loading...
Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо ойрын үед хөл хөдөлгөөнтэй байна. Гахайн ханиад өвчин сумочдын дунд хурдтай тархаж байгаа тул тэд яаралтай арга хэмжээ хэмжээ авч Японы хойд болон төв хэсгээр хийж буй үзүүлэх барилдаанаа зогсоохоос өөр аргагүй болжээ. Одоогийн байдлаар нийт 20 орчим сумочдоос энэ өвчний шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд цаашдаа ч энэ тоо өсөх магадлалтай байна. Макүүчи, жүрё зиндаанд барилддаг хоёр бөх эмчийн хяналтанд ороод байгаа юм байна. Манай тамирчин Коорюү Мөнх- Оргилоос гадна, Сакайгава дэвжээний Ивакияма нарын нэрс энд багтаж байгаа бөгөөд доод зиндааны бөхчүүдийг бүгдийг нь эмчийн хяналтанд оруулж, амны хаалтыг байнга зүүлгэж байгаа юм байна. Сүүлд авсан мэдээллээр Асашёорюү Дагвадорж Сумогийн холбооны автобусаар зорчихоос татгалзаж холбооны зүгээс зэмлэл хүртээд байгаа гэнэ. Ёкозуна үүнийгээ тайлбарлахдаа ”Сумогийн холбооноос тамирчдын эрүүл мэндийн төлөө маш бага ажил хийж байна. Бас тэд сумочдыг бүгдийг нь нэг автобусанд тээвэрлэж байхад ханиад тархахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Холбооны хийж байгаа ажил нь хэлсэн үгнээсээ дандаа зөрж байдаг. Тэд тодорхой алхам хийж хүртэл би энэ эсэргүүцлээ үргэлжлүүлнэ. Эрүүл мэнд гэдэг юунаас ч илүү чухал шүү дээ” хэмээн өгүүлжээ.
loading...




zowsh dee. Asa xuugiin zowxi n oodoo shuu dee
loading...
Demjij b.na!
Tus daa mashinaar yab!Abargaa!
loading...
zow shuu uuniig n sumochid ch gesen demjih heregtei
loading...
Japan-chuud oird yagaad bna a. Manaih ruu ungulzun dairsniih ni yalagdliinh 70 jil bolj bna. Harin manai hudulmuriin baatar Japan-d Hahoho-g bodvol “bosoo” heveeree l bna.
loading...
Аса-гаар байнга оролдож өөчлөх гэх боловч амжихгүй ээ.
loading...