Нельсон өмнө нь Далласыг олон жил удирдсан, Новицкигийн эсрэг яаж тоглохыг мэдэж байсан болов уу.

Тэрхүү улиралд олон хүн Далласыг хамгийн шилдэг багаар нэрлэж байхдаа Сан Антионогийн улирлын тоглолтын онооны харьцааг анхаараагүй байх. Спэрс тэр улиралд нэг тоглолтонд өрсөлдөгчөөсөө дунджаар 8.4 оноо илүү авч байсан нь Далласаас бүтэн нэг оноогоор илүү байв. Тэрхүү улиралд Спэрс хялбархан түрүүлсэн.

4. Portland Trail Blazers, 1999-00

Тэр үеийн Портлэнд үнэхээр шилдэг бүрэлдэхүүнтэй баг байсан бөгөөд хүч чадал, нөөц бололцоогоо бүрэн мэдэрсэн тэд аварга болох л зорилготой байсан нь мэдээж. Улирлыг 45-11 амжилтаар эхлүүлээд төгсгөлийн 26 тоглолтынхоо 12-т нь хожигдсон. Плей-оффын эхний 2 шатыг хялбархан даваад бүсийн аваргын төлөө Шак, Кобитой Лейкерстэй тоглож, цуврал 7 тоглолтонд дийлдэж байлаа. Ялангуяа 7 дахь тоглолтын 4-р үед 10 гаруй оноогоор хожиж байгаад бариулсан азгүй баг. Энэ үеэс эхлээд Портлэндийн амжилт дандаа уруудсан бол Лейкерсийнх өгсөж, лигт 3 дараалан түрүүлж байлаа. Портлэндэд Скотти Пиппен, Рашид Уоллес, Дэмон Стаудмайр, Арвидас Сабонис, Стив Смит зэрэг шилдэг тоглогчид тухайн үед тоглодог байжээ.

ept_sports_nba_experts-521729205-1251079960

3. San Antonio Spurs, 2003-04

Спэрс өмнөх улиралд нь аварга болоод байсан, мөн Тони Паркер, Ману Жинобили нар хавьгүй илүү туршлагажсан тул 2004 оны аваргалах боломжтой гол багаар нэрлэгдэж байсан. 2001, 2002 онуудад плей-оффт Лейкерст хожигдсон ч 2003 онд тэд Лейкерсийг хожиж, улмаар аварга болсон. 2004 оны плей-оффт энэ 2 баг мөн л таарч цуврал 2:2 тэнцүү байхад 5 дахь тоглолт Спэрсийн талбайд болсон. Тэрхүү тоглолтын сүүлчийн гэмээр 2 оноог Данкан авч, 0.4 секунд үлдээд байхад Спэрс 2 оноо илүү байлаа. Гэвч тэрхүү боломжгүй мэт хугацаанд Дерек Фишер амжиж шидсэн нь оновчтой болсон нь Лейкерсийн хожих замыг зассан.

Гэхдээ Спэрс тэр жил Лейкерст хожигдсон ч бараг тэр бүрэлдэхүүнээрээ дараагийн 2005, 2007 онуудад аваргалж, ямархуу шилдэг баг гэдгээ нотолж байлаа.

2. Sacramento Kings, 2001-02

Келли Дуейр Кингзийг 2-т нэрлэж. Миний бодлоор бол энэ баг 1-т байх ёстой. Үнэхээр сайн баг байсан. Тэд маш амархан сагсан бөмбөг тоглодог байлаа. Нэшийн Санс шиг зөвхөн хурдан довтолгоо, пик-н-роллоор оноо авдаггүй байсан. Оноо авч болох бүх л аргыг сайн ашигладаг, лигийн хамгийн сайн довтолгоотой, хамгаалалтаараа 6-д бичигддэг, гайхалтай хамтач тоглолттой баг байв. Кингзийн 7 тоглогч тэрхүү улиралд 10-оос дээш оноог дунджаар авдаг, үүн дотор Крис Уэббэр, Пежа Стоякович нар 20+ оноо авдаг байлаа. Өрнөд бүсээ тэргүүлэн плей-оффт 1-ээр гараад Юта, Далласыг юм болголгүй хожсон. Харин бүсийн аваргын төлөө мөнөөх л Лейкерстэй учраа тааран цуврал 7 тоглолт хийн хожигдож байлаа. Дэгсдүүлж хэлвэл Кингз эдгээр 7 тоглолтонд бүгдэд нь хожих хэмжээний тоглолт үзүүлсэн гэхэд болно. Хамгийн азгүй тоглолт нь 4 дэх тоглолт. Кобигийн довтолгоо оновчгүй болоход Влад Дивац самбараас ойсон бөмбөгийг хатгаж, тэр нь Робирт Орри дээр ирээд Орри хэрхэн 3 онооны амжилттай шидэлт хийж буй дүр зургийг одоо ч санаж байна. Цувралын харьцаа 2:2 болсон.

Мөн 6 дахь тоглолтонд шүүгчийн эргэлзээтэй шийдвэр Лейкерст тус болж байсан бол 7 дахь тоглолтонд цаг сунгасны эцэст Лейкерс хожиж байлаа.

Кингзийг дараагийн улирлуудад ч өндөр амжилт гаргана, аварга болох нь гарцаагүй гэж үзэж байсан ч дахин бүсийн аваргын төлөө ч гарч ирж чадаагүй билээ.

ept_sports_nba_experts-657324131-1251080213

1. Cleveland Cavaliers, 2008-09

Өнгөрсөн жилийн Кавальерс. Улиралд 66 хожсон, онооны зөрүү нь 96 оны Буллзынх шиг + 8.9, тэгээд ЛеБрон Жеймстэй баг. Гэвч тэд плей-оффт Орландог аргалж чадаагүй, Мэжик тэднээс яах аргагүй илүү баг байсан.

Гэхдээ Кавальерст, ердөө 24 настай ЛеБронд аварга болох боломж дараа дараагийн улирлуудад олон гарах нь мэдээж.

Бусад нэр дэвшигчид: Orlando Magic 2008-09; Indiana Pacers, 2003-04; Indiana Pacers 1999-00; Philadelphia 76ers, 2000-01

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    2000-2001 onii AI bolon Larry Brwon nariin bag uneheer sn bsan shuu
    Finald lakerstei uzehed game1t 107:101r Staples centert hojin AI maani 48 onoo avch blaa..
    Ailiin talbai deer ingej hojij bgaa yum chn avarga boloh bh gj bodoj btal 4 daraalj hojigdsondoo….
    AI MVP avaal, LArry Brown shildeg dasgaljiilagch geel gaihaltai bsan daa

    GD Star Rating
    loading...
  2. Bilgee says:

    2000-2001 ond 76-g gants leakers-sl zogsoox bla

    GD Star Rating
    loading...
  3. T3M-R8K says:

    zaa CAV yalaa gej 1-t orj bgaan.
    dahiad todorhoi tailbarlaad ogoh hun bna uu
    1.SAC
    2.IND
    3.POR
    4NJN
    5.Philadelphia

    GD Star Rating
    loading...
  4. Sensation says:

    valencia aimar haha neh teneg sags yarij bhad ni

    GD Star Rating
    loading...
  5. crusader says:

    2001-2002 seasonii Sacramento 1-t oroh bsan gedegtei sanal buren niilj bna.
    Divac
    Webber
    Turkoglu
    Stojacovic
    Doug Christie
    Bibby
    Bobby Jackon

    Uneheer denduu bag blaa. Zugeer l deerh toglogchdiig haraldaa.

    GD Star Rating
    loading...
  6. T.I says:

    Teged deern nemegdeed Scott Polar hamgaalaltiin master bailaa! Yah argagui shildeg bag bsandaa.! Chris Webber Peja Bibby 3 buur iluu ontsgoi bsanda! Bibby berteegui bol Sacramento-d bolomj bsan shu!

    GD Star Rating
    loading...
  7. kj says:

    cav 1t oroh ni zow. sda ene jil lakers vs Cavaliers final.d tarsan bol jinhene gal garsan tulan boloh bsan da sda danch orlando?
    gehde odo orlando sn bolchloo

    GD Star Rating
    loading...
  8. Man-United says:

    yagaad ch cav 1t oroxgui sacramento 1t orox yostoi bsan yum. xeden jil busdee sain toglolt uzuulj bailaa da. arai l azgui xojigdood bsan da.

    GD Star Rating
    loading...
  9. zochin says:

    Ter ueiin Sacramento bol uneheer laitai baisaan . LAL tai toglood HORRY huu Buzzer shot hj SAC multarch bsn daa hoorhii

    GD Star Rating
    loading...
  10. Jiigee says:

    Lakers-Kings-iin ter tsuwral uneheer laitai bolj bilee.Tegehed Kings toglolt ehleed 15 garui onoogoor tasraad lakersiig unen sandargadag bailaa sh d Lakers 3 ued zoonii hamgaalalt hiigeel

    GD Star Rating
    loading...
  11. FC Liverpool says:

    Баркли, Дэн Марли, К.Жонсонтой SUNS, Юинг, Старкс, Оакли той KNICKS яагаад багтаагүй юм бол?

    GD Star Rating
    loading...
  12. nurka_23 says:

    hi zaluusaa timee james bol zaluuhn toglogsh shudee daraa daraa jil avarga bolnaa.gegte ene jil lakers vs Cavaliers final.d tarsan bol jinhene gal garsan tulan boloh bsan da ..odoo bol NBA d james bol king shudee…….hehehe

    GD Star Rating
    loading...
  13. fan fan says:

    cav 1t oroh ni buruu harin kings bol aimaar bsan webber in saihan jiluud doug iin gaihaltai hamgaallt uneheer dream team bsan daanch… ind harin aimaar bsan shde 2000-2001 final martagdahgui final sh de peeh ter miller gaihaltai bj bile

    GD Star Rating
    loading...
  14. carmelo says:

    ene jagsaaltand ene jiliin denver orvol orhoor l bsan shuu
    ymar garaani 5 blaa daa
    ylanguya billups irsnees hoish ymar bolloo

    harad bhad ene 10n inenhiig l lakers multaj bsim bna daa

    GD Star Rating
    loading...
  15. The Mamba says:

    2001-2002 oni Indiana bas l hetsu bureldehuuntei bag baisan shu

    GD Star Rating
    loading...
  16. Dr.J says:

    Cavs yalaa gej negt oroh ve? 2001-02 onii Sacramento-g barah bag ter uedee uneheer bgaagui. LAL shuugchtei niilj baij bulhaigaar hojson shuu dee. Daraa n 5 jiliin daraa ter shuugch n hahuuliin heregt holbogdood NBA-aas hoogdson biz dee, bi buruu yariagui bol.
    http://www.youtube.com/watch?v=Fxw3yxJt2O0&feature=related
    The Greatest Tragedy in Sports. Niitdee 9 parttai. David Stern LAL-iig 3 daraalan leagued turuuluuleh dald zorilgotoi bsan meteer end oguuljee. Youtube deer upload hiisen bolgond itgeh albagui. Gehdee end neleed ish barimttai zuils bii. Tsaash n oorsdoo sonirhoj uzeerei.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: